antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 19, 2015 15 comments

XVII жарны модон хонин жилийн Төрийн золголт боллоо

нийтлэсэн Admin

Билгийн тооллын XVII жарны модон хонин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ерөөл, хүндлэл дүүрэн энэ өглөө /2015.02.19/ Төрийн өндөрлөгүүд айлчлан ирж буй жилд төр, түмэн нь төвшин амгалан, улс орны үйл хэрэг өөдрөг бүтэмжтэй байхыг бэлгэдэн Төрийн ордноо цагаан сарын золголт хийж, монгол түмний заншил ёсоор азай буурлуудын амар мэндийг асуун мэндлэх хүндэтгэлийн арга хэмжээ уламжлалын дагуу ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нар эхлээд Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн.

Дараа нь Төрийн өндөрлөгүүд Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилон, золголоо.  Төрийн золголтод уламжлал ёсоор Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж хүрэлцэн ирж, төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, аялгуут сайхан ерөөл магтаал өргөлөө. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар мөн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нарт золгон бараалхлаа.

Жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд төр, засгийн тэргүүнүүд настан буурлуудыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүндэтгэн хүлээн авч, амар мэндийг айлтгадаг уламжлалтай. Энэ жилийн төрийн золголтод Г.Дашзэвэг, У.Доржпалам, Д.Долгоржав, П.Лувсандорж, С.Хойлог, П.Шагдарсүрэн, М.Дэнсмаа, Д.Доржнамжим, Д.Гаамаа нарын настан буурлууд Төрийн ордноо хүрэлцэн ирж, Төрийн өндөрлөгүүд тэдэнд хүндэтгэл үзүүлэн амар мэндийг нь айлтган золгож, гарын бэлгээ гардууллаа. Эдгээр азай буурлуудаас П.Шагдарсүрэн гуай өдгөө 98 насыг зооглож буй бөгөөд Төрийн золголтод оролцож байгаа ахмадуудаас хамгийн өндөр настай юм байна.

Билгийн тооллын XVII жарны хонин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэхүү арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нар хэвлэл мэдээллээр дамжуулан Монголын нийт ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд хэлсэн үгэндээ, Монголын ард түмэн хамгийн олон мянган тонн буудай хурааж, хамгийн олон мал тоолуулж, олуулаа болж 3 сая дахь иргэнээ өлгийдөж авсан сайхан жил байлаа. Мөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ирж байгаа хонин жил монголчууд биднийг бүтээн байгуулалтын ажил хүлээж байна. Улсын Их Хурал эдийн засгийн хүндрэлийг даван туулахаас эхлээд олон чухал хуулиудыг батлан гаргалаа. Эдгээр хуулиудын амьдралд хэрэгжих үе энэ хонин жил байх болно хэмээгээд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • mng (February 19, 2015 10:38:30 am )

    ard tumen end tarchighan tsagaan sar hiij,eh orniihoo tuluu zarim ni ulsuj baihad ichdeggui p i z d a a nuud.

    • gggg (February 19, 2015 3:38:33 pm )

      toriin ordoniin chin gadaa xumuus olsood l bj bgaa shuu.

  • 1940с (February 19, 2015 11:49:28 am )

    МОНГОЛЫН АРД ТҮМНДЭЭ САР ШИНИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ ЭХ ОРОН ГАЗАР ШОРООНЫ ТӨЛӨӨ ХЭВТЭЖ ӨЛӨСЧ БАЙГАА ТЭМЦЭГЧ НАРТАЙ ТӨРЫН 3.ӨНДӨРЛӨГ ХЭЗЭЭ УУЛЗАХ ВЭ ТЭР ХҮМҮҮС ҮХЭЖ ҮРЭГДВЭЛ ЯАХ ЁСТОЙ БОДОЖ БАЙНА УУ ДАРГА НАРАА АНХААРААРАЙ

  • зочин9999 (February 19, 2015 7:47:12 pm )

    Төрийн ордныхон ч яахав, өмсдөг хувцас, иддэг хоолоороо уралдаж цагаан сарыг тэмдэглээд дасчихсан улс. ҮҮнийг болиулахын тулд цаана нь ард түмэн, эх орон, эх нутгийнхаа хэлтэрхийн төлөө өлсөж байгаа хүмүүсийг тэд тоохоо больсон. Одоо ард түмэн минь босох цаг болсон биш үү??? Эд нарыг ингэж гааруулсаар байтал газар нутаг чинь дууслаа, ард түмэн хоосорлоо, бидний үр хүүхдийг ямар ирээдүй хүлээж байгааг төсөөлөшгүй. Энэ чадахгүй бол энэ нь чадна гээд нэг нэгийгээ сонгоод байгаа нь цаанаа учиртай гэж бодогдохгүй байна уу??? Сайханбилэг ч дээ нэг өвгөний хэлдэгээр “та сувгаа бүү солиорой” гэдэг нэвтрүүлэгч л шүү дээ. Бүхэл бүтэн улсыг удирдах Ерөнхий сайд гэдэг арай ч ийм хүн байж таарахгүй. Тэгээд бүр хямарчихсан, уначихсан, хоосорчихсон улсыг яаж босгох гэж. Эцэг, эгч дүү нар нь их баярлаж байгаа байхдаа

  • unen ugend………………………gej (February 19, 2015 8:06:20 pm )

