Алдаа гаргалаа гэж нэг их сонсогддоггүй ч, хийсэн ажлаараа шүүмжлүүлдэг нь төрийн албаныхны “ёс” болсон гэх зүйл. Улсын маань зүрх болсон нийслэлийг удирдаж яваа Г. Мөнхбаяр дарга нэг их магтагдаад байдаггүй ч гэлээ, нэг их муу хүн гэдэггүй. Тэгвэл МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Г. Чоглоонамжил ажил хөдөлмөр хийсэн зүйлээрээ олонд үнэлэгдэж яваа тэрбээр “Эх орон ” тв-ийн захирлын үүргийг ч гүйцэтгэж яваа гэдэг. Улс төр, нийгмийн нэр нөлөө бүхий энэ хоёр Гомбосүрэн гэх хүнээр овоглуулсан төрсөн ах дүүс гэнэ. Дашрамд дурдахад саяхан Г. Чоглоонамжил нэвтрүүлэгчийг нийслэлийн хүндэт медалл, жуухаар шагнагдсан сурагтай. Г. Мөнхбаяр Г. Чоглоонамжил нарыг ах дүүс гэдгийг нь мэдэх нэг нь ахаараа тодорхойлуулж шагнал хүртэж дээ гэдэг. Гэвч хийсэн хөдөлмөрийг нь үнэхээр үнэлждээ, энэ битгий хэл шагнал авахаар олон жил ТВ-д үнэнчээр зүтгэсэн хэмээн Г. Чоглоонамжилыг мэдэх нэг нь ч дүгнэж байсан. Ямар ч байсан өөрсдийн хүч хөдөлмөр, хийсэн бүтээснээрээ олонд танигдсан тэдний хөдөлмөрийг үнэхээр үнэлэх нь уншигч та.
Г. Гэрэлт
Холбоотой мэдээ
Comments are closed.