ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт-концертын цогцолборт энэ сарын 7-8-ны өдрүүдэд болох Дэлхийн цомын тэмцээнд чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид оролцох тухай мэдээлж байсан билээ. Дэлхийн цомын тэмцээн бямба гарагт эхлэх ба манай баг бүрэлдэхүүн ОХУ-ыг зорьсон юм.
Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд:
-48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/
-53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа /”Замчин” спорт клуб, ДАШТ-ний мөнгөн медальт/
-55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо/
-58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор /”Цастын Барс” клуб/
-60 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, дэлхийн аварга/
-63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг /”Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, оюутны универсиад наадмын аварга/
-69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа /Төмөр замын Цагдаагийн хэлтсийн офицер, “Алтай констракшн” компанийн бөх, ДАШТ-ий 3 хүрэл медальт, азийн аварга/
-75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа /Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн офицер, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт/ олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг /”Хилчин” спорт хороо, Азийн наадмын аварга/ нар барилдана.
Багийн ахлагчаар МЧБХ-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Дагвадорж, албаны төлөөлөгчөөр МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ, дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин З.Дүвчин, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, шүүгчээр МЧБХ-ны нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацрал оролцох юм байна.
Манай баг “B” хэсэгт ОХУ, Украин, Шведийн багуудтай өрсөлдөнө, “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжаны багууд барилдана.
Дэлхийн цомын төлөө тэмцээнд Г.Наранчимэг, Б.Шоовдор нар анх удаа, Э.Сумьяа хоёр дахь, Э.Нарангэрэл, С.Цэрэнчимэд нар гурав дахь, С.Батцэцэг дөрөв дэх, О.Бурмаа, С.Бямбацэрэн нар тав дахь, О.Насанбурмаа долоо дахь удаагаа зодоглож байна.
Холбоотой мэдээ
-
Eeee (March 05, 2015 8:06:26 am )
Cerenchimedii 63d barilduulaachee.batceceg diilehee bolison biz dee.olimpiin jind erthen oruulah heregtei bn.
1 Comment