Цахим системээр бүртгүүлж, газар өмчилж авахаар сонгогдсон 13821 иргэн өнгөрсөн хоёрдугаар сарын 26-ны дотор газраа баталгаажуулах учиртай байсан. Газар өмчлөх эрхээ авсан иргэдийн баталгаажуулалтыг өнгөрсөн сарын 11-нээс эхэлсэн ч сар шинийн баяр давхацсан учраас иргэд энэ ажилд хойрго хандаж, цөөнгүй иргэд газраа өмчилж аваагүй байгаа аж.
Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газраас энэ долоо хоногийг дуустал буюу гуравдугаар сарын 6-ныг дуустал өмчилсөн газраа баталгаажуулах боломжийг иргэдэд олгохоор болжээ. Нийт 13821 иргэн газар өмчлөх ёстойгоос одоогоор 10150 иргэн газраа баталгаажуулж, 2881 иргэн амжаагүй байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад, хоёр дахь удаагийн газар өмчлөлөөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их цуурай, Бага цуурайн ам, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолойн, Багануур дүүргийн Тариан булаг, Багахангай дүүргийн Хангайн хөндий зэрэг байршилд иргэд газраа баталгаажуулж байгаа билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.