antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2015 96 comments

Хойд эх Г.Маралмаа гэж хэн байв

нийтлэсэн Admin

79m60kj18n17r9jdanegr5612o_lДөрвөн настай бяцхан охиноо төрсөн эцэг, хойд ээж нь зодож, хөнөөсөн байж болзошгүй аймшигт хэрэг хоёрдугаар сарын 21-нд Баянзүрх дүүрэгт гарч олныг цочирдуулаад байна.

 

Энэ хэрэг хэрхэн нийтэд ил болов

 

Хоёрдугаар сарын 25-нд нэгэн эмэгтэй өөрийн фэйсбүүк хуудаснаа “Миний найз Ө нь дөрөвхөн настай хайрт охиноо 2015 оны хоёрдугаар сарын 21-нд төрсөн эцэг болон хойд эхийнх нь гарт хэрцгий, бусармаг үйлдлээс болоод алтан амийг нь алдчихлаа” хэмээн бичсэнээр уг хэрэг нийтэд ил болсон юм.

 

 

Чухам юуны учир дөрвөн настай охин амиа алдав

 

Өнгөрсөн сарын 18-нд дөрвөн настай охины төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нар охиныг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах тасагт “Хүүхэд шатнаас унаад бэртчихлээ” гэсээр хүргэсэн байдаг. Тухайн өдөр ажиллаж байсан жижүүр эмч н.Сувд-Эрдэнэ болон бусад эмч сувилагч нар охинд үзлэг хийхэд тархиндаа хүнд гэмтэл авсан байдалтай байжээ. Мөн охины биеийн байдал хүнд, ухаангүй байснаас гадна гар, хөл, тохой, нуруу, цавь зэрэг биеийнхээ олон хэсэгт зодуураас үүдэлтэй болов уу гэмээр хөхрөлт, няцралттай байсан байна. Тиймээс Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ГССҮТ рүү холбогдон тархи, мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нараас тусламж хүссэн аж.

Охин хүнд хэлбэрийн тархины гэмтэлт авсан байжээ

ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Энхсайханы хэлснээр тухайн өдөр буюу хоёрдугаар сарын 18-нд 13.30 цагт БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс ГССҮТ-д дуудлага өгчээ. Уг дуудлагын дагуу гавал тархины мэс заслын эмч нар очиж үзлэг хийн улмаар охинд яаралтай мэс засал хийхээр болсон байдаг. Ингээд охиныг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс ГССҮТ рүү тээвэрлэх үйл ажиллагааг  зохион байгуулж, тухайн өдрийнхөө 17:00 цагт охиныг яаралтай хагалгаанд оруулжээ.

 

Гэтэл охин амьдралд үл нийцэх их хэмжээний тархины бор хальсан доогуурх цус хуралттай, тархины эд их хэмжээгээр няцарсан, хярзан нь урагдалтай, цус харваад 4-5 хоносон байсан байна. Өөрөөр хэлбэл, охин амьдрах ямар ч боломжгүй байсан гэдэг. Гэвч хөөрхий охин үүнээс хойш дөрөв амьдрах гэж тэмцсэн ч ухаан оролгүй байсаар өнгөрсөн сарын 21-нд амьсгал хураажээ.

 

 “Гомдолгүй…” гэх гарын үсэг зуржээ 

 

Т.Цогт, Маралмаа нар хоёрдугаар сарын 17-нд буюу охиынг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах тасагт хүргэж өгөхөөсөө нэг өдрийн өмнө ГССҮТ-д үзүүлсэн байдаг.  Тухайн үед тус эмнэлгийн эмч охиныг хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн боловч тэд “Ямар ч үед гомдол байхгүй. Бид хүүхдээ хэвтүүлэхгүй” хэмээн өрөгөдөл бичиж өгөөд охиныг аваад явсан гэдэг.

 

Харин тархины хүнд гэмтэлтэй, хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хүүхдийг ямар учраас тэдэнд өгч явуулсан болоод ГССҮТ дээр ажилладаг хэрэг бүртгэгч цагдаа яагаад энэ хэргийг бүртгэж, холбогдох арга хэмжээг аваагүй вэ гэх асуулт гарч ирж буй. Тэгвэл энэ талаар ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Энхсайхан “Хуулийн байгууллага үүнд яагаад анхаарал хандуулаагүй, хэргийг яагаад бүртгээгүй вэ гэдэг нь бидний асуудал биш. Бид ямар ч байсан яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлтээ гаргаж өгсөн” хэмээж байв. Магадгүй үүнд охины эцгийн эрхэлж байсан ажил нөлөөлсөн байхыг үгүйсгэх гэх хардлага бий. Өөрөөр хэлбэл, охины эцэг Т.Цогт нь цагдаагийн байгууллагад ажилладаг нэгэн юм.

 

Т.Цогт гурав дахь амьдралаа Г.Маралмаатай эхлүүлээд байжээ

 

Дөрвөн настай бяцхан охины төрсөн эцэг болох Т.Цогт нь өдгөө охиныхоо үхэлд буруутгагдан сэжигтнээр татагдаад буй юм. Тэрбээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шинжээчээр ажилладаг нэгэн. Түүнийг эл хэрэгт холбогдуулан сэжигтнээр татан шалгах болсонтой холбоотойгоор албан тушаалаас нь түдгэлзүүлээд байгаа аж.

 

Тэрбээр талийгаач охины ээж Ө-тэй ханилаад 4 жил болсон ч сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Батлах хамгаалахын их сургуульд цуг суралцаж байсан Г.Маралмаа гэх бүсгүйтэй дотносон улмаар охиныхоо ээжээс өрх тусгаарласан байна. Ингээд өнгөрсөн зун 4 настай охиноо өөр дээрээ аван Г.Маралмаагийнхаа хамт түрээсийн байранд амьдрах болжээ.

 

Гэхдээ энэ бол Т.Цогтын хоёр дахь амьдрал байсангүй. Учир нь тэрбээр талийгаачийн ээжтэй амьдрахаасаа өмнө эхнэр хүүхэдтэй байсан бөгөөд тэднээсээ салж, хүүхдэдээ тэтгэмжийн мөнгө өгдөг байжээ.

 

ЦЕГ-ын ХМТ-ийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “Ц-г хамтран амьдрагч эмэгтэй М-ийн хамт бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэдэг үндэслэлээр саатуулсан. Ингээд эрүүгийн  хэрэг үүсгэн шалгах шаардлагатай гэж үзсэн учраас  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд Ц-г албанаас нь түдгэлзүүлэх  хүсэлт хүргүүлээд байгаа. Хохирогч өнгөрсөн сарын 21-ний өдөр гэмтлээ даалгүй нас барсан. Тиймээс   саатуулаад байсан дээрх хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хориод байгаа юм” хэмээсэн

 

Хойд эх Г.Маралмаа гэж хэн байв

 

Г.Маралмаа нь эрх зүйч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн бөгөөд талийгаач охины эцэг Т.Цогттой Батлан хамгаалахын их сургуульд хамтдаа суралцаж байсан гэнэ. Тэд 2013 оноос уулзаж эхэлсэн бөгөөд Г.Маралмаа 2014 оны наймдугаар сарын 4-нд өөрийн фейсбүүк хуудасныхаа статусыг Т.Цогттой гэрлэсэн болгож өөрчилжээ. Хосууд энэ үеэс хамтдаа нийтийн байр түрээслэн амьдарч эхэлсэн тухай эх сурвалжууд хэлж байв. Мөн хөршүүдийнх нь хэлж буйгаар Т.Цогт, Г.Маралмаа нар бөө байсан бөгөөд тэд угаа авах үедээ илүү дотноссон байж магадгүй гэв. Мөн нэг хөрш нь тэднээр 700 мянган төгрөгөөр засал хийлгэж байсан гэх.

