БШУЯ өнгөрсөн жилээс цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд багшлах хүсэлтэй төгсөгчдөөс ажиллах эрх олгох шалгалт авахаар болсон. Тодруулбал, багш мэргэжлээр төгсөгч нь эхлээд багшаар ажиллах эрхийн шалгалт өгч, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллах эрх авна. Улмаар нэг жил багшаар ажилласны дараа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, багшлах эрхтэй болно.
Тэгвэл шалгалтын бүртгэл өнөөдөр дуусах юм байна.
агшлах эрхийн шалгалтыг цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах хүсэлтэй, их дээд сургууль төгсөөд анх удаа багшлах гэж буй, гурваас дээш жил ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан иргэд өгөх боломжтой аж. Тэнцсэн хүмүүст тухайн мэргэжлээрээ нэг жил багшлах эрх олгох ажээ. Энэ хугацаанд тэр хүний чадвар, ёс зүй, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй эзэмшсэн эсэх, багшаар ажиллаж чадах эсэхийг харах юм байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.