antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2011 Comments are off

“ЖИ ЭНД ЮУ ГОУЛД” ХХК-ийг дийлэх төрийн байгууллага байтугай хууль алга

нийтлэсэн Admin

Өвөг дээдсийнхээ ариун дагшин газар нутгийг алтны төлөө улайрагсдад сийчүүлж, сэндийчүүлэхгүйн тулд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэд өвлийн тэсгим хүйтэн энэ өдрүүдэд гэр барин жижүүрлэж, нутаг усаа хамгаалан манаанд зогсож байна. “Энх цагийн дайн гэж үүнийг л хэлдэг байх даа, хүү минь” хэмээн тус сумын өндөр настай нэгэн буурай нулимс цийлэгнүүлэн ярьж байхыг сонсов. Тарвагаараа хэзээнээс алдартай Гурванбулаг сумынханд усгүй болох том аюул нүүрлээд байна. Ингэхэд тэнд чухам юу болоод байна вэ? Одоогоос 12 жилийн өмнө Нэргүй захиралтай “Хүрзэт” ХХК тус сумын Улаан мухар хэмээх газар алт олборлож эхэлсэн юм байна. 2001 оноос Ихрийн зүүн салаанд шинээр орд нээж, 2005 он хүртэл ашиглахдаа Шар усны голын гольдролыг өөрчилж, хиймэл нуур арваадыг бий болгон, алт угаажээ. Үүнээс болж сумын төвийнхний ундны гол эх үүсвэр Шар усны гол ширгэжээ.

Харин “Жи энд Юу гоулд” ХХК 2006 оноос Гурванбулаг сумын II багийн нутаг Ихэрийн зүүн салааны шороон ордод 157 га газарт олборлолт явуулж эхэлсэн байна. Тус компани өмнө нь тэнд үйл ажиллагаа явуулж байсан “Хүрзэт”, “Гурван эвтэн”, “Монгол газар” компанийн эзэмшиж байсан лицензийг худалдан авсан гэнэ. Сумын төвийн иргэд 2001 оноос усны гачаалд орж, 230 өрх айл ундны усаа 30 кмийн холоос зөөвөрлөж, нэг литр усыг таван төгрөгөөр, өвөлдөө нэг кг мөсийг 20 төгрөгөөр худалдан авч байгаа аж. Өвлийн цагт бол нэг литр усыг дунджаар 12 төгрөг 50 мөнгөөр авдаг гэсэн үг юм. Гол ширгэсэн эхний жилүүдэд нутгийн иргэд сайр ухаж, ус гаргадаг байсан бол сүүлдээ ухаад ухаад ямар ч усгүй болсон гэнэ. Харин өнгөрсөн зун бороо хур элбэг байснаас зурвас газраар гол урсаж, нутгийн иргэд магнайгаа хагартал баярлажээ.

Уурхайн үйл ажиллагаа явуулсан 12 жилийн хугацаанд сумын төвийн иргэд зөвхөн ундны усандаа 621 сая төгрөг зарцуулсан гэсэн тооцоо хүртэл гарчээ. Гэтэл тус компани нутгийн иргэдийг ундны усгүй болгоод зогсоогүй, дараагийн дайралтаа эхлүүлэв. Гурванбулаг сумын нутаг Өвөр хөшөөт хэмээх газарт энэ оны арванхоёрдугаар сарын 5-наас тус компани хөрс хуулалт хийж эхэлсэн байна. Үүний улмаас ард иргэд, уурхайн ажилтнуудын дунд зөрчил үүсэж, тэнд багахан хэмжээний дайн дэгдэхэд хүрсэн нь энэ. Тус компанийн алт олборлохоор зэхэж буй уг газар нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай Монгол Улсын хуулийн хавсралтаар батлагдсан алтны шороон ордын ашиглалтыг цуцлах 254 дүгээр жагсаалтад хамрагдсан газар юм байна. “Жи энд Юу гоулд” ХХК компани нь 2006 оноос Ихэрийн аманд ашиглалт явуулснаас 145,8 га газарт нь нөхөн сэргээлт огт хийгээгүйг нутгийн иргэд хэлж байна.

