antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2015 10 comments

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Ерөнхийлөгчтэй уулзлаа

нийтлэсэн Admin

elbegdorjМонгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гаук  Бэлльвю ордондоо хүлээн авч уулзав. Уулзалтанд Монголын талаас гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Байгаль орчин,ногоон хөгжил,аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү болон албаны хүмүүс, Германы талаас Холбооны Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Маркус Эдерер Хайнц Бээр болон албан ёсны төлөөлөгчид оролцов.

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гаук Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дахин уулзаж байгаадаа таатай байна гээд Монгол Улсын туулж ирсэн ардчиллын замыг хүндэтгэн сайшааж байдаг.Манай хоёр орны харилцаа дээр үеэс эхтэй, энэ сайхан харилцаагаа улам гүнзгийрүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Улс төрийн түвшинд идэвхтэй хөгжиж буй харилцааг эдийн засгийн хамтын  ажиллагааны агуулгаар баяжуулан хөгжүүлэх бүрэн боломжтойг ч дурдлаа. Монголд байгуулагдсан Герман Монголын хамтарсан Технологийн дээд сургууль нь боловсролын салбарт хийгдсэн үр дүнтэй ажил гэдгийг онцлов.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр  И.Гаук Герман Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсныхоо дараахан анхны төрийн зочноороо өөрийг нь  хүлээн авч хүндэтгэл үзүүлж байсныг  дурсахад таатай байна гээд Монгол Улсад анх удаа чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэхүү  хүндэтгэлийн арга хэмжээ энэ оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо болно.Энэхүү арга хэмжээнд Европын орнуудаас ирэх гол зочин нь Ерөнхийлөгч Гаук байна гэдэгт итгэлтэй байгаагаа  илэрхийлээд энэ нь Монгол, Германы харилцааны ач холбогдлыг тодотгох төдийгүй манай бүс нутагт ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, түгээхэд чухал ач холбогдолтой болохыг онцоллоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Герман Улсын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа амжилттай өрнөж буйг тэмдэглэв. Монгол Улс, ХБНГУ нь олон улсын харилцааны асуудлаар ижил төстэй байр суурь баримталж, бие биенээ харилцан дэмжин, хамтран ажиллаж ирснийг дурдаад цаашид ч ойр дотно хамтран ажиллах сонирхолтой байна гэв.

Ерөнхийлөгч И.Гаук Монгол Улсын Ерөнхийлөгчөөс сонирхсон асуултандаа  хариулт авч, Монгол Улсад урьсан урилгыг баяртай хүлээн авч буйгаа  илэрхийллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (March 04, 2015 10:09:46 am )

    Berliniig Mongol baildan dagulje bayar hurgie

  • mongol hun (March 04, 2015 11:21:01 am )

    Ene uhej baisan hujaa Elbegdorj mongoliin hamag mungiig ur ashiggui gadaad teneed duusgalaa yasan homhoi setgeltei TSY HUA ve Ter chigeeree mongolooc zailaasai!!!!!!!!!!!

  • Эх хүн (March 05, 2015 2:10:11 pm )

    ЭНЭ БАЛАЙ ҮХЭЭСЭЙ.ГАЖИГДОРЖ

  • Anonymous (March 06, 2015 12:18:53 pm )

    ТВ-9-өөр гарсан улстөрийн тоймч Гантулгын тайлбар яриаг сонсвол Монгол хүн шүүконд орно. Бид яах гэж ийм хүн сонговоо.

  • УЛС ТӨРИЙН ОЙМЧИД (March 07, 2015 12:27:20 pm )

    ГАНТУЛГА ТОЙМЧ ГЕРМАНЫ БОЛОН ОРОСЫН САЙТУУДЫН МЭДЭЭГ Л АРД ТҮМЭНДЭЭ ХҮРГЭЖЭЭ

  • Anonymous (March 08, 2015 2:11:31 am )

    ulaaniig uzej urvadag shariig uzeed sharavdag gedeg shuu dee ter l bolj l bna orsiin ard tumen mongold hiij ogson buteesen yumtai heleh ugtei uls shuu orsiig demjdeg hytad bol mongold yu hiisen yum be

  • Anonymous (March 08, 2015 2:13:07 am )

    songuuliig ene jil yvuulj eh ornoo avray

  • Anonymous (March 08, 2015 2:41:11 am )

    ooriigoo bodoh uu mongoliig bodoh uu gadnii ornuudiig bodoh uu za hyradiig bodoy gadniihaniig bodoy doo gesen bodol yum bish uu zovhon ooriigoo l boddog yum bna

  • Anonymous (March 08, 2015 4:13:19 am )

    ZOVLOLT HOLBOOT ULSTAI MONGOL ULS AH DUUGIIN NAIRAMDALTAI ULS SHUU MONGOL ULSIIN ORSHIN TOGTNOJ BAIGAA NI OROS ULSIIN GAVIYA IH BII TERNIIG BID UGUISGEJ CHADAHGUI MONGOLCHUUD OROSIIG DEMJIJ HUNDELJ YVDAG SHUU TEDNII TUS DEMIIG BID HEZEE CH MARTAH UCHIRGUI

  • Anonymous (March 09, 2015 12:37:38 am )

    eh oron hoich uyee bodoh setgelgui ulsiin omchiig huvidaa ashiglaj het ih bayjij mongol ulsiig ene ih orond oruulsan ;hohirooson humuus bugd todorhoi baihad yagaad tedniig hariutslagad tataj alban tushaalaas ni tutgelzuulj uls orniig hohirolgui bolgohgui bnaa ene ih hohirol oriig tavisan huvi humuusiig ard tumnii omno il tod shuuh tsag ni boljee tatvaraas zails hiisen gadnii ergediin hohiroliig yronhiilogch ooroo avsan yum bish bol ter humuusiig hohiroloo baragduulsani daraa uuchilj boloh baisan ene ymar ch teneg hunii bodoh asuudal tegeheer yronhiilogch ooroo tolno gej tedniig sulalsan baih

antalya rent a car