antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2011 2 comments

Монгол цустай дэлхийн одод

нийтлэсэн Admin

Холливудын оддын дунд монгол цустай хоёр од байдаг гэвэл та итгэх үү? Гэхдээ үнэхээр тэд монгол цустай юу, эсвэл монголчуудад таалагдах гэж тэгж хэлсэн үү, ямартай ч өөрсдийгөө Монгол хэмээн зарласан хоёр эрхмийг танилцуулъя.

Хонгконгийн алдарт жүжигчин, Холливудын од Жеки Чан. Тэрбээр өнгөрсөн 2010 оны сүүлээр Монгол Улсад гурав хоногийн хугацаа зочилсон. Нэрт жүжигчин энэ өдрүүдэд олон хүмүүнлэгийн ажил зохион байгуулж, монголчуудтай уулзаад нутаг буцсан билээ. Тэрбээр монголчуудад хандан “Би эртнээс л Монголд ирэхийг хүсдэг байсан. Өвөг эцэг, аав хоёр маань намайг монгол цустай гэж хэлсэн. Тиймээс би Чингис хааны тухай кино бүтээхийг хүсч байгаа” хэмээн хэлж байсан удаатай. Тэрбээр мөн “Би дахиж Монголд ирэх болно, гэртээ ирж байгаа мэт сайхан санагдаж байна” хэмээн монголчуудад амлалт өгөөд буцсаныг санаж байгаа байх. Сүүлд сураг сонсох нь ээ, Жеки Чан “Моханик” хамтлагийн анхны “100-гийн ундаа” цомгийг ивээн тэтгэсэн гэх юм билээ.

Өөрийгөө монгол цустай хэмээн “тунхагласан” өөр нэг эрхэм бол Стивен Сигал. Нэгэн үе боевик киногоороо үзэгчдийг хуйлруулж байсан тэрбээр мөн л Монголд ирээд “Миний аав Халимагийн буриад хүн” хэмээж байв. Тэр ч бүү хэл Стивен Сигал талын Монголд ирээд буцахдаа Г.Эрдэнэтуяа хэмээх монгол бүсгүйг гэргийгээ болгож, АНУ-ыг зорьсноор Монгол нутгийн хүргэн болсон. Хосууд хамтын амьдралаа эхлүүлж, өнгөрсөн 2009 онд хүүтэй болсон юм.

Энэ мэт өөрсдийгөө монгол цустай хэмээн омогших Ким Ду Хан дүрээр олны танил болсон БНСУ-ын жүжигчин Ан Жэ-Мо, Оросын дуучин Филипп Киркоров, Алсу, “Иванушки Интернэйшнл” хамтлагийн дуучин Олег буюу Олег Жамсараевич Яковлев  тэргүүтэй оддын нэрсээр дээрх жагсаалт үргэлжилнэ.

М.Анир

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 04, 2011 2:19:11 pm )

    hutsaaach mongolchuudad taalagdah gej helsenuu ch gesh shig.uhsen hoinooo harin mongolchuud naaadah hoyrt taaalagdah gej l dolignono uu gehees bish

  • Anonymous (October 05, 2011 9:18:36 am )

    arai ugui bhaa

antalya rent a car