antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2015 15 comments

Америк ч айдаг ZTEкомпанитай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбоотой юу?

нийтлэсэн Admin

14348_812Бид өмнө нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр болон түүний эхнэрт холбогдсон хавтаст хэрэг нь явж явж манайд харилцааны холбооны үйл ажиллагаа явуулдаг ZTE компанитай холбогдсан байж болзошгүй талаар хөндөж байсан. Харин энэ удаа уг компани анхнаасаа одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн холбоотнууд байж болзошгүй талаар хардан бичиж байна.

Ингэж хардахын учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Мэдээлэл, шуудан, харилцаа, холбооны газрын дарга байх үеэс энэхүү ZTE компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэх нь бий. Энэ ч утгаараа Ч.Сайханбилэг сайдтай ZTE яалт ч үгүй сүлбээтэй байж мэдэх бөгөөд хэрэг нь тэгсхийгээд намжсан нь Монголын Засгийн газартай дараагийн том гэрээгээ хийх гэж буйтай холбоотой гэж  2013 онд хэвлэгдсэн Хар дэвтэр дээр хөндөгджээ.
Гэхдээ бид Ч.Сайханбилэгийг албаар хэрэгтэн болгох гэсэнгүй, магадгүй хэмээн хардаж бичиж байгааг уншигчид анхаарна биз.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус компанид элэгтэй байсан нь өдгөө хэвлэлийн шар хуудаснаа тодхон үлджээ.
Тухайн үеийн Мэдээлэл, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ч.Сайханбилэг “Манай оператор компаниуд уналтад ороод нэг минут нь нэг цент болчихсон байсан. ZTE-ийн төхөөрөмжийг тавьснаар урсгал нь хяаталтад орж, доод үнэ нь найман цент болж ашиг нь нэмэгдсэн. Хувийн хэвшлийнхэнд ч энэ ашигтай хувилбар байсан учраас бүгд дэмжсэн” хэвлэл мэдээллээр ярьж байв. Түүний дараа МШХХТГ-ын дарга болсон А.Мөнхбат ч тус компанид элэгтэй болсон талаар салбарынхан нь ярьдаг юм билээ.

Тэд Монголын зах зээлд анх орж ирэхдээ Засгийн газарт хоёр сая ам.дооларын бэлэг, 300 сая ам.долларын тендер авч байсан нь тухайн үед нэлээн хэл ам дагуулж байлаа.
Гэсэн ч хөгжиж буй орнуудыг байтугай хөгжилтэй орнуудыг ч эрхшээлдээ оруулж чаддаг ZTE Монгол Улсад ноёрхолоо тогтоож чадсан байдаг.

У г нь Харилцаа холбооны төхөөрөмжөөрөө дамжуулан хэд хэдэн оронд хяналтаа тогтоосон ZTE-ийн төхөөрөмжийг улсын нууц задруулдаг гэх шалтгаанаар хориглож байсан удаатай.
Ялангуяа Флиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланк, Иран зэрэг хөгжиж буй орнуудад тагнаж туршсан хэрэгт орж байжээ.
Тендер авахдаа тухайн улсын эрх баригчдад удаа дараа авлига өгсөн нь баримтаар нотлогдсон ч гэх нь бий. Энэ хэргээр Флиппиний Ерөнхийлөгч суудлаасаа огцорч байв. Мөн Энэтхэг, Норвеги зэрэг орнууд ZTE-ийн төхөөрөмж яриаг нь замаас нь тагнадаг гэж үзээд хэрэглэхийг хориглож байлаа.
Үүнийг батлах мэт 2012 оны аравдугаар сард АНУ-ын Конгрессийн тагнуулын албыг харицусан байнгын хороо БНХАУ-ын царилгаан холбооны Huawei болон ZTE  хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байгааг олон нийтэд зарлаж байжээ.
Тус хорооноос энэхүү асуудлыг жил шахам судалж гаргасан тайландаа эдгээр компаниудыг цаанаас нь Хятадын Засгийн газар удирддаг бөгөөд үүгээрээ дамжуулж өөр улсуудыг чагнаж тагнадаг гэсэн байна.
Үүний адил ZTE Монголд орж ирэхдээ хэн гэдэг албан тушаалтандаа ярьж хөөрөлдөн хичнээн төгрөгийн авлига өгсөн төдийгүй төрийн хэдэн арван нууцыг цааш нь задруулсаныг бас л таашгүй.
Юутай ч ZTE-ийн хэрэгт Монгол Улсын Ерөний сайд тодорхой хэмжээгээр оролцоотой юм биш үү гэдэг асуудлыг бид хөндөж бичсэнээ хүргэлээ.
Энэхүү асуудлыг бид үргэлжлүүлэн хүргэх болно.

Эх сурвалж: Mongolcomments.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • mika (February 24, 2015 7:39:39 pm )

    ern manai ene turiin undurluguud ertnees hytaduudtai holbootoi bdag n todorhoi bdagshe Hyatadin gar hul bolsoor l bg

  • зочин (February 24, 2015 9:23:05 pm )

    баталгаатай юм дээр л итгэе даа

  • chak (February 25, 2015 11:33:51 am )

    er ni uls turchid bvgd shan hudalch hvmvvs erunhi said saiahbileg eh ornoo zarj idehnee im erunhi said bsnsas shud chadahgvi gedgee heled buugaasai AN vnenig helehed ner turuu ih aldaj bna shvv haramsaltai Govisvmder aimagt ireegvi hurlin tuluulugchig ni orlon uur hvn avchirch suulgaad irts hvrgsen ged huraldchihsan im vm bj boloh uu deeree ch dooroo ch emh tsetsgvi bna daa yandaa ard irged mini

  • Иргэн (February 25, 2015 1:28:46 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, газрын лиценз, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 ярьж байна.