    Tiim shuu ed chine hagartlaa bayjchihaad bga her ni shunaad l bh yum. Ene Caihan bilegiin omnoos ichij bogs shatah yum yaj ch bodson Mongol ulasiin eronhiilegch baihdaa yahab de.
    Hun l bolson hoino hamaatnuud ni hurtel alialagchiin dureer bayarlaj l bga bh ehner ni ch gsn huuhen ajilluulj bdg sh dee minii medehii olon ger bul salsan doo .( Naranchimeg. Sayranguli geh met huuhnuudees bolj)

  • ichdeg nuur (February 19, 2015 10:28:54 pm )

    ichdeg nuur

  • ichdeg nuur (February 19, 2015 10:40:45 pm )

    ed nart yun stagaan sar baimaar l yum ah duu amrag sadan heden tugrug bodohoos mongol uls ard tumnii toloo yu ch hiij chadahgui yum daa hundaga orgohdoo ard tumnee geh setgel ugui ene alba ajild hursenii toloo gej heleed nogoo hed nl dolignoh daldagnaad omnoos ni hoshnogo ulaih yum aa

  • Ачу (February 19, 2015 10:53:04 pm )

    Тагжгарууд тавгын идээнийхээ үеийг тоолсон байгаа! Хэт тараглаад хүзүүний мах нь боочоод дээшэхнээ хараад тавгын идээгээ шинжиж чадахгүй болсон амьтадаа хөөрхий чааваас.Гадаа өлсөглөн болж шудрага түмний төлөөлөл өлсөж цангаж даарч зовж байхад олигтой сэтгэл амаглан таван үг сольж би л лав чадахгүй юм байна зүгээр.Бусад хүмүүс адил биз гэж найднам.Төрийн энэ томцууд наймаа баллах гэлээ гээд дотроо жаахан ууртай гаднаа жаахан ярвайлттай байх шиг.Эх орон газар нутгаа зарна гэдэг байж болшгүй нүгэл гэм !!!Цагаалаг дуусхаар Энхбаяр дарга яах бол гээд чагнаж сууна.Өөр найдах хүн улс төр гээчд нь хуруу дарам байгаач ноён нуруу дутаад дотоодын дайснуудад дарлуулчихгээд байх шиг байна.Зориг сэтгэл бол байна тэдэнд.Ирж буй шинэ ондоо шинэ зорилго шинэ идэвх шинэ амьдралуу тэмцэцгээе!!Энэ гуйлагчин амьдрал зовлон зүдгүүр гаслангаас аль болох хурдан гармаар байна.Хүний эрхээр жарагхаас өөрийн эрхээр зов гэж Монгол түмэн ярьдаг.Тэр уурхайгаа ухаж төмөр замаа тавьж үйлдвэрүүдээ босгож газрын тосоо боловсруулж барилгаа барьж чаднаа бид!!Хийж бүтээж амьдармаар байна.Зээл нэрээр хувьдаа завшсан асар их мөнгийг буцааж улсад нь авах хэрэгтэй!!Хунхуузуудын мунхаруулганд хууртаж эмчилгээ тэжээлийн цэгийн мал гэж бага байхад үхтэл нь өлсгөхгүй цатгахгүй үхлийг нь хүлээлэгсэн малын газар байснтай бид яг адилхан байнаа.Одоо ахас эхэсийнхээ үгийг сонсож ахмад буурлуудаа даган тэдний амьрал ажлын дуусашгүй гүн ухаанаас суралцан санаа зовох зүйлгүй маргаашдаа итгэлтэй Монгол эх орноо харийн савраас чөлөөлж цогцлоон хөгжүүлэх эрхэм үүрэг шудрага ард түмэн бидний өмнө ирчээд байна таминь!Түмэн олноороо цуглан ардын төрөө байгуулж нам гэж талцуулсан бүлэглэлийг устгаж ард түмэн төр гэсэн тогтолцоонд ард түмэн минь нэгдэхтүн!!Хоёр сая гаранхан бид намд хуваагдаад яах юмбэ???Бусдын шунаглан идэх зөөлөн хоол мэт буйзаа!!Эх орны хувь заяа хутагны ирэн дээр байна шүү!! Анхаар!!! Хүмүүсээ сэрэмжлэхтүн!нэгдэхтүн!

    • Zochin (February 22, 2015 11:26:35 am )

      Ih saihan helsen bna demjij bna Odoo negdeh tsag bolsoon

      • Монгол (February 23, 2015 8:32:13 pm )

        Хувалзнуудын эсрэг тэмцэлд бэлэн

  • Baldan (February 20, 2015 12:21:26 pm )

    Ugui ee xøø ter neg xyatad xantaaztai xar shlyapan malgaitai nøxør chini ug ni neg danjaadiin ach xuu shuu dee. Ai xøørxii ønøøgiin Mongoliin zasag tøriin udirdlaguudaa gej…

  • ZochinQa (February 20, 2015 8:11:33 pm )

    Saihanbileg neg l bishdee ene hun daanch uuriin bh estoi gazraa bj chadsangui shal uur gazart muruuduud bnaa

  • зочин (February 21, 2015 12:39:08 pm )

    хулгайч алуурчин луйварчин урваачид

  • bayara (February 21, 2015 7:21:41 pm )

    elbegdorj guai hajuud chini mongol irged chini olsoj bna amii ni chi hariutsahuu hudalchaa helsen ugendee ezen bol ene humuus deer och malaa iim eronhiilogch bdag ymu

  • Anonymous (February 23, 2015 9:36:46 pm )

    тависан

antalya rent a car