antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2015 15 comments

“Сентерра гоулд”-ын хувьцааны ханш унаж, компанийх нь орлого 19 хувиар буурчээ

нийтлэсэн Admin

gould“Сентерра гоулд” компани Бороогийн ордын олборлолтыг хийж дуусгаад байгаа. Үүнтэй холбоотойгоор тус компанийн орлого 19 хувиар буурч, алдагдалтай ажилласан байна. Иймд “Сентерра гоулд” орлогоо нэмэгдүүлэх үүднээс Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулсан. Тэд Гацууртын ордыг “Урт нэртэй” хуулийн үйлчлэлээс гаргаж, стратегийн ордод хамруулсан. Үүнийдараагаар уг ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож чадсан юм. Энэ байдлаас үүдэн нутгийн иргэд эсэргүүцэж, тэмцэл хийж эхэлсэн.Гацууртын ордыг “Сентерра гоулд” ашиглах маргаантай зэрэгцээд Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн хувьцааны ханш энэ сарын 20-ны байдлаар 5.84 болж буурчээ. Энэ сарын 13-ны өдрөөс эхлэн “Сентерра гоулд”-ын хувьцааны ханш тогтмол буурсан үзүүлэлттэй байна.

Түүнчлэн “Сентерра гоулд” компани алдагдалтай ажиллаж буй нь хувьцааны ханшид нөлөөлж буй бололтой. Тус компанийн мэдээлснээр өнгөрсөн онд нийт 763 сая ам.долларын орлого олж, 44 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. Бороогийн ордын олборлолтыг хийж дууссан учир тус компанийнхан Гацууртын ордыг яаралтай ашиглах шаардлага үүсээд байгаа нь энэ аж. Тус компани Бороо ордоос 53 мянган унци алт олборлосон. Бороогийн нөөц дуусаж байгаагаас гадна Киргизийн Кумтор ордын хүдэр дэх алтны агууламж буурсан нь “Сентерра гоулд”-ын олборлолт буурах шалтгаан болжээ. Харин Гацууртын ордын тухайд 50 тонн алттай гэсэн урьдчилсан тооцоог гаргаад байгаа юм.

Гацууртын ордыг “Сентерра гоулд”-ынхон ашиглахгүй бол утс компани нэлээд хүндхэн байдалд орно. Энэ сард гэхэд хувьцааных нь ханш унаж, орлого нь буурч байгаа нь тэднийг шинэ орд ашиглахгүй бол болохгүй гэдгийг харуулж буй дохио гэлтэй. Иймд тус компанийнхан Гацууртын ордыг яаралтай ашиглахын тулд намрын чуулганаар хуулиудыг батлуулж чадлаа. Гэвч одоогоор нутгийн иргэд, иргэний хөдөлгөөнийхний тэмцэлтэй тулгараад байгаа ч, УИХ-аар нэгэнт хуулийн төсөл батлагдчихсан. Харин Ерөнхийлөгчийн зүгээс үүнд хориг тавибал тэд ашиглаж чадахааргүй нөхцөл байдал ч үүсэж мэдэх юм.

Ц.Нандин

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • зочин (February 24, 2015 4:51:20 pm )

    энэ компани гэрээгээ хийгээд ажлаа хийж авахаа авсан одоо дампуурах дээрээ тулж ноён уулыг ухна гэж байж боломгүй зүйл.

  • Лха (February 24, 2015 5:13:51 pm )

    Эдийн засгийн алуурчид мөн биз дээ .Энэ компанийнхан.Ухуулах дээрээ тулбал Монголын компани байж болдоггүй юм байх даа .Эсвэл арай өөр сэтгэлгээтэй , энэрэнгүй нэгэн байж олдож болдоггүй юм байх даа .Жагаагийн хэлдэгээр 20% – ийн бэлэг болгон өгдөг тийм компани олдохгүй гэж үү ?

  • мгл (February 24, 2015 6:15:53 pm )

    Монголын улс торчид нэртэй монгоны толоо улс орноо худалдахаас сиихгуй шуналтнуудыг гартаа оруулчихсан энэ эз а л уурчидыг монголынард тумэн одоо ахиж давраахгуйээ. Эднииг давраад байвал хамтад нь учрыг нь олж болох байлгуй. 40 тонн алт татваргуй луйвардчихаад дампуурч байгаа компани эртхэн нутагруугаа тонилсон нь дээр. Тиим их авилга огсон юм байхдаа

  • buicdw (February 24, 2015 6:19:58 pm )

    boroo goldiig boroogiin ordiig deeremdseniih n daraa huuj gargah baisan yum.odoo ed nar burhan halduun iig uhna gene.ugui geheer zugeer haiguul hiichie l daa .geed .daraa n ih huraliig lobbidno doo.

