antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2015 6 comments

Л.Эрхэмбаярын маш нууц гэрээг дэлгэв

нийтлэсэн Admin

3a73b51466ccfe78greatСонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам, дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс бүрдсэн хэсэг нөхөд өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандлаа. Чингэсний учир нь тэд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг өрсөлдөгч улстөрийн хүчинтэйгээ “маш нууц” гэсэн таван заалт, 20 зүйл бүхий гэрээ байгуулсныг юуны түрүүнд дуулгасан юм. Тиймээс энэхүү гэрээнийхээ дагуу төрийн албаны наймааг гардан гүйцэтгэсэн хүн нь Л.Эрхэмбаяр аж. Түүнчлэн тэрээр 2012 оноос хойш болсон бүхий л шатны болон ахин сонгуульд ч ялалт байгуулж чадаагүй. Дүүргийг тэр чигт нь шат шатны сонгуульд гарыг нь өргүүлчихээд ялсан намтайгаа нууц гэрээ байгуулаад намын анхан дунд шатанд ажилладаг хүмүүсээ шоовдорлосон аж.

 

Тус “маш нууц” гэсэн гэрээнд тусгахдаа аливаа томилгоог хоёр тал харилцан тохирсны үндсэн дээр батлах. Энэхүү гэрээ байгуулагдсанаар хоёр тал аль нэг рүүгээ улстөрийн акц зохион байгуулахгүй байх. Хамтран ажиллах гэрээний хүрээнд тохирч  томилсон албан тушаалтнууддаа хариуцлага тооцохгүй байх гэсэн хэд хэдэн үндсэн заалт байгааг энэ үеэр дурдаж байлаа. Энэхүү гэрээг 2012 оны арванхоёрдугаар сард байгуулсан бөгөөд 2016 он хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө хэмээгээд нууц гэрээний эхийг үзүүлж байв.

 

Нөгөө талаар Л.Эрхэмбаяр нь Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргаар ажиллаж ахуй цагтаа буюу 2012 оноос хойш нийтдээ найман удаагийн сонгуульд оролцсон ч ганц ч удаа ялалт байгуулаагүй бөгөөд өөрөө орон нутаг, УИХ-ын  сонгуульд дөрвөн удаа нэр дэвшсэн ч ялалт байгуулаагүй юм байна.

 

Тиймээс сонгогч олны итгэлийг алдаад зогсохгүй, сонгогч олны саналыг уландаа гишгисэн Л.Эрхэмбаяраар нам гал тогоогоо бариулж байгаатай хатуу тэмцэнэ, бидний энэ шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцэлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ ч энэ үеэр хэлсэн юм.

 

Ямартай ч намынхаа нэрийг дүүрэгтээ унагаж чадсан Л.Эрхэмбаярыг дүүргийнх нь АН дэмжихгүй гэдгээ эртхэн хэлээд авав. Учир нь тэрээр өнөөдөртөө Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа. Тун удахгүй түүнийг жинхэлэх эсэх асуудлыг хэлэлцэж таарна. Тэгэхээр энэ байдлаас харж байвал удаа дараа сонгуульд өвдөг шороодсон нөхрийг АН дотооддоо дэмжихгүй бололтой.

Эх сурвалж : unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • erkhem (March 02, 2015 8:29:35 pm )

    ene muu gulug uuriinkhuu khuviin undugnuu Tumen shuvuut company -daa ulsiin tuslamjaar orj irsen bukh tuslamjiig naasan shigee bas AH iig uuriinkhuu khuselteer zokhitsuulj zakhirch chadna gej bodoo yu .yostoi khutsvaa, tsag n irekheer chi gulug bolood guikhee medej bn uu Erkhembayar aa!

    • Зочин (March 03, 2015 4:18:58 pm )

      ДАНДАА Л МАН-ТАЙ ХАМТАРЧ, ТЭДНИЙГ ДЭМЖИЖ БАЙДАГ ЭВГҮЙ ГАРУУДТАЙ ИХ НАЙЗ ДАА. ИЙМ НӨХӨД ЯАЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ БАЙНА АА.

  • Самарэнэ нэг (March 02, 2015 10:56:22 pm )

    Энэ нэг ходооний царайтай юманд сонгонайрханчууд мон ч их дээрэлхуулэх ум аа.

  • dandar max (March 03, 2015 8:16:02 am )

    Ardchilsan namiin muusain yumnuudiin baij baigaagee tegeed temtseliin amia horloh helberiig songoldoo chaddag yum bol uhej chadval temtsegch gej nerlie!

  • Улс төрийн банза л (March 03, 2015 9:51:58 am )

    Сайн уудалвал ч Сумъяабазартай үгсэн хуйвалдаж УИХ, Нийслэлийн ИТХ-ийн сонгууль будилаантай болсон юм бишүү Ха Ха

  • Лха (March 03, 2015 6:24:31 pm )

    Новш мэт хүмүүс дээшээ ямар их гарсан байдаг байнаа ?

antalya rent a car