 

Г.Маралмаа нь өөрийн фейсбүүк хуудасаа “Hanna Luxury Spa Salon”-д ажилладаг хэмээн бичсэн байсан юм. Тэгвэл тус салоны зүгээс “Hanna Luxury Spa Salon”-д Марал гэдэг ажилтан ажилдаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард ажилд орох хүсэлтэй ирж байсан боловч салоноос тавигдсан шаардлага, хамт олны хэм хэмжүүрт нийцээгүйгээс ажилд тэнцээгүй болно” хэмээн албан ёсоор мэдэгджээ.

 

 

Т.Цогт төрсөн охинооо хүчирхийлсэн үү

 

ГССҮТ-ийн эмч нарийн хийсэн үзлэгээр охины хярзан нь урагдалтай байсан гэдэг. Харин Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа “Бид Т.Цогтыг төрсөн охиноо хүчирхийлдэг байсан гэх мэдээллийг авсан” хэмээн ярьсан байгаа.  Тэгвэл Шүүхийн шинжилгээний төвд хийсэн задлан шинжилгээний эхний  дүгнэлт хоёрдугаар сарын 27-нд гарчээ. Чухам ямар дүгнэлт гарсан талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ажилтан, ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Өнөөдрийн байдлаар гарсан эхний дүгнэлтээр охиныг хүчирхийлсэн болох нь тогтоогдоогүй. Иргэдийн дунд сэжигтнийг  шинжээчээр ажиллаж байсан учраас хуурамч дүгнэлт гаргалаа гэх хардлага байж магадгүй. Тиймээс цагдаагийн байгууллагаас уг хэрэг дээр ажиллаж байгаа шинжээч нараас “Ямарваа нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, хуулийн дагуу үнэн зөв дүгнэлт гаргана. Хууль бус дүгнэлт гаргавал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн  баталгаа гаргуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа  хэвийн, прокурорын хяналтад үргэлжилж байна. Охиныг үхэлд хүргэсэн  шалтгааны талаарх эцсийн дүгнэлт гараагүй байна. Дүгнэлт гарсны дараа  цаг тухайд нь мэдээлэл өгнө” гэв.

 

Энд нэг хардлага төрүүлсэн нэг процесс явагдаж байгааг нь дурдах нь зүйтэй байх. Тодруулбал, талийгаач охины амиа алдсан шалтгааныг эцэслэн тогтоогоогүй, задлан шинжилгээний дүгнэлт бүрэн гараагүй байхад зөвхөн хүчирхийлсэн эсэхийнх нь дүгнэлтийг урьтаж гарган улмаар олон нийтэд мэдээлж байгаа нь цаанаа хардлага төрүүлэх… Магадгүй охиныг “Өөрөө өөрийгөө үхэлд хүргэсэн” гэх дүгнэлт гарахгүй гэсэн баталгаа бий юу гэдэг нь эргэлзээтэй…

 

Охин хажуу айлынхаа бүсгүйгээс тусламж хүсч байжээ, гэвч…

 

Талийгаач охиныг хойд эх Г.Маралмаа нь түүнийг байнга зодож, дарамталдаг байсан талаар тэдэнтэй цуг нийтийн байранд амьдарч байсан хөршүүд нь ярьсан юм.

 

/Хөршүүд нь ийн ярьжээ http://www.eagle.mn/content/read/28995.htm/

 

Тэд охины хамт энэхүү нийтийн байранд өнгөрсөн зунаас хойш саяханыг хүртэл амьдарчээ. Ингээд өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр нүүж, холгүйхэн түрээсийн байшин хөлслөн амьдрах болсон байна.

 

/Сурвалжлагыг http://www.eagle.mn/content/read/28961.htm /

 

Нийтийн байранд хамт амьдарч байсан хөршүүд нь охиныг байнга зодуулдаг байсан тухай мэдэж байсан хэдий ч “Эцэг нь цагдаа юм чинь дараад л өнгөрнө” хэмээх бодолдоо дийлдэн хүчирхийллийг таслан зогсоогоогүйгээ хэлж байсан. Харин cүүлд амьдарч байсан байшингийнх нь ойр орчимд амьдардаг хөршүүд охиныг хүчирхийлэлд өртдөг эсэхийг нь бүү хэл тэднийг танихгүй, мэдэхгүй хэмээж байв. Хашаанд нь байдаг айлын эзэгтэй хүртэл “Бараг мэдэхгүй, нэг удаа л орж байхыг нь харсан” гэсэн юм.

 

Охиныг энэ байшингийн шатнаас унасан хэмээжээ

 

/хамгийн сүүлд амьдарч байсан байшингын зураг/

 

Т.Цогт, Г.Маралмаа нар энэ охиныхоо хамт энэхүү хувийн байшинг түрээслэн амьдарч байхад эл хэрэг гарсан юм. Харин энэ талаар зарим хэвлэлд нийтийн байранд охиныг шөнө 3 цагийн турш зодож уйлуулаад байхад хөршүүд нь тусламж дуудан цагдаад мэдэгдээгүй талаар дурджээ. Гэтэл уг хэрэг гарсан энэхүү байшин нь нийтийн байр биш юм. Хашаандаа нэг гэртэй хоёр давхар хувийн байшин бөгөөд тухайн үед урд талынх нь гэрийнхэн хөдөө явсан эзгүй таарсан тухай бид мэдээлж байсан билээ.

 

Т.Цогт охиныг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөөд ээж Ө-рүү нь утасдаж хэлсэн байдаг. Энэ үед Ө-г /охины төрсөн ээж/ эмнэлэгт ирэхэд охин нь цус харвасан, хамаг бие нь хөх няц болсон байдалтай байсан байна. Харин энэ үед Т.Цогт “Нэг метр гаруйн өндөртэй шатнаас унаад” ийм болсон хэмээн мэлзсэн гэнэ. Энэ талаар Ө-гийн найз бүсгүй өөрийн цахим хуудастаа “Г.Маралмаа нь тухайн үед “Би яана аа, эмч ээ би яана аа” гэх юм асуугаад байж байсан. Хүмүүс Цогт болон түүний эхнэр Маралмаа руу хашгирч дайрахад Цогт түүнийг хамгаалаад “Хэлээ хүрэх газар маргалдаж, Хөлөө хүрэх газар явж заргалд юу ч олж долоохгүй” гэх зэргээр доромжилсон хэмээжээ.

 

Хүүхэд бүрийн нүдэнд нулимс бус инээмсэглэл тодроосой

 

Хэрвээ хорооны нийгмийн ажилтан, хэсгийн төлөөлөгч үндсэн чиг үүргийнхээ дагуу айл өрхийн судалгаагааг гарган холбогдох байгууллагуудтай харилцан солилцож уялдаатай ажилласан бол хүчирхийлэл газар авахгүй л байсан. Хүүхдийн төлөө үндэсний газрынханаас хороодын нийгмийн ажилтан, хэсгийн төлөөлөгч нартай хамтран ажиллаж, айл өрхийн мэдээллийг цуглуулан тандалт судалгаа хийж холбоотой ажилладаг эсэх талаар тодруулахад ажил үүргийн чиг баримжаа байхгүй хэмээн хэлсэн юм.

