Удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан нийтийн дууны уран бүтээлчид хамтран монголынхоо бүх сайхан ээжүүд, үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан “Ачийг тань мөнхөд санана” баярын тоглолтоо өргөн барьж байна.
Тоглолтонд өөрсдийн уран бүтээлээрээ хэдийнээ сонсогч түмнийхээ хүндлэлийг хүлээсэн дуучид болох МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Г.Эрдэнэбат, СТА дуучин Э.Оюумаа, МУСТА дуучин Х.Болормаа, СТА Дуучин Г.Эрдэнэтунгалаг зэрэг нийтийн дууны урлагийн өнгийг тодорхойлогч уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх юм байна.
Тоглолтын ивээн тэтгэгчээр Мон Со Баян ХХК, “Хүч бөөний худалдааны төв”, “Үндэс”-Цэвэр ус, “G-Mobile” зэрэг Монголдоо тэргүүлэгч томоохон байгууллагууд ажиллаж байгаа юм байна. Тоглолт: UB паласын концертын их танхимд 2015.03.06, 07, 08-ны өдрүүдэд 19:00 цагаас тоглогдох ажээ. Эрхэм залуу та энэ гайхалтай өдрөөр хайртай эхнэр, хайрт ижийгээ баярлуулахыг хүсвэл нийтийн дууны уран бүтээлчидтэй хамт нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. Тасалбарыг 1900-1109 утсаар үнэгүй хүргэх юм байна.
Ugluu.mn
Холбоотой мэдээ
-
Урт наст (March 01, 2015 8:05:38 pm )
Ийм юм байхгүй. Тэр азтай үзэгч нь энгийн үзэгч биш эд нарын ах дүү нар л байдаг шүү дээ. Ард түмний баяраар нийтийн дуучдын мөнгө олдог нэг ажил нь. Бусдын мөнгөөр хөлжиж байж, зарласан “азтай үзэгчийн” шагналаа энгийн нэг үзэгчид өгчихөж чаддаггүй л юм байна лээ. Та нарын дуу та нартайгаа л байг. Хүний сэтгэлд хоногших дууг дуулдаг, чаддаг амьтан одоо ямар байх ч биш. Бүгд л нэг аятай уйтгартай. Сонсохоос дургүй хүрмээр.
-
999999Урт наст (March 01, 2015 8:09:54 pm )
За болиоч дээ. Ямар олон хоног дуулах нь вэ? Болимоор юм. Хэн та нарыг үздэг юм. Зарим нь ирдэггүй л юм байна лээ ш дээ. Түрээсэнд ээ шатав даа. Эрхэм “нийтийн дуучдаа”. Нийтийн болоод байх даа ч яахав дээ. Нэртэйгээр нь нийгмийн хонгорууд гэчихээч. Өчнөөн мөнгө олдог мөртлөө ядарсан хүмүүст гар сарвайж, сэтгэл гаргаж байгаа амьтан та нарын дотор байна уу???
2 Comments