УИХ-ын гишvvн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишvvн С.Одонтуяа,
Г.Баярсайхан нарыг дагуулан ирж тус байнгын хорооноос 2014 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийв. Намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо 20 удаа хуралдаж, 56 асуудал хэлэлцжээ. Энэ хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 хууль, дєрвєн тогтоолын тєсєл, албан тушаалтныг томилох, чєлєєлєх тухай таван асуудлыг хэлэлцvvлэгт бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцvvлж батлуулсан хэмээн байнгын хорооны дарга Д.Батцогт мэдээлсэн. Д.Батцогт даргын мэдээллийн дараа С.Одонтуяа гишvvн Эрvvл мэндийн даатгалын хуулийн тухай товч мэдээлэл хийж, зvгээр ч нэг Д.Батцогт даргыг дагалдаагvй гэдгээ харуулсан. Харин эрхэм Г.Баярсайхан гишvvн бараг л эвшээлгэх нь холгvй 30 минутыг тэвчин єнгєрvvлэхдээ байн байн хvзvvнийхээ чилээг гаргасаар суусан юм. Тэрээр єнгєрсєн намрын чуулганы vеэр багагvй алжааж ядарсан бололтой. Д.Батцогт даргадаа бараа болж мэдээлэлд суусан Г.Баярсайхан гишvvн бvтэн сарын хугацаанд гайгvй сайн амарч авах байлгvй дээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Иргэн (March 09, 2015 9:28:09 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
-
Иргэн (March 09, 2015 9:28:30 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/
2 Comments