Өнгөрөгч ням гарагт Ливи дахь Исламын улсын холбоотнууд гэгддэг зэвсэгт босогчид Христийн шашинт Египетийн 21 иргэнийг хороожээ. Тодруулбал, хэт даврагчид олзлогдсон хүмүүст улбар шар өнгийн хувцас өмсгөн далайн эргийн орчимд аваачин хороож буй бичлэгээ цацсан байна. Түүнчлэн босогчид “Египетийн коптик христ шашинтнуудад хавчигдан гадуурхагдсан исламын шашинт эмэгтэйн өшөө хорслын авч байна” гэж мэдэгджээ. Одоогоор эдгээр коптик христ шашинт иргэдийг Ливийн нийслэл Триполи хотын баруун хэсэгт орших тэнгисийн ойролцоо хороосон байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм. Ийнхүү Египетийн 21 иргэн хэрцгийгээр амиа алдсаны дараа тус улсад долоо хоногийн гашуудал зарласан байна.
П.ТУУЛ
Эх сурвалж http://www.info.mn
Холбоотой мэдээ
-
өаө (February 17, 2015 10:58:23 am )
АХ
-
өаө (February 17, 2015 11:00:57 am )
ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ САЯ ЯПОНД АЙЛЧИЛАХДАА “ИСЛАМЫН УЛСТАЙ ЯПОНТОЙ “ХАМТРАН ТЭМЦЭНЭ,ЯПОНЫГ ДЭМЖИЖ БАЙНА ,ЯПОНД ТУСАЛНА” ГЭЖ МЭДЭГДСЭН. ОДОО ХЭДЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЦУСДАХ БОЛ
-
бадарч (February 17, 2015 11:17:29 pm )
ууланд авуу үргэхэд тал дээр илжиг тожигноно
-
иргэн (February 21, 2015 11:52:00 am )
Дарлал мөлжлөг харигсалын харид Ийм зүүль төрдөг юм Монголчууд
үүнийг овоо босгоогүй бол жаазгай юунд суух вэ гэж хэлдэг

4 Comments