 

Мөн сүүлийн жилүүдэд хөршийн холбоо гэдэг асуудал бараг мартагдсан. Хөршөө танихгүй хэдэн жил зэргэлдээ амьдрах бол энгийн л асуудал болж. Түүнчлэн иргэд гэр бүлийн хүчирхийлэл дээр “Ходоод хагаравч тогоондоо”, “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” хэмээн хойш суусаар энэ мэт хэргүүд тасрахгүй нь. Өнөөдөр иргэн бүр үүргээ ухамсарлах цаг болжээ. Магадгүй та хөршийндөө хэн амьдардаг талаар эргэн нэг бодоод үзээрэй.

 

Хүүхэд бүрийн нүдэнд нулимс бус инээмсэглэл үүрд тодорч байгаасай.

 

Г.Даша Eagle.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

96 Comments

  • zochin (March 02, 2015 5:06:44 pm )

    huuhed buriin nudend ineemseglel uurd todorch bgaasai

    • ЭМЧ, ЦАГДАА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. (March 03, 2015 9:16:59 pm )

      ӨМНӨХ ӨДӨР НЬ ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГ ДЭЭР ИРЭХЭД НЬ ЭМЧ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛ ГЭЖ, ӨРГӨДӨЛ БИЧЭЭД АВААД ЯВСАН ГЭХ, ,,,ЯАГААД АМЬ НАС НЬ АЮУЛД ӨРТСӨН ХҮҮХДИЙГ ӨРГӨДӨЛ ТӨДИЙХӨН АВААД ЯВУУЛЧДАГ ЮМ БЭ. ГОМДОЛГҮЙ ГЭЖ БИЧЭЭД Л БОЛОО ЮУ, ЭМЧ ӨӨРӨӨ Л ХАРИУЦЛАГААС МУЛТАРЧ БАЙВАЛ ТЭР ХҮҮХДИЙН АМЬ ХАМААГҮЙ БОЛЖЭЭ. -УХААНГҮЙ ХҮҮХЭД ЮМ ХЭЛЖ ЧАДАХ БИШ, ӨРГӨДӨЛ АВААД ЯВУУЛНА ГЭДЭГ ҮНЭХЭЭР ХАРИУЦЛАГГҮЙ БАЙЖ БОЛОМГҮЙ АСУУДАЛ. НӨГӨӨ ТАНГАРАГ ӨРГӨСӨН ЭМЧ ЭТР ГЭЭД БАЙДАГ ЯАСАН БЭ.-ЯГ ОДОО Л ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ, ЯАГААД АВЧ ЯВАХ ГЭЭД БАЙНА, ЭМЧИЛГЭЭ ЗААВАЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЭД АВААД ҮЛДЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ. ЦАГДААД ХЭЛЭЭД, ХҮЧЛЭЭД Ч БОЛТУГАЙ ЭМЧИЛЖ БОЛООГҮЙ ЮМ УУ.

      /САЙН ДУРААРАА ӨЛСӨЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХҮЧЭЭР ХООЛЛОЖ, ЭМЧИЛДЭГ ЮМ БИЛЭЭ/

  • зочин (March 02, 2015 5:12:08 pm )

    хойд эхээс гадна наад төрсөн эх нь ямар дүүрсэн үрээ боддоггүй амьтан бэ. эцэгт нь шаралхаж охиноо золиос болгожээ л гэх байна.өөрөө үхчихээгүй амьд хирнээ үрээ хойд эх рүү түлхсэн төрүүлсэн эхэд маш их буруу байна.авгай солио л биз, харин үрээ хэнээр ч сольж болохгүй ш дээ эх хүн

  • тртр (March 02, 2015 5:27:27 pm )

    tsagdaa huvtsasnii tsaadah unen dur turh.

    • soko (March 03, 2015 3:51:01 pm )

      tsagdaa nar bolgon iim hogiin shaar shawhruu bish e joohon bodoltoi helmeer ym

  • С.Баяр (March 02, 2015 5:30:15 pm )

    Хүүхдээ тарчилган зовоож алсан энэ 2харгис арааатанд төрийн дээд цаазын ял өгөх ёстой. Харин үүнийг уучлахгүй байхыг Элбэгээ ерөнхийлөгчээс хичээнгүйлэн гуйяа.

    • Anonymous (March 03, 2015 12:45:44 pm )

      Tsaazalj yahiin shorondoo tarchlaad hiisen vilee edleed hevtej bvaj taarna.olon jiliin yal avaasai

  • shudraga bai (March 02, 2015 5:52:26 pm )

    hun uheh gej bhad gomdolgui geed gariin usegiig ni zuruulaad yvuuldag ter emch eruul uu?yaj ch bodson irgenii uurgee bieluuleed huuli hynaltiin baiguullaga ydaj 102t hel j boldoggui yum u?ene emch ch gesen huivaldsan yum bish uu?tsaziin yliig sergeej niigemiig tsochirduulsan aluurchdiig amid yvuulahgui ustgaj baimaar bna.erhem erunhiilugch ta sain hun boloh gej ter huulias tatgalzaj bhaar sergeegees aluurchdiig duujileed ard olnii sanaag amraagaad uguuch.nylh ohinii tuluu tsaaziig sergeej aluurchidaas ushuug ni avaad uguucheeeee.

  • zochin (March 02, 2015 5:58:46 pm )

    shuuhiin shinjilgeeniihen busdiin gart amia aldsan hohirogchdiig arhinii hordlogoos bolj nas barsan gedeg dugneltiig hiidgiin bnleee. Ene huurhii ohiniig arai arhinii hordlogo gej dugneltee gargahdaaa chadah l humuus deeee, hugiin novshnuud

  • bayara (March 02, 2015 6:03:50 pm )

    ene huuliin baiguulgad chini aluurchin yaragchin tanhai balmad bolowsorolgui maluud duurchihsen ym bishuu arag ch ugui ymuu eronhiilogch ni yag iim ym chini ene odo ardchilsan niigem uu ezengui toriin unen torh ene bol jinhene emegnel deer bga malnuud niigmiig iim bolgosniiho toloo ogtsor yalaa uurtsgee 25jil hangalttai tewchlee ard tumen

  • bat (March 02, 2015 6:04:23 pm )

    eh ni saajilttai ue ue uuriin medrelgui tataj unadag uvchtei uchir etseg ni avsan genlee

  • бясалгагч (March 02, 2015 6:07:07 pm )

    Энэ бол хууль цааз,засаглал нь авилгалд идэгдэж үндсээрээ ялзарсан өнөөгийн монголын эмэгнэлт байдал.Тэр дундаа хуулийн байгууллага нь цөөвөр чононуудын үүр болсны нэг жишээ.тийм учраас хууль сахиулагч нь хөлөө хү%рэх газар явж хэлэ хүрэх газар заргалдаад та нар юу ч олж долоохгүй гээд л пээдийгээд зогсож байна шүү дээ.Чононоос дор ийм араатнуудад танай хууль үйлчилхээ байсан шүү дээ.Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шүүх эмнэлгийн тасгийн хэдэн авилгалч эмч нар таа арга хэмжээ авч чадахгүй байгаа нь цаанаа учиртай ,тэд нараараа үхсэн хүнийгамьд,амьд хүнийг үхсэн гэж дүгнэлт гаргуулаад сууж байх л сонирхолтой байгаа байх.Хөөрхий тэр нялх амьтан үрийн хүсэл мөрөөдөл болсон хүн шиг хүмүүс,айл шиг айлд төрөх болтугай. ум ма ни бад ми хом

  • ju bb (March 02, 2015 6:12:31 pm )

    ene hereg altanhuu shig boloh bailgui tegeed urshuugdn biz

  • Anonymous (March 02, 2015 6:25:19 pm )

    Хойд ээжид нь цаазын ялаар шийтгэ ийм муухай эмэгтэй хvн байдаг гэжvv араатнаас дор

  • ард (March 02, 2015 6:40:25 pm )

    Төрсөн үрээ алдаг энэ төрийн хувцас нөмөрсөн эр эм босоо ороолонгуудыг элбэгдорж ерөнхийлэгч минь амьдарах .амьсаглах эрхийг хасаж цаазын ялыг өгөөсэй гомо нараа гэх залуу хүртэл хүний үрийг хүн болгоод хайрлаж явхад хойд эх гэх тэр гйчий өндөр боловсорол эзэмэшчихээд хэрэг алгаа хоёуулангын холбож ал цаазал …..,

  • ganaa (March 02, 2015 6:44:43 pm )

    бас л цагдаа.Энэ цагдаагийн албанд элсүүлэх шалгуурыг өндөржүүлж хариуцлагатай ханддаг болгооч ээ.

