Цэцийн гишүүний бүрэн эрхийн нуувчинд бүгсэн Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугартай холбогдсон авлига албан тушаалын хэргүүд шил шилээ даран хөвөрсөөр байдаг. Гэвч тэрбээр хэргээс сугарч үлддэгээрээ “алдартай”. Д.Сугар ийм, тийм хэрэгт холбогдлоо л гэж сонсогдох ч түүнийг баривчилж, саатуулсан тухай сонсогдох нь ховор.
Тэгвэл Д.Сугарыг одоо л төрхөмд нь оруулах шинжтэй. Учир нь Эрүүгийн цагдаагийн газрынхан Д.Сугартай холбоотой бүх хэргүүдийг сэргээн шалгахаар болсоноо олон нийтэд өнгөрсөн удаад дуусан билээ.
Тухайлбал, өнгөрсөн жилийн хавар “Эрдэнэс Тавантолгой” компанийг алдагдалтай ажиллахад нөлөөлсөн хэмээн үзэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Энэбиш, Д.Сугар нарыг холбогдуулан шалгасан. Гэвч төд удахгүй түүнд холбогдуулсан хэргийг түдгэлзүүлсэн. Энэ бас л түүний Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэсэн хамгаалалттай холбоотойг тухайн үед хууль хяналтынхан ч хэлж байсан юм.
2. Ингээд удаач үгүй МИАТ-ын экс дарга нарыг шалгах үеэр Д.Сугарыг холбоотой хэмээн үзэж шалгасан. Учир нь тэрбээр Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа МИАТ-ын гэх хэрэгт холбогдсон Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарыг хууль бусаар томилсон байдаг. Улмаар Дайны эрсдэлийн даатгалын гэрээ нэрээр МИАТ-ийг сонгон үйлчлүүлж буй иргэдийн халааснаас таван ам.доллар авч байсан нь ил болсон юм. “МИАТ” компанийн удирдлагуудыг шүүх хурлын үеэр түүний Хонконгийн “НSBS” банкнаас О.Тамир гэгч нь хувийн данс руу 199.941, 116.956 ам.доллар дээрх мөнгөнөөс шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон гэдэг. Гэвч тэрбээр дахиад л хэргээс мултарч үлдсэн.
3. Тэгвэл эдгээрээс ч өмнө 2008 онд “Аэрогеодези” төрийн өмчит компанийг, ИНЕГ-ын харьяанд байсан Буянт-Ухаа дахь хуучин нисэх буудлын барилгыг өөрийн найз Ч.Хоролсүрэнгийн компанид хувьчилсан баримт хууль хяналтынхны гарт бий.
4. Улмаар Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 2009 онд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан их хэмжээний ам.долларыг “Жаст” группийн захирал Ш.Батхүү зээлсэн тухай мэдээлэл дэгдэж эхэлсэн. Энэ хэргийн гол тоглогч нь Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар болох нь олон баримтуудаас харагдаж байна. Гэхдээ л Д.Сугар уснаас хуурай гарах гэж хэрэндээ хичээсэн. Ингэсний үр дүнд “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн түүнийг улаан цээжээрээ хамгаалсан мэдэгдлүүд гаргасан. Өөрөөр хэлбэл “Стандарт” банкнаас “Жаст” группийн захирал Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан 109 сая ам долларыг 2009 онд зээлэхдээ Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын гарын үсгийг огт ашиглаагүй. Би хуурамчаар үйлдсэн гэж мэлзэж эхэлсэн явдал юм.
Тэгвэл ямар ч хэргээс сугарч үлддэг Д.Сугар энэ удаад хэрхэх бол?. АТГ болон бусад мөрдөх албаныхан түүний үйлдсэн энэ мэт хэргүүдийг нэгтэж байгаад шалгахаар болсон нь юуг дуулгах бол?. Юутай ч “Сугарч чаддаг” гэх Д.Сугарын хэргүүдийг сэргээн шалгаж байгаа нь иргэдийн анхаарлын төвд байсаар байна.
Энэ асуудал сая гэнэт сөхөгдсөн асуудал биш. Аль олон жилийн өмнөөс л МАН-ын засаг төр барьж байхад Д.Сугартай холбоотой асуудлууд хууль хяналтынхны анхаарлыг татаж байсан. Гэтэл Д.Сугарыг МАН дандаа шалгаж болдоггүй албан тушаалд томилдог. Д.Сугарыг МАН одоо ч өмөөрсөөр байх уу?
