БНСУ-д эмчилгээ хийлгэж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирэхээр болжээ. Тэрбээр өнөөдөр эх орондоо газардаж, гэртээ битүүлэхээр болсон байна. Харин шинийн 1-нд намынхаа ахмадуудыг хүлээн авч золгохоор болжээ. Сар шинийн дараа буцаж явах эсэх нь тодорхойгүй байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсаныхаа дараахан БНСУ-ыг зорьж эмчилгээ хийлгэж, улмаар өнгөрсөн аравдугаар сард ирээд буцсан юм. Н.Энхбаяр ирсэн даруйдаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай 2024 он хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Харин түүнийг БНСУ-руу буцсаны дараахан Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудлаасаа огцорсон байдаг.
Холбоотой мэдээ
-
Уруугөө харсан төр (February 18, 2015 3:25:38 pm )
ene hulgaichiin balag hezee duusaj Mongol tur amar taivan boloh bol doo…
-
zochin (February 23, 2015 9:43:33 am )
2016 onii songuulid ner dewsheerei. demjinee
2 Comments