  • lol (March 02, 2015 6:56:09 pm )

    herev muusain nowshnuudad hungun yal onoovol tsagdaa shuuh prokuroriin esreg boslogo gargana shuu!

    • зочин (March 02, 2015 10:25:38 pm )

      яг зөв дэмжиж байна

  • Амкп (March 02, 2015 6:58:25 pm )

    Хучиндээгуй гэдгийг нь тодотгосон юм бол охин еерее ендер шатнаас унаад ухаан алдсан гэж гарах юм байна л даа.

  • urat (March 02, 2015 6:59:18 pm )

    төрсөн ээж нь өөрөө амиа золиод ч болсон охиноо дэргэдээ баилгахгүи яав . тиим араатны дэргэд нялх үрээ орхичихоод юү бодож явдаг хүн бэ? тэр нялх амьтан сэтгэлдээ чама иг яасан их харуулдан хүлээгээ бол. ганцхан чамаиг л хүлээн тарчилсан даа. араатан м

  • ccc (March 02, 2015 6:59:34 pm )

    shuud tsaazlah heregtei muu yrgachid

  • Anonymous (March 02, 2015 7:07:10 pm )

    Tsagdaagiinhan er ni Fashist avirtai baidag. Ehner huuhdee hargisladag yum shig sanagdsan. Neg hurandaa ehneriinhee heden ch havirga hugalj, heden ch shudiig huga tsohij baisan. uuruu gemgui met tsarailaad olon jil tsagdaagiin darga hiij mongoliin tsagdaag ch udirdaj yavsan baidag. Uur negen tsagdaagiin hurandaa sogtuu gertee ireed ehneree balbaad hevtert oruulsan tuhai naiz ni yarij baisan. tsagdaagiinhan ihevchlen ehneree huursan humuus l baidag.

  • Anonymous (March 02, 2015 7:21:28 pm )

    нээрээ л Алтанхүүгийн хэргийн 2-р анги болчих вий

  • Anonymous (March 02, 2015 7:22:53 pm )

    iim oodgui araatanguudiig shuud zaajlah heregtei ,eh ni gej jasan arzaaguui huuhen be. iim aluurzind ohinoo ogdog. toriin huwzas omsson 2 aluurzing jg ohiniig jz zodoj tarzlaalsan jg adilhan tarzlaaj alah heregtei. uneheer torson ohinoo huzindsen bol 2 uulang ni shorongiin zaluuzuudaar huzinduuleh heregtei jaz owdoj zowdogiig medreh heregtei, iim erguu teneg maluudiig horwoogooos zailuulj tamiin orond awaazih heregtei. hoorhii bjzhan urs mini janaa daa mongoliin ard tumen mini janaa.

    • Малуудад (March 02, 2015 7:54:19 pm )

      Ээж нь унаж татдаг овчтэй болохоор яаж ч хичээгээд яаж хvvхдээ авч чадахгvйшт уншаад ойлгохгvй байгаа юм зарим малууд ээжийг нь хараагаад байх юм.

  • zocin (March 02, 2015 7:34:15 pm )

    tyrrsen ecegni gehed hecyyl um baina,huurhii ohiniig tamlasan,2aluurczing adilhan alah boltygai,buzar araatnyyd

  • Anonymous (March 02, 2015 7:52:53 pm )

    Ard tvmen ene2 buzriig hezeech urshuuhgui hereg huuchirahgvi

  • иргэн (March 02, 2015 7:57:44 pm )

    ажилтай ч ажилгүй ч, нөхөртэй нөхөргүй ч Монгол эх хүн бүр үр хүүхдээ гараасаа хөтлөөд зүтгээд амьдраад ирэг. Зул манаад л сууж байна гэх охины төрсөн ээжийн үг даанч хөгийн үхээнц, арчаагүй санагдаад зэвүү хүрээд байх юм. Ятж ятж араатнууд зөндөө болсон энэ цаг үед ганц хянлх амьныг авад явж чадахгүзй араатнуудын гарот өгсөн чиний буруу өнөрөө гэгч ээ, чи өөрөө өөртөө дүгнэлт хий. Ялтай улсууд ялаа эдлэнэ биз. Өөрөөс чинь болж охин чинь хохирсон байна шүү . даанч дээ, чи эх биш

  • иргэн (March 02, 2015 7:58:13 pm )

    зүтгээд амьдраад ирсэн гэж байгаа юм

  • ganaa (March 02, 2015 8:31:48 pm )

    Ардчилсан нийгмийн хүүхдийн хүмүүжил энэ гэхээс өөр юу гэх вэ.Араатны сүрэг өсгөжээ.

  • Anonymous (March 02, 2015 8:39:31 pm )

    Elbegdorj teneg l dee. Goy yarihaas hetrehgui

  • ард (March 02, 2015 8:42:06 pm )

    бид иим л харгис хэрцгии алуурчид болчоод байна шүү дээ. Төр ард түмнээ хамгаалж чадахгүи нь тодорхои болжээ одоо бид бурханд хандах уу тэнгэрт хандах уу нялх балчирхан гэм зэмгүи үрсэд минь аих аюулгүи эрүүл саруул өсөж өндиих газар энэ улсад баина уу.Бас хүүхдиин эрх гэж мөнгө угаадаг новшиин луиварчид боль.байнга эмч эмнэлэгииг муулж байдаг новшиин сэтгүүлчид юу бичэхээ сайн бодож бай өвдлөө үхлээ гэхэд бид бүгд тэр муулаад байгаа эмч эмнэлэг хоёрыг л бараадана

  • zochin (March 02, 2015 9:29:14 pm )

    Ter muu etseg shuu uxaantai yumiig n shorond ervvgiinxentei xiichix. ted yamarch bsan neg arga xemjee avax blgvi.

  • oogii (March 02, 2015 9:29:31 pm )

    arai ch dee ter 2iig alval taarna mongol uls ted naraar dutahgui

    • Anonymous (March 03, 2015 2:46:46 pm )

      Үгүй, шууд цааз шийтгэл болохгүй, чангын чанга дэглэмд насаар нь… Харин ийм хүмүүсийг л өршөөлдөө багтаачихваа, ерөнхийлөгч гуай минь

  • gan (March 02, 2015 9:49:54 pm )

    elbegdorj ene humuusiig orshoovol hamt alsand tootsmoor bn tiim biz dee.Omno ni 2 ohiig suidelsen novshnuudig orshooj omgoolson aluurchin Elbeg novsh hog yu hiij bgaagaa yu hiihee meddeggui hogiin eronhiilogchtei uls uu bid yah ve

  • maralaa (March 02, 2015 9:54:43 pm )

    ene ohini eej ubchtei baisan z ohinoo uurruu usgunu biz de sallaa geed l aabd ugj l bdg hamaatan sadnaara niilj 4 nastai hyyhdiin hool dunguhgyi gej iy bdgiin bas l archaagyi l abgai bn

  • zochin2015/2/28 (March 02, 2015 10:14:53 pm )

    Ene muu 2 yargachniig shuud tsaazal.elbegdorj yagaad duugai yuch yarihgui duugai teneed bna.herev urshuuvul ard tumen chin bochod belen bna shuu.tsagdaa huuliihan huuramch shinjilgee gargahgui gej naidiya.ard tumen huleej bna.

