antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 6, 2015 2 comments

МЭНДЧИЛГЭЭ

нийтлэсэн Admin

Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 102 жилийн ойн баярын мэндийг Монголын сайтын холбооны нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс хэвлэл мэдээллийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа эрхэм нөхдөдөө өргөн дэвшүүлье.

Мөн энэ салбарыг хөгжүүлэхэд өөрийн авьяас билэг, эрдэм ухаан, залуу насаа зориулан ажилласан ахмад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон тэдний гэр бүлд баярын мэнд дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сүүлийн 10 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, өдрөөс өдөрт өргөжин тэлж буй цахим сэтгүүлзүй бол 102 жилийн түүхтэй Монгол улсын сэтгүүл зүйн отгон салбар мөн. Монголын Сайтын Холбоо хэмээх их айлд одоогоор 170 сайт элсэн орж, хүсэл зорилго, эрх ашгаа нэгтгэн зургаа дахь жилдээ хамтран ажиллаж байна. Манай хамт олон цахим салбарт ажиллаж байгаа бусад нөхөдтэйгөө хамтран сүүлийн 10 жилд шинэ тутам үүсэн хөгжиж буй салбараа өлгийдөн авч, өсгөн бойжуулах ажилд чармайн хичээж ирсэн бол угтан золгож буй 10 жилд цахим салбарынхаа сэтгүүлчид, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх, боловсон хүчнээ чадавхижуулах, мэдээ мэдээллийнхээ чанарыг нэмэгдүүлэхэд гойд анхааран ажиллаж байна.

        Үүний зэрэгцээ гишүүн сайтуудынхаа нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, хамгаалах, бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудын холбоод, төрийн бус байгууллагууд, төрийн байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бүх талаар өргөжүүлэх бодлого барьж байна. Тухайлбал, сэтгүүлзүйн салбарын нийтлэг эрх ашгийн үүднээс үүсэн байгуулагдсан Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийг тууштай дэмжиж, өөрийн албан ёсны төлөөллүүдийг Удирдах зөвлөл болон Ёс зүйн зөвлөлд нь томилон ажиллуулж байна. Саяхан болж өнгөрсөн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ээлжит их хуралд манай холбоо идэвхийлэн оролцож, Цахим мэдээллийн мэргэжлийн төвийн даргаар Монголын сайтын холбооны хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан сонгогдсон нь Бид салбартаа бодлого тодорхойлогч, хөгжлийг чиглүүлэгч байр суурьтай оролцож эхэлсний тод илэрхийлэл боллоо.

Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага өдөр ирэх тусам цахим салбарт илүү их ойртож, илүү өргөн хүрээтэйгээр нэвчилцэж байна. Тиймээс Монголын сайтуудын хөгжил нь Монголын сэтгүүлзүйн шинэ үеийн хөгжлийг тодорхойлно гэдэгт миний бие итгэлтэй байна. Илүү хариуцлагатай, илүү мэргэшсэн, илүү иргэнлэг сэтгүүлзүйг хөгжүүлэн төлөвшүүлж эх орон, ард иргэдийнхээ сайн сайхны төлөөх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулахын төлөө бид хичээн ажиллах болно.

Цахим сэтгүүлзүйн хөгжил дүрэлзэн бадрах болтугай.

Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр

2015.03.06


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • 888888 Урт наст (March 07, 2015 7:39:53 am )

    Эрхэм даргаа танд баярын мэнд хүргэе. Цахим сэтгүүлзүйд ёс зүй гэж байхаа больжээ. Энэ тал дээр анхаарал тавих, ажил зохион байгуулах нь чухал байна. Бусад оронд яаадгийг мэдэхгүй, манайд л хэмжээгээ алдлаа шүү. Бусдыг доромжлох, адлах нь бүүр хэрээс хэтрээд байна. Энэ нь хүмүүжилгүй залуусын хийж байгаа ажил. Өнөөдөр МУ-д ажилгүй залхуу залуучууд өчнөөн байна. Тэд л ийм юм хийж байгаа гэж би боддог. Завгүй ажилтай хүн яаж интернэтэд сууж элдвийн балай юм хийгээд л сууж байх вэ дээ. Бичих юман даа анхааралтай хандаж, үнэхээр сэтгэгдлээ хүнд хүрэх хэмжээгээр зөв бичиж байя л даа хүмүүсээ.

  • Зочин (March 07, 2015 9:44:06 am )

    дээр бичсэн хүнтэй санал нэг байна.мөн дээрээс нь хэлэхэд зарим сайт ямарч хүний нэр төрд халдаагүй мэдээллийг устгаад байх юм.жишээ нь 2 оронтой тоо бичсэн байхад 1-ий нь хасах ямарч хамаагүй үгний үсгүүдийг дундаас нь хасах гэх мэтээр бас нийтлэлчдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж байгааг анхаараач.

antalya rent a car