  • ard (February 24, 2015 6:31:31 pm )

    mongol ulsiig moligo umhuulj 50n tn altiig jmarts tatvar tululgui olborlood dampuurna gevel hohi ni ee odoo Noen uul daraa ni Burhan Haldun geed davarhan dee

  • Баатар (February 24, 2015 6:45:37 pm )

    Гадаадын энэ компанийг дампуурахаас нь айж манайхан алтны ордоо ухуулдаг нь яаж байгаа юм.Мэдрэлтэй улс манай төрд байна уу?

    • zochin (February 24, 2015 7:52:13 pm )

      ZOV

  • Ардчилсан намийн гишуун (February 24, 2015 9:43:08 pm )

    Бороог ашиглаад ухсан нух болгож хаячхаад,улсад толсон татвар ч угуй байтал дахин энэ газрийг ухах гээд туунийг нь зовшоороод байдаг .су батболд баярцогт 2ийн кармаа л тунтийгээд байдаг .идсэн уусан хоронго завшсандаа барицаалагдсан хэсэг байхад зарим нь кармаандаа хэдэн зуун мянган ногоон хийлгээд л хуулийг нь батлаад огчих ум аа.энэ 2 намийг энэ яваа насандаа ах дуу ур хуухэддээ найз ноходдоо хэлж байгаад дахин сонгохгуй ум даг.

  • Самар (February 24, 2015 10:15:22 pm )

    Энэ баярцогт су батболд 2 т
    Сентера гоулд аас маш их хэмжээний хахууль авч байсан зураг хорог баримт энэ тэр байдаг байдаг тэгээд тэд нар нь туугээр нь шантаажилдог байхаа,туунээс биш 100 жил гэр булээрээ амьдарсан ч барж идэхгуй хоол хахуулд авчихаад дахиад шуналтаад ухэн.ахан бусдийг шантаажилах нэгийг нь шагтаажлаад хахуулдах нэгицг нь хуулдаад эх орнийхоо газар нутгийг энэ новшнуудад огох ямярэрэг байгаам бэ.ядаж мсs ухаг л дээ.тэгвэл бас оор шуу дээ.

  • Anonymous (February 24, 2015 10:29:54 pm )

    Газар усаараа гадныхныг оролдуулахгуй байвал зугээр дээ гаднын компани монголд дампуурч болохгуй нь юу байхав

  • Хувьцаатай улс төрчдийн айдас. (February 24, 2015 11:24:46 pm )

    Манай авилгачид хувьцааг нь авчихсан учраас ханш унахаас ухаан алдахаа шахан айж байгаа юм. өмнө Оюутолгойн хувьцаа авсан улс төрчдыг барьцаалдаг шиг л юм болж дээ.

  • Enhee (February 25, 2015 12:22:25 am )

    Hohi n geydee

  • tulga (February 25, 2015 3:51:38 am )

    Эх болсон дэлхийгээ газар шороогоо зарж худалдаад баян тансаг амьдарлаа гээд яах юм ард иргэд нь мөнхрөх юмуу одоо боль дээрэмчин орнуудын боол болох гээгүй бол Монголчууд хил хэл мал байхад орги юмаа идээд л дэлхийд ёс заншил аа амьдардаг арга ухаанаа үзүүлээд л амьдрадд байхад болнохарин эвтэй нэгдсэн нэг санаатайл байх хэрэгтэй

  • Zochin (February 25, 2015 6:29:03 am )

    Nutag usaa hamgaalah geed jagsaal tsugluun hiij usgulun zarlaad nemergui. Terni orond nutgiin uzdeg hardag buu udganuudaa tsugluulaad haraal jatga hiilgee. Yamar hun shiidver gargasan.yamar humuus shiidver gargahad oroltsson geed zunduu ners tsuvranaa. Uneheer tegj chadah ym bol noyon uulaa avarch magad. Uuruur yamar ch shaans baihguiee

  • нэр (February 25, 2015 12:49:38 pm )

    Эдний хувьцаа байнга л унаж өсч байдаг тоглоомын хувьцаа биздээ. Жилд 2-3 удаа заавал савладаг шд. Тэр нь л болж байгаа биз.

antalya rent a car