  • зочин (March 02, 2015 10:23:43 pm )

    хоёр араатанд үхэх гоёдоно тамын тогоонд хийсэн лайг нь үхтэл мэдрүүлж алвал таарна. Ээж нь арчаагүй авгай өөрөө зодуулах нь яасан юм 2 алуурчинд өөрөө хүргэж өгдөг. Манай ард түмэн тэр хоёрын шүүх хурлыг нээлттэй явуулж хойшид ийм хэрэг гарахгүйн төлөө сургамж авахаар шийтгэх хэрэгтэй.

  • zochin (March 02, 2015 10:24:03 pm )

    энэ 2 aлуурчин шийтгэлээс яасан ч мултрах ёсгүй. Ард түмэн харж байгаа. Төрсөн ээж нь буруутай гэхдээ яаж энэ 2 алуурчинтай зэрэгцүүлэх вэ яадарсан хүн л байсан байх

  • zochin2015/2/28 (March 02, 2015 10:31:38 pm )

    Eej ni saajilttai unaj tusdag gesen ene aluurchin liim bolgoo bizdee.ter muu yadarsan eejii ni bitgii buruutga.ene 2 aluurchiig l shuud tsaajlah heregtei!

  • Zochin (March 02, 2015 11:55:58 pm )

    Mongol neg l bish boljee huuli tsaazgui gadna dotnii hon duraaraa avirladag bolj deer ni 30-aad oniig sanagduulam aidas huidestei udaan tarchlaan horidog tsagddag tsagdaataigaa bolj ene henii hiisen GAI ve umnuhuusuu buur dordloo er ni man ni deer yum BAINA yaah gej uhen hatan ardchilliig demjvee odoo no-shuu

  • bodol (March 03, 2015 12:17:36 am )

    manai huuli arai denduu yum deerees ni elbegdorjiin hiij bga uildel hudlaa uran yarihaas hetrehgui archaagui yum bid iim huniig itgeed songoj l baidag tsaaztai bolgohgui bga uchiriig oilgohgui yum muu yum hiisen hun shiitgelee zaaval avch bh estoi yagaad orshoogood oogshuuleed bdagiin

  • bodol (March 03, 2015 12:20:37 am )

    huuliig changaruuluul arai l deerdmeer sanagdahiin gertee ch taivan suuh nohtsolgui amidarch bn ohiniig bodohoor omnoh ter huuhduudiig ch bodson bas odoo hagas onchin esvel buten ochin eej aavtai hirnee ah ni irj zoddog geed huuhduud uneheer hetsuu amidarch bn

  • bodol (March 03, 2015 12:21:18 am )

    olon hunii amidraliig harj uur hurch buhimdaj bn setgel ovdoj bn

  • bodol (March 03, 2015 12:23:49 am )

    shuuhiin buruugaas bolj eej ni ohinoo avch chadaagui sanagdsan ter zerleg nohor iluu avch yavaa baidal ni enuu gomdood gomdood barahgui yum uneheer setgel ovdoj bn

  • bodol (March 03, 2015 12:25:51 am )

    hoid eh geh huuhen ch emegtei hun bish yum haraad uur durgui ni hurdeg bol eejid ni l avaachaad ogchij boldoggui l bsan yum bh daa

  • tungaa (March 03, 2015 2:22:40 am )

    niigmiin zavharal tuildaa hursh baina daa.

  • zochin (March 03, 2015 6:46:20 am )

    Eej n saajilttai geed ugluu gej bodohod zodood nohoi shig haritsdag baisnig mefseer murtluu avaagui iim humuus ur huuhdee hairlahgui uuriiguu l hairlah uyum

  • zzz (March 03, 2015 7:44:44 am )

    ohiniig bodohoor setgel ovdood bhiin eh hun hooson nutsgen bsan ch uree l gdg ter novshiig shono utasdaj huuhed og gsnii toloo aigaad nziigaa duudaj tsug hurgej ogson ch geh shig eh hun ohin uree haraad ymar bgaag ni medej l bsan bga unendee ene teneguudiin dund ter ohin l hohirson um sain amgalan baih boltugai ohin min

  • Anonymous (March 03, 2015 8:29:01 am )

    их заасан хумуус оорсдиго хичееж амьдар хунй зовлонгор ву тохуурх

  • Anonymous (March 03, 2015 9:19:32 am )

    tursun eejid n adilhan hariutslaga tootsoh heregtei.aimaariin uuriinhuu erh chuluug bodood aav gedeg araatand avaachij ugsun yum bishvv.tursun vree aavd n uguud yu bodoj sana amar suuj untaj hool hooloigoor n orj bdag baa.adilhan ter hoid eej aav tursun ehed n yl onooh heretgtei

  • иргэнзочинзочин (March 03, 2015 9:46:01 am )

    ер нь бол төрсөн ээж нь ч буруутай. ямар ч өвчин зовлонтой байсан ганц охиноо тэр хүн сүгэнд даатгах хэрэггүй байсийн. хамт амьдарсан хугацаанд өөрийг нь өчнөөн зовоосон байлгүй. яг түүн шиг охиныг минь зовооно гэж яагаад бодоогүй юм бэ. тэр ээж өнчин байсан ч найз нөхөдтэй байлгүй дээ. одоо өмгөөлж байгаа найз нөхөд нь охиныг харалцаж тус болохгүй яасийн. хайран охин. хойд төрөлдөө сайныг олоорой.

  • zochin (March 03, 2015 10:02:15 am )

    Tsagdaa nar chin surlaga muutai ariin haalgar akademd orj oil zalgadag hvmvs iim l bgaan shalguur bosgo muutai bhor iim adgus nuud dotor ni bgan

  • BLK (March 03, 2015 11:42:43 am )

    hvn araatan.er em yrgachin ta 2 burhanii gesgeelees yagaad ch zugtaj,multarch chadahgvi ene orchlond chin burhanii gesgeel gj neg aihtar gesgeel bdg um sh de.hairan ohin hoid turulduu sain aav,eejtei saihan ailiin ohin bolj turuh boltugai.

