Оросын сөрөг хүчний удирдагч Борис Немцовыг өчигдөр шөнө Москва хотын төв дэх Замосковерцкийн гүүрэн дээр буудан хөнөөсөн байна. Немцов 1990-ээд оны эхээр улстөрд идэвхтэй орж ирсэн юм. Мөн сүүлийн дөрвөн жил Засгийн газрыг хамгийн ихээр шүүмжлэгч болсон байв. Хэрэг гарахад тэрээр Илья Яшина хэмээх залуухан бүсгүйтэй салхилж явсан аж. Тэдний хажуугаар өнгөрсөн машинаас Немцов руу буудаж хөнөөсөн байна.
Харин хамт явсан бүсгүй суманд өртөөгүй бол Немцов дөрвөн удаа буудуулан нас барсан байна. Сөрөг хүчний тууштэй тэмцэгч ийнхүү бусдын гарт амь үрэгдсэн нь улстөрийн аллага хэмээн хэвлэлийнхэн онцолж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Путин энэ хэргийг өөрөө удирдан, хяналт тавьж ажиллах хэрэгтэй гэж үзэж буйгаа илэхийлсэн байна. “Энэ аймшигт аллага бол Борис Немцовын улс төрийн үзэл баримтлал, үйл ажиллагаатай холбоотой. Энэ бол зөвхөн сөрөг хүчнүүдийг түншээд зогсохгүй улсын төрийн тэргүүнийг ч хүртэл яригдах аллага гэж үзэж байгаа аж.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 01, 2015 12:44:29 pm )
Путин байгаа цагт жинхэнэ эзэн нь олдохгуй ээ
-
eli (March 01, 2015 1:08:10 pm )
оросын улс төр сөрөг хүчин байдаг гэдгийг тод харуулж байсан улс төрч сайн тэмцэгч байсан.
-
Иргэн (March 01, 2015 2:12:33 pm )
Америкийн гар хел
-
иргэн (March 01, 2015 3:55:46 pm )
. . . . . байхад энэ хэрэг илрэх боломжгүй ажиллагаа.Сайн улс төрч тэмцэгчийг . . . Ум маани бад ми хум . . .
-
Зочин (March 02, 2015 2:07:54 pm )
ГАДНЫ НӨХДИЙН ГАР ХӨЛ БАЙГАА БАЙЛГҮЙ. ЭНЭ ҮЕД ОРОСЫГ ЗАДЛАХ САЙХАН БОЛОМЖ ГЭЖ ҮЗЭЭ БАЙЛГҮЙ.
5 Comments