  • Иргэн (February 25, 2015 1:29:35 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

    Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/

    Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/

    Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Darjin (February 25, 2015 9:03:15 pm )

    Uursnuu l yum hurtej baival ulsiin huvi zaya ch estoi luuluu shuu dee

  • Ontsgoi (February 25, 2015 9:05:26 pm )

    turuus Shaasan mungunii toollogo yavuulaya!

  • иргэнЗочин (March 01, 2015 6:08:18 am )

    монголд орж ирж байгаа ардчлал гэгчийг АН-ын удирдлагад гарсан шуналтнууд ёстой баллаж тавив. одоо энэ дарангуйлалаас салах аргаа л олох үлдэв.

  • Иргэн (March 01, 2015 10:58:51 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (March 01, 2015 10:59:17 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Иргэн (March 01, 2015 10:59:37 pm )

    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс/

  • уншигч (March 02, 2015 5:39:35 pm )

    дэлхийн олон улс оронд хятадын дээрх компони тагнуулын ажиллагаа явуулдаг гээд баталчихсан шүү дээ хэрвээ энэ сайд нь холбоотой гэх юм бол ёстой хэлэх үг алга тэнгэр мэдтүгэй

  • хонгордов (March 06, 2015 7:43:52 am )

    хахууль аваагүй юм бол юундаа ингэтлээ юунд сүжрэх билээ Олон улсын практик болгоомжлуулад байхад огт тоохгүй байгаа нь хэнд ч ойлгомтой биз дээ Ашигт малтмалын хуулийг харийханд ашигтай хувилбараар шийдээд үүнийгээ өнөөдөрийг хүртэл засахгүй байгаан ч гэсэн хахуультай холбоотой Түүнээс биш мэдэхгүйдээ мэдлэггүйдээ биш Хагас дутуу татвар авсанаа ашигт малтмалынхаа үнэ гэж бодож байгаа нь ард түмнээ хэтэрхий басч байгаа хэрэг Бүх ард түмний баялагийг гадныхантай хуйвалдсан хэдэн тооны олигархууд залгих ёстой юмуу Саалийн үнээ сааль хоёр чинь хоёулаа үнэтэй гэдгийг хариулж чадахгүй дүлгэнээд сууж байгаа эрхтэн дархтангуудыг ард түмэн хэзээ нэгэн цагт зөв бурууг шүүх цаг ирэх бий Өчнөөн нефтээ гадагш нь өдөр шөнөгүй зөөсөн хирнээ яагаад өөрсдөө бензинээ гаргаж болохгүй гэж Ард түмэндээ өндөр үнээр бензин шахаж хагартлаа баяжиж байгаа хэдхэн компанийг ивээн тэтгэж байгаа нь Ардчилсан болон ардын намууд тэднээс асар өндөр тэтгэмж авдагтай холбоотой гэж харагдаж ойлгодож байна Бензин стартегийн ач хобогдол бүхий гол бүтээгдэхүүн байхад энэ ажлыг засаг төр гартаа авч чадахгүй ашгийн хойноос хөөцөлдсөн хэдхэн компанид даатгасанаас тэд дураараа үнээ нэмэхэд монгол орон даяар үнийн шуурганд өртдөг Ийм байхад яагаад ядаж улсын чанартай ганц үйлдвэр барьж болохгүй байхав дээ Чеченд айл бүхэн шахуу нефть нэрж зардаг талаар хэвлэл мэдээллээр цацсаныг дээдцүүл мэдэхгүй байгаа нь дэндүү харамсалтай Ард түмэн гэхээсээ олигархуудад зориулсан татварын хууль боловсруулсан болоод 20 сая төг хийх ёстой ажлынхаа төлөө залгиад сууж байгаа 76 зайлуулах хэрэгтэй

  • Anonymous (March 09, 2015 4:54:08 am )

    Баярцлгт Сайханбилэг хоёр улс орноо самраад дуусна Эх орон ард түмнээ гэх сэтгэл энэ хоёр эрхэмд даанч байхгүй Сандал ширээ эзлэсэн энэхэн хугацаанд амжиж яаж баяжихаа л бодож байгаа нь хэнд ч ойлгомтой Сая доллор харийн банкинд хийгээд мартаж байгаа хүн цаана нь асар их хөрөнгө байгааг харуулж байгаа бусуу Ариун цагаан хөдөлмөрөөрөө дээрхи мөнгийг олоогүй нь лавтай Ёс суртхууны доголдол гаргасан Баярцогт мэтийн этгээдүүдээс өөр төрд ажиллах шударга хүн алга гэжүү Ийм үл бүтэх этгээдийг дахин дахин төрийн өндөр албанд томилоод байгаагийн цаад учир нь өөрсдийн идсэн уусанаа бүдгэрүүлэх далдлах дахин идэх гэсэнтэй холбоотой байх

  • уншигч (March 10, 2015 12:12:56 pm )

    ингээд байхаар чинь бидэнд нууц юм гэж байхгүй болж байна эрхбиш тусгаар улс учир энэ мэтийг анхааран үзвэл зохино

antalya rent a car