  • badam (March 03, 2015 11:49:43 am )

    naad baliar yumnuudaa tsaazlaach huchirhiilj bsaniig ni yaagad nuun daragduulj bgaa yum ter shuuh emnelgiigheniig sain shalga dandaa huuramch dugnelt bicheed suuj bdag malnuud bgaa yumshd iimerhuu yumnuud ajillahaar argach ugui bizdee

  • зочин (March 03, 2015 11:58:01 am )

    бидны эрхийг хамгаалж байгаа төрийн албан хаагч ийм л амьдралтай байна шүүдээ одоо хороо хорин засаг захиргаа хаана байдгыг ямар нэг тодорхойлт авахгүй бол мэдэхээ борсон байна шүүдээ дээхан үед хэнийд хэн ирэв энэ хашаанд хэн хэн амьдэрч байна түр байгаа юу бүр байнга амьдардаг уу ам бүл хэд вэ гэх мэтийг маш сайн мэддэг байсан одоо засаг дарга тодорхойлт бичээд л өрөөндөө сууж байдаг хэдэн төрөөс цалин авсан хүмүүс тойрон хүрээлээд дүүрэг орж хуралд сууна сонгуулийн үеэр үүрнээсээ гарна төр дээр доороо хөлөө олохгүй байгаа учираас гэмт хэрэг газар авч байна шүүдээ

  • Tusuulul zevuutsel bodrol yeruul (March 03, 2015 12:12:25 pm )

    Odoo ene hereg yaj shiidegdeh bol gehees l hamgiin ih iadas jihuudes turj baina. Shuuh unen zuvuur gem buruug yalgaj chadah bolovuu. Shuuh shinjilgeeniih n tanil tal hamtran ajilagasdaa umuurch dugnelt gargah bolovuu esvel unheer huurhii ohinii uheh bolson shaltgaaniig unen zuvuur dugnelt gargah bolovuu. Shuuh shinjilgeenii hariunaas hamgiin ih yal hohirol baragduulah huuli zavshih zuil angi uurchuh zavshih zavshaan gardag gej boddog tegch ch hevlel medeelleer humuus yaridag. Ene Etseg n yal zavshih n bol todorhoi yaj iigeed ter Maralmaa gegchruugee tulhen biz tsagda ahumuus yaj yaria bolon uildel guivalahdaa garguund yum chin shinjilgeenii hariug ch suramgai zasaj chadna baih. Ene 2-g nasaar n horiosoi ali neg turiin terguun n buu urshuuj uuchlaasai harin ch yaliin nemeesei bur tusgailan dahin dahin nemeesei bilee. Huurhii Ohin burhanii orondoo taivan amgalan noirsog dee. daraa turul tani gerel geegeetei sain saihan az jargaltai baigaasai. Um maanii badmii hum.

  • SB (March 03, 2015 12:33:44 pm )

    za zo tegvel enetegeed hoorhii byatshan ohin amia horloson bolood 2 yargachin zugeer yal zavshaad ongorhiin bnadoo novsh gej ugaasaa l tegeh ni todorhoi haragdaj bna tsagdaa ni hurtel zadlan shinjilgeenii dugnelt gargaagui bhad tiim medegdel hiij bga yum chini todorhoi novshnuud yumdaa ene huuli tsagdaagiihan hogiin shaarnuud urd herguud deer ch gesen dandaa ingej shiidej baisan ene ulsad huuli gej bna uu bagd unen shudarga heregjij bna uu MONGOL ULSIIN HUULI HUCHGUI MONGO ERH MEDEL ALBAN TUSHAAL TANIL TALIIN OMNO hugaran unadag

  • zochin (March 03, 2015 12:39:48 pm )

    Harvaas oodgui humuus baisan baina.

  • Зочин (March 03, 2015 12:49:13 pm )

    Батлан хамгаалахын сургууль төгссөн хүн яахаараа шинжээч хийдэг юм бэ? Арын хаалгаар орсон хүн байна. Цагдаагийн академи төгссөн мэргэжлийн шинжээч залуусын нэр хүндийг гутаасан хаанаас гарч ирсэн гай вэ? Бас тэгээд болоогүй ээ бөө ч гэх шиг. Манай хуулийн /төрийн/ байгууллага арын хаалгаар хөгийн юмнууд ажилд авахаа болиоч ээ. Хүүхэд тамласан юмнууд сайнаа үзэхгүй ээ. Сонсох нь нээ тэр 2 олигтой хүмүүс биш. Та 2-ыг хэзээ нэгэн цагт бурхан гэсгээх болноо. Харж л байгаарай.

  • bbb (March 03, 2015 1:03:16 pm )

    ene 2aluurchin shiitgele hurteh n gartsagui tursun eejid n mash hund bgag oilgoj bn gehdee etssiin etsesd ta 3n ene baliar asudlaas bolj huurhii nyalh ur chin hohirlo,zolios n ene gemgui hurhun gunj daanch yav da

  • Anonymous (March 03, 2015 1:20:11 pm )

    cetgegdel gargaacnee

  • Anonymous (March 03, 2015 1:21:56 pm )

    torcon exed buru bxgvi etseg mald burug ogcn xuuia cnagal

  • Anonymous (March 03, 2015 1:30:44 pm )

    gomdoltoi geed dairaad bai amiig amiar termu amid vldej uadgii tatbar tologcniin mohgoor tejeelgene gej bxgvi tsaaziin ual og olnii nvden deer

  • zochizocinn (March 03, 2015 2:54:36 pm )

    maralmaa ni batlan hamgaalahiin surguuli tugssunch geh shig,erh zuich meregjiltei gene uu.batlan hamgaalahiin surguuli yrgachidiig surgaj tedend deed bolovsrol olgodog herguu. aimshigtai yum.iim yumnuudiig buu urshuuguusuiduu. huurhii ohin. um mg ni bad mi hum.

  • eejuud (March 03, 2015 2:59:14 pm )

    2araatan . uiliin uree amsana. heleh muu ug olodohgui um . odiihen chinee nylah amitniig tamlan zovooj tarchlaan alsan araatnuudiig shuuh hurliig neelttei yvuul tumen olond uzuulj nasaar ni horih yl ogoh heregtei. huruuhan chinee huuhdiig uilsan olsson gej zodoj alj bdag …. uhliin muugaar uheesei ta 2. umand eelj bii tenger burhan ta 2iig gesgeeg tamiin eroold uurd unana. haluun gald shatag . byasthan ohin mini taivan noirsdoo. daraa toroldoo sain aav eejtei uchran zolgoj erhlen jargaarai ur mini…. um maani badme hum…

  • ГИЙЧИН (March 03, 2015 3:12:04 pm )

    Хүүхдий нь үзсэн эмчид бас хариуцлага тооцох хэрэгтэй,тийм болсон хүүхдийг гомдолгүй гэж бичиг хийж өнсний төлөө тусламж үзүүлэлгүй тэр харгис алуурчинд өгч явуулсан байна түүнийгээ ичих ч үгүй телевизээр яриад сууж байсан

  • зочин (March 03, 2015 4:40:10 pm )

    энэ хэрэг үнэн зөвөөр л шийдэгдээсэй билээ.араатнаас долоон дор 2 ярагчидад хийсэн үйлийг нь эдлүүлж насаар нь хориж бяцхан охины амссан зовлон зодуур шаналал бүхнийг өөрсөнд нь амсуулж мэдрүүлвэл таарна. 2 муу новшийг үнэхээр үзэн ядаж байна хөөрхий бяцхан охиныг бурхан ивээж дараа төрөлд нь сайн эцэг эхтэй учруулж өгөөсэй

  • зочин (March 03, 2015 4:48:43 pm )

    шүүх эмнэлэг хүний гарт үрэгдсэн байж болзошгүй хүнийг арихнд хордсон гэж гаргадаг нь үнэн штээ.
    хамтдаа шалгуулах хүмүүс их л байгаа байх даа. хэзээ ч үнэн зөв дүгнэлт гаргадаггүй.