Тухайн газар нутгийг хөндөж болохгүй бас нэг шалтгаан нь Өвөр хөшөөтийн аманд Түрэгийн үеийн түүх дурсгалын буган чулуун хөшөө байдаг бөгөөд үүнийг сумын ИТХ-ын тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан аж. 1970 оноос хойш олон жилийн турш усны хайгуул судалгаа хийсний үр дүнд Өвөр хөшөөтөд гүний худаг гаргах боломжтойг тогтоожээ. Гэтэл тус компани Гурванбулаг сумын ийм чухал газарт алт олборлох нь. Уурхайчдын баг ч хэдийнэ тэнд очиж, төвхнөжээ. Тус сумын төвийн аж ахуйн нэгж, албан газар, иргэдийг ундны усаар хангах гүний худаг гаргах ганц цэг нь Өвөр хөшөөт агаад өдгөө тэнд худаг гаргах тендер зарлагдаад байгаа юм. Эл газар сумын төвөөс ердөө 1.5 км зайд оршдог учир уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлбэл хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулаад зогсохгүй тэр хавийн есөн өвөлжөө, хаваржаа бүхий 27 өрхийн 12.000 малын бэлчээр үгүй болох юм байна. “Жи энд Юу гоулд” ХХК-ийн энэхүү бусармаг үйл ажиллагааг нутгийн ард иргэд эсэргүүцэж, үйл ажиллагааг нь зогсоохоор өнгөрсөн сард Ажлын хэсэг байгуулсан байна.

Тус Ажлын хэсгийнхэн энэ сарын эхээр нийслэлд ирж, УИХ, Засгийн газрын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, БОАЖ-ын сайд Л.Гансүх нартай биечлэн уулзаж, холбогдох газруудад хандан санал хүсэлтээ хүргүүлжээ. Үү гээр ч зогсохгүй энэ сарын 5-нд нутаг орондоо үүсээд буй асуудлыг олон нийтэд дэлгэж, хэвлэлийн бага хурал зохион байгуул сан юм. Гэтэл үүний дараахан “Жи энд Юу гоулд” ХХК-ийнхан Өвөр хөшөөтөд хүч түрэмгийлэн орж 300х20 метр газарт хөрсний хуулалт хийжээ. Үүнийг нутгийн ард иргэд эсэргүүцэж, тэсгим өвлийн хүйтэнд 120 гаруй иргэн хөрсийг нь хуулсан газар гэр барин, нутаг усаа хамгаалж сууна. Гурванбулаг бол Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхны зүүн урд талд оршдог өндөрл өг бүсийн нутаг билээ. Тиймдээ ч өвөлдөө асар хүйтэн байдаг. Хөрсөн дээр хасах 50 хүртэл градус хүйтэрдэг Гурванбулаг сумынхан хөхөө өвлийн хүйтэнд хэдий болтол ийн жижүүрлэх юм бол? Эх сурвалжийн мэдээлснээр нутгаа хамгаалан тэмцэж буй иргэдийн дунд настай хүн нэлээд байгаа бөгөөд тэдний даралт ихсэж, олон хүний хоолой өвдөж, хөл гараа жаварт хайруулсан байна.

Байдал энэ хэвээр үргэлжилбэл нутгийн иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирч болзошгүй болоод байгаа юм. Хэрэв “Жи энд Юу гоулд” ХХК-ийнхан үйл ажил лагаагаа үргэлжл үүлж, Өвөр хөшөөтөд алт олборловол Гурванбулаг сумын төв орчмын газар бүхэлдээ бохирдож, Шар усны гол төдийгүй Хар усны гол, Түргэн, Билүүтийн гол ширгэж, сумын 2400 иргэн нутагтаа амьдрах ямар ч боломжгүй болох юм. Тиймээс өвөг дээдсийнхээ үлдээсэн нутаг ус, нутгийн зон олныхоо эрх ашгийн төлөө сумын иргэд ийнхүү тэмцэл өрнүүлэхээс аргаг үйд хүрсэн байна. Ашигт малтмалын ту хай хуулийн 39.7-д “Тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга болон Мэргэжлийн хяналтын ал ба хамтран дараагийн жилийн олборлолтын аж лыг эхлүүлэхгүй байх эрхтэй” гэсэн заалт бий. Тэгвэл дээрх компанийн үйлдэл нь хуулийг ноцтой зөрчиж байгааг бэлхнээ нотолж байна хэмээн нутгийн иргэд хэлж байна.

Мөн хуулийн 56.1.5-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг хар галзан Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан үндэслэлээр цуцална” гэсэн заалт байдаг. Энэ зүйл, заалтууд яагаад хэрэгжихгүй байна вэ? Бүхэл бүтэн нэг сумын төвийг ундны уснаас нь салгаж, түүх соёлын дурсгалт газрыг сэндийчихээр санаархаж, Монголын хуулийг уландаа гишгэж байгаа энэ компанид хариуцлага тооцох газар алга уу?

Г.ОЮУНГЭРЭЛ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car