Монгол Улсад улс төрийн ууган хүчин, Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ өдрийг нийслэлийн зургаан дүүргийн МАН-ын хорооныхон тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Тэдний нэг Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооныхон өнгөрсөн бямба гаригт уг арга хэмжээг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Нийслэлийн намын хорооны удирдлагууд болон Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгч гишүүд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, хорооны Засаг нар оролцлоо. Энэ удаагийн Эх орончдын өдөрт зориулсан арга хэмжээнд 3000-аад хүн цуглаж, эх орон, газар шороогоороо бахархан нэг өдрийг дуу хууртай өнгөрүүлэв. Уг арга хэмжээний үеэр тус дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар “Сонгинохайран дүүргийн МАН-ын хорооны шилдэг тэргүүний үүр, гишүүдээ шагнаж урамшуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Мөн Монгол Улсад улс төрийн ууган хүчин МАН үүсгэн байгуулагдсан ойг тохиолдуулан “Тусгаар тогтнол” сэдэвтэй эссэ бичлэгийн уралдаан зарлаж, тэргүүн байрт шалгарсан хүүхдүүдийг шагнаж урамшууллаа. Хүн бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө өөрийн гэсэн үндэсний үзэлтэй байхаас бүх зүйл эхэлнэ” хэмээн онцолсон. Харин Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Эх орончдын баярын өдрийг ойрын өдрүүдэд орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Ер нь эх орон, эх орончдын баяр гэдэг цохилох зүрх, гүйх цус, амьсгалах агаараас эхэлнэ. Монгол хүн газар нутагтаа эзэн байхаас эхэлнэ. Эзэн байхын тулд яах хэрэгтэй вэ гэхээр бодол санаа, үйл хэрэг бүхэн зөв байх ёстой. МАН-ыг үүсгэн байгуулсны 94 жилийн ойтой давхцаад эх орончдын өдөр тохиодог. МАН тэртээх 94 жилийн өмнө тулгын гурван чулуугаа тавилцаж, өнөөгийн бидэнд ирэх энэ нийгмийг цогцлооход бие сэтгэл, халуун цус, бүлээн амь, хөлс хүчээрээ өнөөдрийн нийгмийг бүтээхэд МАН хөгжлийн гол тулгуур нь болж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх” хэмээн тодорхойлсон.
М.Өлзий
Холбоотой мэдээ
-
sanaa (March 02, 2015 6:33:17 pm )
sumya huu boljiinee
-
Anonymous (March 02, 2015 8:10:43 pm )
МОНГОЛ ТӨРӨӨН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРТ ЗАЙДУУЛЧАХААД ЮУН ЭХ ОРОНЧОДЫН ӨДӨР МАНТАЙ ДАА
-
Чам шиг новшнууд Монголоор нэг байна. (March 04, 2015 6:40:39 pm )
Монголын төлөө амь нас бүлээн цусаа зориулсан эх оронч хүмүүсийг хүндэлж чадахгүй чам шиг юмнууд бусдын ард шалчигнаж явдаг юм. Чаддаг юм бол чи эх орныхоо төлөө зулын гол болчих харъя чамайг
-
-
gazar (March 02, 2015 8:47:16 pm )
bayrlaj duussan bol buten hagas jil bolj baigaa gazriin gerchilgeegee avch hashaagaa barimaar bh um,,,,,,,,,,,,,,gazriin darga bolorchuluun guiai,,,,,,,,,,,,,,,
-
төгс (March 03, 2015 8:47:57 am )
туурга тусгаар эх орныг минь алтан амь халуун цусаараа хамгаалж ирсэн Сүхбаатар болон тэдний нөхөдийн гавъяагаар бид эрх чөлөөтэй амьдарч байгаа билээ. Хэн ч энэ эх орончдыг минь мартаж болохгүй. Ямар их золиос халуун амиа алдан байж бидэнд эрх чөлөө олгосныг санах хэрэгтэй. Бүх улс орон тусгаар улс болсныхоо баярыг бүх ард түмний баяр болгодог шүү дээ. Үр хүүхдүүддээ энэ их хүмүүсийн туулсан замналыг таньж мэдүүлэх хэрэгтэй. Биднийг хүүхэд байхад Сүзхбаатар, Аюуш гээд сурах бичиг дээр маань байдаг үүнийг уншиж зүрх сэтгэлдээ эх орныхоо төлөө халуун цусаа урсгасан тухай олон сайхан эх орончдыг судалж ирж тэднээс эх оронч баатарлаг зүйлсийг мэдэж бахархаж ирсэн билээ. Эх орончдын баярын мэндийг бүх монголынхоо ард түмэнд хүргэе.
-
Додоо (March 03, 2015 12:00:16 pm )
Энэ хэдэн таарсан юмнуудын байж байгаа ЦАРАЙГ. Хайран сайхан хүчирхэг нам,йим ХӨГИЙН юмнуудын гарт орох ч гэж дээ. Яг ялж харагдаач
-
зочин (March 03, 2015 12:08:48 pm )
шал худлаа би л Сонгинохайрханых мэдсэн сонсон юм алга энэ чинь ардын намын хэдэн нөхөр өөрсдийгөө хаяа шагнадаг тэр л байна шүүдээ тэгсэн хэрнэ ард түмны нэр барьж Сонгинохайрханчууд ч гэх шиг ядаж наад гарчигаа зөд өгөөч шал инээд хүрмээр юм
-
bayrmaa (March 03, 2015 12:13:41 pm )
namcgiraha bolij vz cumyabazar yu hiisen ym be
-
ЗочинЗочин (March 03, 2015 2:08:54 pm )
Нөгөө л байдаг хэдэн хөгшчүүд. Шагнал авдаг хэдэн өвгөчүүл эмгэчүүл. Өөрчлөгдөж залуужиж байгаа юм ер харагдахгүй юм.Ямарч үед уйдаагаа гаргаж ирдэг хэдэн хөгшчүүд л харагдаж байна. Харин нөгөө дарваан уруултай шулмас шиг халтар Баярсайхан байхгүй байгаа нь арай дээр ч юм уудаа
-
ИРГН ЭНЭ СХД МАНГ ДАРАВГАР БАЯРСАЙХАН АВГАЙ АН -ЫГ ХАМАР ГАНТӨМӨР 2 ГУТААХ ЮМ ОДОО БОЛИОЧ (March 03, 2015 2:30:36 pm )
РРӨРИМИММИ
10 Comments