  • САНДАГ (March 03, 2015 5:10:36 pm )

    ЗА ЯАХАВ ДЭЭ АРДЧИЛСАН НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР БИЕЛЭЖ АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУЙЛЫН ЗОРИЛГО Нь ХЭРЭГЖИЖ Л БАЙНА ИЙМ Л БАЙХ ГЭЖ ТА НАР АРДЧИЛСАН НАМ АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭМЖИЖ ТЭД НАР Нь АЛЛАГА ХҮЧИРХИЙЛЭЛИЙГ ДЭВЭРГЭЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ??? ТА БИДНИЙ СОНГОСОН СОНГОЛТЫН ҮР ДҮН Нь ЭНЭ !!!! ЦААШДАА ҮР ХҮҮХДЭЭ ХАНь ИЖЛЭЭ НАЙЗ НӨХДӨӨ ТЭР Ч БҮҮ ХЭЛ ГУДАНЖИНД ЯВАА ЖИРИЙН НЭГНИЙГЭЭ АЛУУЛААД АЛААД Л ЯВЖ БАЙХ ТИЙМ Л ХҮНЛЭГ НИЙГЭМИЙГ ЦОГЦЛООГООД ДУУГҮЙ Л ЯВЖ БАЙХААС ДАА ЕР Нь АН ТӨРД ГАРАХААР ТӨР ИНГЭЖ САМУУРДАГ Нь ГЭМ БИШ ЗАН ГЭНЭТ БИШ ХУУЧ ЮМ ДОО

  • Eren hai (March 03, 2015 5:47:37 pm )

    Ene 2 novshiin etseg eh geh humuusiig olj uulzaj yariltslaga avaachee survaljlagch naraa magadgui ted nar n zoddog baigaad l iim ger buliin humuujil olj avsiin bailgui dee T.Tsogt l gehiin T gej hen be G.Maralmaa l gehiin G gej hen be eej n hen be aav n hen be zaluu huuhduud baina etseg eh n baij l taaraa yaj humuujuulheeree tursun uree zsodsoor baigaad al gej humuujuulsiin boldoo…

  • 9999 (March 03, 2015 6:15:18 pm )

    ЭМЭГТЭЙЧҮҮД ЭР ХҮНИЙГ ХУВИЧЛАХ ГЭЭД БАЙДАГ ЯВДАЛААС Л ҮҮДЭЛТЭЙ ХЭРЭГ ҮҮНЭЭС ҮЗХЭД МОНГОЛ ЭР ХҮН ХОЁР ЭХНЭРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВЬ ЭНЭ ХУВЧХАН ҮЗЛЭЭСЭЭ ЭМЭГТЭЙ ХҮН САЛНА МОНГОЛД ОДОО ЭХ ХҮН ЦӨӨН ЭМ НЬ ХЭТ ОЛОН БАЙНА ОДОО ҮЕД НУУЦ АМРАГТАЙ ХҮН МАШ ОЛОН БОЛСОН УЛСЫН ИХ ХУРАЛЫН ГЭШҮҮД ОЛНОХ НЬ ХОЁР ТҮҮНЭЭС ДЭЭШ ЭХНЭРТЭЙ БАЙНА ХӨГШӨН ДЭМБЭРЭЛ ХҮРТЭЛ ХОЁР ЭХНЭРТЭЙ ГЭНЭ ДЭЭДЭХ НЬ СУУДЛАА ОЛОХГҮЙ БОЛ ДООДОХ НЬ ГҮҮДЛЭЭ ОЛОХГҮЙ ГЭДЭГ НЭГ ИЙМЭРХҮҮ ХЭРЭГҮҮДЭЭР ХАРАГДАЖ БАЙНА

  • Anonymous (March 03, 2015 6:25:49 pm )

    iu nacaar ni xorix be amiig amiar gej xeleed bna hsde teriig bac uic nacaar ni tejeexiimu bitii colioroocnee amid amicgalax erx bxgui nsde xurdan oorcdii ni uaj alcan ter argaani tamlaj alaacnee

  • Anonymous (March 03, 2015 7:43:54 pm )

    Monliin huulia ta nariig ard tumen harj bgaa shuu

  • B.R (March 03, 2015 8:16:26 pm )

    naad 2 novshoo olnii nuden deer chuluugaar tsohij albal taarna

  • ЭМЧ, ЦАГДАА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. (March 03, 2015 9:16:07 pm )

    ӨМНӨХ ӨДӨР НЬ ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГ ДЭЭР ИРЭХЭД НЬ ЭМЧ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛ ГЭЖ, ӨРГӨДӨЛ БИЧЭЭД АВААД ЯВСАН ГЭХ, ,,,ЯАГААД АМЬ НАС НЬ АЮУЛД ӨРТСӨН ХҮҮХДИЙГ ӨРГӨДӨЛ ТӨДИЙХӨН АВААД ЯВУУЛЧДАГ ЮМ БЭ. ГОМДОЛГҮЙ ГЭЖ БИЧЭЭД Л БОЛОО ЮУ, ЭМЧ ӨӨРӨӨ Л ХАРИУЦЛАГААС МУЛТАРЧ БАЙВАЛ ТЭР ХҮҮХДИЙН АМЬ ХАМААГҮЙ БОЛЖЭЭ. -УХААНГҮЙ ХҮҮХЭД ЮМ ХЭЛЖ ЧАДАХ БИШ, ӨРГӨДӨЛ АВААД ЯВУУЛНА ГЭДЭГ ҮНЭХЭЭР ХАРИУЦЛАГГҮЙ БАЙЖ БОЛОМГҮЙ АСУУДАЛ. НӨГӨӨ ТАНГАРАГ ӨРГӨСӨН ЭМЧ ЭТР ГЭЭД БАЙДАГ ЯАСАН БЭ.-ЯГ ОДОО Л ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ, ЯАГААД АВЧ ЯВАХ ГЭЭД БАЙНА, ЭМЧИЛГЭЭ ЗААВАЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЭД АВААД ҮЛДЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ. ЦАГДААД ХЭЛЭЭД, ХҮЧЛЭЭД Ч БОЛТУГАЙ ЭМЧИЛЖ БОЛООГҮЙ ЮМ УУ.

    /САЙН ДУРААРАА ӨЛСӨЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХҮЧЭЭР ХООЛЛОЖ, ЭМЧИЛДЭГ ЮМ БИЛЭЭ/

  • Anonymous (March 03, 2015 9:31:07 pm )

    Tsagdaa bish geed bhad l tsagdaa geex erguuteed bh yumaa. Muu uheriin hahuulichn shinjeech l bhgui u. Ter n tsagdaagiin huvtsas tsol hereglej heltes deer jijuurledeg um. Tsagdaa bish shinjeech Tsogt

  • зочин (March 03, 2015 11:43:28 pm )

    Элбэгээ уучилнооооо.Уучламхай юм чинь.ардчилалштэээээ.

  • zochin (March 04, 2015 3:28:20 am )

    Xediigeer tursun etseg ny ch gesen turuulsen ex ny yagaad xuuxdee ugsh yavuulsiim boldoo.uxen xatan ur xuuxdee l gemeer uym.ubchtei ch gesen gants oxinoo tejeex bolomjgui bsiim bx daa.turuulsen ex, emch, tsagdaa nar 2 aluurchintai adilxan l buruutai.

  • olzii (March 04, 2015 5:07:14 am )

    ene hrg bvhlere ene zasgiin hem hemjvvr bolj haragdla.bodotsgo l do hvmvvs muni…toriin tsagda emch erhzvichid n iim bhd egel busad n yamar bh we…torson ehiig n shuud buruutgah n neg talaar het oroosgol yum shv.owchtei sul doroi ter ehiin zowlon shanalaliig eh hvn l oilgono.setgel zvrhe semlvlen yaj l zowj bj ter hargis TSAGDAA ERHZVICH 2-n zawhairliig tuulaa bl…yajshuuhan aminasa ami mahnasa mah tasdan bj torvlsen vre tiim bolj halihad n yaj ch chadalvvi vldsen ter ehiin setgel odoo yamar bga bol…eejvvd mini bodotsgoo l doo…ejees torson erchvvd mini ergetsvvl l dee…onoogiin dvr torh blsn ter yargachidiig neelttei shvvj neelttei yallahiig urialj bn negdetsgeey ejvvdee, eejiin howgvvdee NEGDETSGEEY!!!!

