antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2011 1 comment

“Барс” захад хортон шавжид идэгдсэн хүнсний ногоо зарж байна

нийтлэсэн Admin

МХЕГ-аас «Барс» захад шалгалт хийхэд хортон шавжид идэгдсэн хүнсний ногоо зардаг нь илэрчээ.

Хүнсний ногооны 7,2 хувь нь бактери мөөгөнцөрийн өвчлөлтэй байв. Шалгалтанд хамрагдсан аж ахуй нэгжүүдийн 60-70 хувь нь агуулах байргүй байсан юм.

«Барс» захын хүнсний ногооны хадгалалт чанарын шаардлага хангаагүй, эрүүл ахуйн орчин муу байснаас гадна 520 төрлийн хүнс ногооны 5.3 хувь нь хортон шавжид идэгдэж, 7.2 хувь нь бактери, мөөгөнцрийн өвчлөлтэй байсан байна.

«Барс» захын эрүүл ахуйн эмч Б.Ирэх-Амарчулуун хэлэхдээ «Барс» зах дотоодын итгэмжлэгдсэн  лабораторитой. Манайд өдөрт долоон вагон ачаа буудаг. Монголын болон Хятадаас орж ирж буй бүх ногооны дээжээс авч, өдөр бүр шинжилдэг.

Эрүүл ахуйн хувьд хүнсний ногоо хадгалах агуулах төдийлөн шаардлага хангаж чаддаггүй. Шинэ агуулахтай болж эдгээр зөрчлийг арилгахаар төлөвлөн ажиллаж байна. Байгууллагын зүгээс заалны эрүүл ахуйн хяналтыг тавьж, ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хөдөлмөр хамгааллын хувцсаа өмсөх, хог хаягдлыг тухай бүрт нь цэвэрлүүлэх талаар байнга шаардаж ажилладаг» хэмээж байлаа.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 10, 2011 6:58:21 pm )

    yamr so yum

antalya rent a car