antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2015 1 comment

Якутын Олон улсын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

нийтлэсэн Admin

judoОХУ-ын Якут улсын Якут хотод энэ сарын 7-8-ны өдрүүдэд буюу маргааш, нөгөөдөр тус улсын гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин, олимпийн аварга Р.М.Дмитриевийн нэрэмжит залуучуудын тав дахь удаагийн олон улсын уламжлалт тэмцээнд манай улсын чөлөөт бөхийн баг тамирчид оролцоно. Уг тэмцээнд саяхан залуучуудын улсын аварга болсон А.Нэргүйбаатар /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб, 50 кг/,  З.Занабазар /ҮБТДС, 55 кг/, С.Билгүүн /БТДС, 60 кг/, Б.Бямбадорж /”Алдар” спорт хороо, 74 кг/,  Г.Төрмөнх  /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль 96 кг/ нар барилдана.

Шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, дасгалжуулагчаар “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга нар явах ажээ.  Якут улсын Спортын яам, Якутын бөхийн холбоо, Р.Дмитриевийн нэрэмжит Олимпийн нөөцийн спортын дунд сургууль хамтран зохион байгуулж байгаа уг тэмцээний жин тус бүрт түрүүлсэн бөхөд 45 мянган рубль, мөнгөн медаль хүртсэн бөхөд 30 мянган рубль, хүрэл медаль хүртсэн бөхөд 15 мянган рублийн шагнал олгох ажээ. Мөн түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 20 мянган рублиэр урамшуулах юм байна. Өнгөрсөн жилийн тэмцээнээс манай улсын тамирчин Сонгино-Хайрхан дүүргийн Ирээдүй” цогцолбор сургуулийн бөх Э.Мөнх-Эрдэнэ /74 кг-ын жинд барилдсан/  хүрэл медаль хүртжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • we (March 10, 2015 2:39:48 am )

    we

antalya rent a car