  • өаөах (March 04, 2015 11:48:17 am )

    төрсөн ээж нь , түүний хамаатан садан ах дүү аав ээж нь туслахгүй дээ. ийм хэргийг бага дээр нь таслан зогсоох хэрэгтэй байсийн. /иймдээ хүрсэн гэхээр туслах дэмжих хүн муутай л байж гэж бодохийн/ , Үр ач нь ингээд хүнд зодуулаад тамлуулаад байж байхад. за за юу ч гэхэв. 4 настай хүүхэд ээж рүүгээ яаж тэмүүлж орилж уйлж эрхэлдэг билээ дээ. эвий эвий. тэр муу2 алуурчинг ярих ч юм биш.

  • tsatsaa (March 04, 2015 11:56:04 am )

    ӨМНӨХ ӨДӨР НЬ ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГ ДЭЭР ИРЭХЭД НЬ ЭМЧ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛ ГЭЖ, ӨРГӨДӨЛ БИЧЭЭД АВААД ЯВСАН ГЭХ, ,,,ЯАГААД АМЬ НАС НЬ АЮУЛД ӨРТСӨН ХҮҮХДИЙГ ӨРГӨДӨЛ ТӨДИЙХӨН АВААД ЯВУУЛЧДАГ ЮМ БЭ. ГОМДОЛГҮЙ ГЭЖ БИЧЭЭД Л БОЛОО ЮУ, ЭМЧ ӨӨРӨӨ Л ХАРИУЦЛАГААС МУЛТАРЧ БАЙВАЛ ТЭР ХҮҮХДИЙН АМЬ ХАМААГҮЙ БОЛЖЭЭ. -УХААНГҮЙ ХҮҮХЭД ЮМ ХЭЛЖ ЧАДАХ БИШ, ӨРГӨДӨЛ АВААД ЯВУУЛНА ГЭДЭГ ҮНЭХЭЭР ХАРИУЦЛАГГҮЙ БАЙЖ БОЛОМГҮЙ АСУУДАЛ. НӨГӨӨ ТАНГАРАГ ӨРГӨСӨН ЭМЧ ЭТР ГЭЭД БАЙДАГ ЯАСАН БЭ.-ЯГ ОДОО Л ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ, ЯАГААД АВЧ ЯВАХ ГЭЭД БАЙНА, ЭМЧИЛГЭЭ ЗААВАЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЭД АВААД ҮЛДЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ. ЦАГДААД ХЭЛЭЭД, ХҮЧЛЭЭД Ч БОЛТУГАЙ ЭМЧИЛЖ БОЛООГҮЙ ЮМ УУ.

    /САЙН ДУРААРАА ӨЛСӨЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХҮЧЭЭР ХООЛЛОЖ, ЭМЧИЛДЭГ ЮМ БИЛЭЭ/ ЭНЭ ҮНЭН ТЭР ЭМЧ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦООРОЙДОО

  • deegii (March 04, 2015 12:03:12 pm )

    nugel nudeeree duurne buzar amitad

  • Anonymous (March 04, 2015 12:58:18 pm )

    Хэрвээ шүүх эмнэлгийн дүгнэлт шатнаас унасан гэж гарах юм бол энэ хүүхэд аль талаараа унасан байх вэ тэр талдаа л гэмтэл гарна харин хоёр хөлний хооронд гуя цавины хооронд бэлэг эрхтэнд нь далд талдаа гэмтэл гарна гэж лав л байхгүй нэг талаараа унасан хүүхэд бүх талдаа гэмтэл авна гэж байхгүй тархиараа унасан хүүхэд яагаад энэ тэнд гуяны дотор талд хүртэл гэмтчихдэг юм бэ бүх юм ил харагдаж байхад буруу оношловол тэр хүнийг нь өөрийг нь унагаж үзэж байж л хаанаа гэмтэхийг нь дахин оношломоор юм

  • Anonymous (March 04, 2015 1:02:10 pm )

    Наад хажуу айлууд нь хэрэгт холбогдоно гэж айгаад гэрчлэхээ болисон юм биш үү

  • Anonymous (March 04, 2015 1:17:30 pm )

    ЭМЧ ЭЦЭГ НЬ ЦАГДААГИЙН ХҮН УЧАР АВААД ЯВНА ГЭХЭЭР ЭЦГЭД НЬ ӨГӨӨД ЯВУУЛСАН БАЙНА ХАРИН ӨРГӨДӨЛ АВСАН ГЭДЭГ НЬ ҮХЭЛ ОЙРХОН БАЙНА ГЭЖ ЭМЧ МЭДЭРСЭН БАЙНА

  • зочин (March 04, 2015 2:12:24 pm )

    Охины төлөө маш их харамсаж байна. Хойд төрөлдөө сайн эцэг эхтэй болоорой. ум маани бадми хум

  • BB (March 04, 2015 2:41:51 pm )

    ene 2 iig art tumend ogj shiitguulex xeregtei

  • YNEN (March 04, 2015 4:13:43 pm )

    olnii nvden deer cnuluugaar cohij alah sanal chin ih onobchtoi sanal bna xvvxdee zoddog zoboodog nobsnuudad uag taarsan sniitgel bna xvmvvsee ene sniitgeliig demjeed xeregjvvieed ogoosei

  • YNEN (March 04, 2015 4:23:27 pm )

    xargis xviten custai nobsnuudad gisngex gazar bvv og caaziin ual bagdan tiim xurdan vxvvlj bauarluulax xereggvi zobooj alax xeregtei snongiin modond xvlj bgaad ard tvmend og amid svg bolgood zolbin noxoid xauaj og

  • YNEN (March 04, 2015 4:28:10 pm )

    aluurcnidiin zurgiig il tod tomoor gargaacn xvmvvs nvdelj abax xeregtei

  • oyuna (March 04, 2015 4:38:10 pm )

    tsagdaa emch suvilagch nar dotor setgel muutai hun olon bdag ted busdiinhaa sain uils hudulmur setgel zutgel ur chadvar buhniig uguisgej orhidog tednii neg shaarnuud ene humuust mash ih durgui hurch bn dahin dahin busarmag balmad muu zuil buhnees uridchilan sergiilj sanuulj hatuu shiitge

  • Anonymous (March 05, 2015 8:55:45 am )

    сухбаатар дуургийн шуугч Уянга нар шиг хогийн юмнууд л хуухдийг эцэгт огч алуулахад тусалдаг шуух ийм хатуу сэтгэлтэй шуугч авгай нараас салж нэрээ цэвэрлээч ард тумэн та нарт итгэх итгэлгуй болсон.

  • Ivan Sergeivich (March 08, 2015 1:07:22 am )

    Elbegdorj ch ene aluurchind ørshøøl uzuulj baij chadax l xun dee. Xuuliin xun, zaluu xun boloxoor ni ørshøøxgui baij chadsangui. Øød bolson ni bosood irex bish, zaluu xunii ireeduig bodood ørshøøchixløø. Ørshøøxød xund bailaa. Gevch bi ørshøøj chadsan gej shaaj chadax l xundee xøørxii.

  • saraa (April 01, 2015 3:27:12 pm )

    huuli sahiulagchidaa naad 2 aluurchid yaragchidaa zov unen yal onoogooroo uneheer aimshigt ene 2 hun bol amid yavah erhgui horvoo iim hunii oromtsoguud hereggui shuud tamalj gyandandaa uheh heregtei shuu,yaj iim nyalah amitaniig ingej chadaj bna bodohoos ch setgel ovdoj heleh ug alga daa hoorhii byatshan ohin min taivan noirsdooo,

antalya rent a car