antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 3, 2015 1 comment

Гандантэгчинлэн хийдийн өргөлийн хайрцагтай мөнгийг хулгайлжээ

нийтлэсэн Admin

gandannХулгайчид сэжиг, сүжиг хамаагүй бололтой. Иргэний өгсөн мэдээллийн дагуу Баянгол дүүргийн 16-р хорооны Гандантэгчинлэн хийдийн Жанрайсиг дацан дотор хоёр хүн байна гэсэн мэдээллийг шалгахад Баянзүрх дүүргийн 10-р хорооны 21 настай Б бусадтай бүлэглэн хаах цагаар нь дотор нь үлдэж өргөлийн хайрцагнаас 61.000 төгрөг хулгайлсан нь тогтоогджээ.
Ямар ч төрлийн хулгай гэдэг хүнд сайн үр дагавар авчирахгүй. Монголчуудын ярьдгаар хоол болохгүй. Ялангуяа сүм хийдийн өргөлийн хайрцаг, уул овооны тахилганы мөнгө хулгайлвал үйлийн үр эдлэж, өвчин зовлонд баригдаж, үхэл хагацалтай ч хүртэл золгож болох тухай бурхны сургаалд энгийн тодорхой өгүүлсэн байдаг. Сургаалыг нь уншаагүй, судар номыг нь үзээгүй юм чинь хулгай хийхэд гэмгүй гэсэн гэнэн бодолтой байж болохгүй талаар ах эгч, ахмад хүмүүс маань сургавал зохистой.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • цагаанаа (March 04, 2015 9:51:05 am )

    энэ залуу хойд насандаа тамд очих байх

antalya rent a car