Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Ганхуяг нь багш, ажилчидтайгаа зүй бус харьцдаг, төрийн бус байгууллагын шагналыг мөнгөөр авдаг, хүүхдийн хоолны дэглэм зөрчдөг, эцэг, эхчүүдээс мөнгө татдаг гэсэн гомдол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн байна.
Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус цэцэрлэгт шалгалт хийхэд
“Монголын Бизнес Хөгжлийн Гарц“ төрийн бус байгууллага, “Монголын нийгмийн даатгалд хамрагдагчдын эрх ашгийг хамгаалах “Тэргүүн Оюу“ нийгэмлэгүүдэд 855.0 мянган төгрөгийг багш ажиллагсдаас хураан авч дээрх 2 шагналыг мөнгө төлж авсан.
Эцэг, эхчүүдээс хандив нэрээр мөнгө хурааж авахдаа хандивын тоо хэмжээг тогтоосон,албадлагын болон тэгшитгэн хураасан шинжтэй байгаа мөн цэцэрлэг хөгжүүлэх сан байгуулах тухай цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал, сангийн хөрөнгийг хүлээж авах журам албан ёсоор баталгаажин гараагүй байхад 31.250.0 мянган төгрөгийг хурааж авсан боловч хөрөнгийн зарцуулалтын талаар хамт олон, эцэг эхчүүдэд нэг ч удаа тайлангаа тавиагүй байна.
Эрхлэгч Б.Ганхуяг нь Нийслэлийн Боловсролын газрын даргад гадаад улс оронд явах хүсэлтээ гаргаж чөлөө авалгүй эцэг, эхчүүдээс хурааж авсан 10.082.0 төгрөгийг авч няравын хамт БНХАУ-д явж бараа материалаа худалдаж авсан.
Цэцэрлэгийн эрхлэгч нь 2013 оны 10 сард томилогдсноос хойш хамт олондоо нэг ч удаа тайлангаа тавиагүй байгаа нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалтад заасан “ Боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах” заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчлүүд илэрлээ.
Иймээс тус цэцэрлэгийн эрхлэгчид 576.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулж,зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага өгч, энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэл, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Боловсролын газрын дарга нарт албан тоот хүргүүлэхэд Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны Б/25 тоот тушаалаар цэцэрлэгийн эрхлэгчид цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авчээ.
Цаашид цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгч нарт хууль бусаар хандив хураамж авахгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраассэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
САНАЛ (March 09, 2015 10:40:34 am )
naad huuhduud chinl zaraa biz
-
ангууч (March 09, 2015 12:17:56 pm )
Тэнэг юмуу халаачээ
-
бондоолой (March 09, 2015 12:21:20 pm )
Ийм хүнийг халахгүи б на гэдэг чинь юу гэсэн үг вэ халж чадахгүй бол тэр авгай болгоомжтой л байгаараа хорвоогоос халагдана шүү
-
888888 Урт наст (March 09, 2015 12:37:29 pm )
Өнөөдөр цэцэрлэгт хүүхдээ өгөх нь тендэрт ялахаас, сайд болохоос бараг хэцүү болсон биш үү. Энэ байдлыг далимдуулж цэцэрлэгийн эрхлэгч нар намартаа 20-30 сая төгрөг хармайлдаг нь тодорхой болсон. Түүгээр ч зогсохгүй дүүргийн цэцэрлэг хариуцсан мэргэжилтэн, нийслэлийн цэцэрлэг хариуцсан арга зүйч, мэргэжлийн хяналтын байцаагч нарын зэрэг хүмүүсийн бизнес хийдэг сүлжээ үүсээд байгаа шүү дээ. Цэцэрлэгийн эрхлэгч болоход тийм шалгууртай гэхээс илүү дарга нэртэй юмнуудын энд тэнд борлогдохоо больсон, боловсролгүй авгай нар мөнгөөр авдаг албан тушаал болчихоод байна. Дунд сургуулийн захирлууд 1-р ангийн элсэлтээ өөрөө мэддэг болсон нь мөн л авилга авч нэгдүгээр ангид хүүхэд бүртгэж суудаг болсон шүү дээ. За орос 3, 1-р сургууль, 23, гэх мэтийн сургуулийн захирлын жилийн авилгын хэмжээг АВИЛГАТАЙ тэмцэх газар шалгаасай. Дунд сургуулийн захирал болоход, цэцэрлэгийн эрхлэгч болоход өгдөг авилгын мөнгөний хэмжээг удахгүй цаасан хэвлэлээр нийтэд маш тод баримтаар хэвлүүлэх болно. Нэлээд том сүлжээний заваан ажиллагааг олон нийтэд дэлгэх болноо. Дараа нь өөрийгөө яаж хамгаалахаа сайн мэдэхгүй байна. Би ч бас үр хүүхэдтэй, амьдралтай хүн шүү дээ.
-
Уянга (March 09, 2015 12:56:31 pm )
Авилга авч хүүхэд илүү авчихаад, орон тоо гүйцэсэн гээд л сууж байдаг шүү дээ. Цэцэрлэгийн эрхлэгч, бага ангийн сургалтын менежер нарын томорсон гэж жигтэйхэн шүү дээ. Түрийний бөөс толгойд гарна л гэж энэ байхдаа. Багш нараа хүүхдэд юу сургаад байгаагий нь ер нь хянадаг юм уу үгүй юу. Хэзээ хаанаас шалгалт ирэх бол гэж тандаж л суудаг шүү дээ.
-
Батчимэг нягтлан бодогч (March 11, 2015 12:47:21 pm )
Цэцэрлэгт ер нь улсаас юу өгдөг юм бэ. хувьсах зардал нь ч хүрэлцдэггүй шүү дээ. юун тохижиол засвар хийх цэвэрлэгээний материалаа ч авч чаддагүй шүү дээ. Эцэг эхийн зөвлөл анги ангиараа хуралдаад л хүүхдүүдийнхээ орчныг сайжруулах юмаа өөрсдөө л мөнгөө хураагаад авч өгдөг юм шүү дээ. Түмний хүүхдийн төлөө төрсөн биеэ золиослоод ажилладг хүмүүс цэцэрлэгийнхэн шүү дээ. Ажил хийсэн хүн л байна Энэ эрхлэгч . Хийгээгүй байсан бол юунд ингэж хэвлэл мэдээллийн баатар болох вэ дээ. Улсын төсвийг дэмжиж эцэг эхийн хөрөнгө татаж чадсан л байна. наад тэнэг хууль журмаа эргэж харах хэрэгтэй шүү дээ.
6 Comments