antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 5, 2015 3 comments

Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд 12 мянган тонн нөөцийн мах нийлүүлнэ

нийтлэсэн Admin

nootsiin mahhЭнэ онд нийслэлийн иргэдийн хавар, зуны махны хэрэгцээнд чанар аюулгүй байдлын шаардлага хангасан мах нийлүүлэх зорилгоор “Мах маркет”, “Баатрууд тэнгэр”, “Женерал фүүдс”, “Мах Импекс”, “Ханбулган Хүнс”, “Эй Эн Ди Эм”, “ЭМФ” зэрэг 6 аж ахуйн нэгжийн 7 агуулахад 12 мянган тонн мах бэлтгэн нийлүүлэхээр болжээ. Нийт бэлтгэсэн махны 30 хувь нь үхэр, ямааны мах, 40 хувь нь хонины мах байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нөөцийн мах бэлтгэхийн өмнө агуулахын ариун цэвэр, ариутгал, халдваргүйтгэл хийлгэсэн байдлыг шалгаж, халдваргүйтгэлийн үр дүнг тооцох үүднээс агуулахаас арчдас, мах бэлтгэж нөөцлөх үед үхэр, хонь, ямааны махны төрөл тус бүрээс нийт 21 дээж авч нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, нян судлал, мөөгөнцөр, гамма цацраг, антибиотикийн үлдэгдэл, хүнд металлын шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн дүгнэлт  гаргасан байна. Нөөцөд хадгалсан махны савлагааны уутыг шинжилгээнд хамруулж, жижиглэж, савлах ангилахад шаардлагатай, тоног төхөөрөмж, шошго зэргийг бүрдүүлэн худалдаалтад гаргах бэлтгэл ажлыг хангажээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ганаа (March 05, 2015 5:03:13 pm )

    жил бүрийн нөөцийн махыг хаанаас бэлдэхээрээ ийм турж үхсэн малын мах байдаг байна аа.одоо савалж байгаа зурагийн харвал яг турж үхсэн мал харагдахын

  • oogii (March 05, 2015 9:10:28 pm )

    ene mahnuudn arai bishee hvn idhiin etsesgvi ym bdg shdee boliwol taarna

  • deegii (March 07, 2015 2:45:37 pm )

    Ungorson jiliin ubs nogiinii haaguur ni yavsaiin boldoo zailuul urjnangiin beltgesen mah uu yasan turanhai nah be

antalya rent a car