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 04, 2015 10:21:21 am )
МАН өөрөө холбогдсон нам шүү дээ. Энэ хулгайлсан мөнгөнөөс МАН санхүүждэг байсан байх яагаад гэвэл хандив өгсөн хүмүүсдээ албан тушаал шагнадаг нам гэдэг нь одоо ч гэсэн харагдаж байгаа шүү дээ. Урд нь Гаалийн Баатар гэж дарга МАН-д мөнгө өгөөд шоронд орсон одоо Номтойбаяр, Төмөрхүү гээд л мөнгөлөг гишүүн сайд байна даг ккк Сугарын ард МАН байгаа цагт асуудал шийдэгдэхгүй
-
дутуу (March 20, 2015 11:39:42 am )
энэ малыг тархины мэс засалд орох гэж байхад японд эргэж очсондоо одоо харамсаж байна ийм шаар байсан юм уу бууд дүүжил
-
-
irgen (March 04, 2015 10:53:50 am )
en ih luibar hiisen huniig arai zugeer orhihgui bailgui dee. huuli her shudarga ni odoo l haragdana daa
-
ЗОЗОЧИЗОЧИННэЗОзозочинчинЗзочинӨВ.зочинЧзочинИНзоззочиночинчинмээЧИзочинНзочинзочинчинзочин (March 04, 2015 12:05:51 pm )
аав ээж нь ирээдүйг сайн зөгнөж ийм нэр хайрласан байна шүү дээ.
-
zochinzzozochinchinochin (March 04, 2015 10:51:02 pm )
yanadaa muu sugar
-
Anonymous (March 05, 2015 11:23:26 am )
Амжилт Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм
-
1000 (March 05, 2015 12:31:33 pm )
Сугар түүний хүү гээд гэр бүл тэр чигээрээ луйварчид юумаа хөөрхий нам нь аргалж чадах болвуу сонгууль гээд Сугарыг жиих байх даа
-
zochin (March 05, 2015 3:16:17 pm )
Udamaaraa hulgaich baih ch gejdee! Ner hugarahaar yas hugar gedegsen. Herev yas ni hugardag baisan bol evleed yavah gants ch yasgui boloh baisan baihdaa. Hunii orontsoguud. Mongoloos zailval taarna.
-
ХУЛГАЙЧ (March 05, 2015 6:50:15 pm )
ХУЛГАЙЧ НАРЫН АРГА НАРЫН МЭДРЭЛ МУУТАЙ ЭСВЭЛ БИЕ МУУТАЙ НЭГНЭЭРЭЭ ХУЛГАЙ ХИЙЛГЭДЭГ БАЙХГҮЙ ЮУ ДАА
-
khuu (March 05, 2015 9:33:09 pm )
ed nar hariutslaga huleehgui ee. sugariin khuu har tamhinii hergeer 22 jiliin yal avlaa. Ulsiin nachin Ulaankhuu 11 jil avsan bizdee yalgaa bna uu ugui yu
-
нэр нь (March 06, 2015 12:37:00 pm )
нэр нь сугар болохоор сугараад үлдэнэ дээ Циркийн хувьчлалд Давгаагийн талд ажилласн
хахуул авсан нөхөр ш дээ Адьшаагийн хэрэгт ч холбоотой ийм хүн үндсэн хуулийн цэцэд
байгаа болохоор хууль нь үйлчлэхгүй байгаа байхгүй юу овоо л луйварчин шүү удахгүй бие муудлаа гээд зугтаана даа шүд өвдлөө гэж хэлэх бий дээ -
zochin (March 06, 2015 1:23:00 pm )
ene huniig bushuuhan shorondoo hiigeechee ulsin mongoor bayjsan balai erdee huiten tsarailchihaad bish hun shuu
-
Зочин (March 07, 2015 10:29:50 am )
Яана даа. Сугар. Мөдхөн хүү дээрээ очиж болзошгүй л юм байна даа…..
-
Иргэн (March 09, 2015 9:29:42 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
-
Иргэн (March 09, 2015 9:30:04 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
Иргэн (March 09, 2015 9:30:22 pm )
Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй хаул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/
Засаглал хэмээгч нь төв шударгууг хэлмой. Өөрийн биеэр оройлон төв шударгуу байваас өөр бусад хүмүүн төв шударгуу бус байж зүрхэлнэ гэж үү? /Күнз/
Дээдэс ёслолыг сахиваас доордос үл хүндэлж эс зүрхлэх, дээдэс журмыг сахиваас доордос үл дагаж эс зүрхлэх, дээдэс итгэлтэй аваас доордос үнэн сэтгэлээ үл илтгэж эс зүрлэх бөлгөө. /Күнз/
-
ene unen (March 14, 2015 7:34:56 pm )
ХУЛГАЙЧ НАРЫН АРГА НАРЫН МЭДРЭЛ МУУТАЙ ЭСВЭЛ БИЕ МУУТАЙ НЭГНЭЭРЭЭ ХУЛГАЙ ХИЙЛГЭДЭГ БАЙХГҮЙ ЮУ ДАА
-
Anonymous (March 19, 2015 2:44:56 pm )
Ман татвар төлөгчид улсын мөнгө хөрөнгө завшихдаа ийм хүмүүсээ ашигладаг дахин хэрэглэж. хулгай хийлгэх хүмүүсээ хамгаалдаг, цаашид хэрэг болохгүй гэж үзсэн нөхдүүдэд хам хэрэгтнүүдийнх нь ялыг даатгаад шоронд явуулчихдаг. 14 тербум, гаалын Баатар, МИАТ-н хэрэг гэх мэтээр.
18 Comments