antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 17, 2015 13 comments

“Гавьяат”-д тун ойрхон Амбий

нийтлэсэн Admin

3pjd5kp1f2lls9tkhpngi05kt2Монголын хошин урлагийн гавьяат цолтон тун удахгүй нэгээр нэмэгдэх нь гэсэн таатай мэдээ сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд тун хүчтэй тархаж байна.  Тэрхүү шуугианы эзэн бол ард түмэндээ “Амбий” хэмээх нэрээр хүндлэгдсэн жүжигчин Ц.Батхуяг юм.

.

Уншигч, үзэгчид маань Амбийг аль хэдийн “гавьяат” болсон хэмээн боддог. Гэвч авьяаслаг жүжигчин маань СТА цолтнуудын нэг хэвээрээ л байгаа юм. Түүнийг мэргэжил нэгтнүүд, хошин урлагийнхан нь “гавьяат” цолонд тодорхойлоод байгаа аж. Тэрээр сүүлийн жилүүдэд хошин урлагийн тоглолтод үзэгдэх нь ховордсон ч дэлгэцийн бүтээлүүдэд чамгүй амжилттай яваа билээ.

1

Нээлтээ хийгээд удаагүй ч  ашиг орлогоороо тайз дэлгэцийн бүтээлүүдийг тэргүүлэх болсон “Танхай тээгч”, “Тютю”, “Содура” зэрэг кинонд аль хэдий нь гол болон туслах дүрүүдийг бүтээгээд амжсан байна.

 

1

Жүжигчин Амбийгийн аав нь насаараа Дорнод аймгийн театрын тайз чимэглэлийн эрхлэгч хийсэн нэгэн. Тиймээс ч Амбий нь урлагийн гэрт өсч, хүмүүжсэн цаанаасаа л урлагаар “өвчлөх” хувьтай нэгэн байж.

 

“Амбий” гэдэг нэрийн тухайд, бага байхад хүмүүс өхөөрдөөд “Памбий” гэж дууддаг байсан бөгөөд энэ нь явсаар “Амбий” гэх хоч болсон гэдэг. Түүний хувьд угаас хөдөлгөөнтэй нэгэн байж. Бага залуудаа автомашины наймаа хүртэл эрхэлдэг байсан гэж найзууд нь дурсдаг. Автомашины бизнес эрхлэх хугацаандаа “хамгийн түрүүнд мөнгөтэй болвол байр л авах юмсан” гэж мөрөөдөж байсан тухайгаа өөрөө ярьсан байдаг. Тэгвэл энэ мөрөөдөл нь биелж өнөөдөр “Japan town” хороололд амьдарч байгаа юм. Мөн Амбийг “Шинэ үе” продакшнийг байгуулж байсан анхдагчдын нэг гэдгээр нь үзэгч фэнүүд нь андахгүй мэддэг.

1

Юутай ч Монголчууд бид “Амны билгээс ашдын билэг” хэмээн ярьдаг. Тиймээс сар шинийн баяраар түүнд “Монгол Улсын гавьяат жүжигчин” цол тэмдгийг харамгүй өгнө гэдэгт  итгэл дүүрэн байна. Ингээд ард түмэндээ хэдий нь гавьяат болсон жүжигчин Ц.Батхуягаа ард түмнийхээ  хүслийг биелүүлж, инээд хөөр бэлэглэж явна гэдэгт итгэж байна.

1

Эх сурвалж: olloo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • mandhai (February 17, 2015 10:55:51 am )

    bi ali hediin awtsan gej bodson ugasa odo awah ni zow shuudee oguul taran tai ajiliin ondor amjilt eruul enhiig husii ta bol sain hun

  • монголын урлаг мөхөж байна (February 17, 2015 12:14:15 pm )

    арай дэндэнээ . монголчууд ухамсар тархи, соёлын доройтолд ингэтлээ орчихлоо шүү дэ. амбийгийн дараа энэтэй адилхан хошин шогчид бүгд гавъяат болно гээд зогсож байна. эсвэл энэ цолоо болиочээ. сонгодог урлаг , драмын урлаг жүжигчид хатуу шалгуураар тодорхойлдог тул арай гайгүй. энэ шогчид болиосоо. мартын 8 аар нэг удаа эхчүүдэд үнэгүй тоголж өгдөг билүү та нар, нийгэмд ер нь юу хийж бүтээсэн хүмүүс вэ. бүхий лмуу муухай зүйл, монгол хэлээ гуйвуулсан гаж хэллэг та нараас л гарна. та нар рекламдана. хөгшчүүлээрээ доог тохуу хийнэ. намар хичээл эхлэх үеэр хөдөөнөөс хүүхдээ сургууль авчирсан хүмүүсийг андахгүй хармаагийн сэгсэрнэ. тэгээд баяр ёслолын үеийг андахгүй. ийм л урлаг монголд хөгжиж байна да. үнэхээр харамсалтай

  • Hutre (February 17, 2015 12:23:00 pm )

    Хошин шогиййнхон юу хийсэн гэж гавьат авдаг юм бэ.Ард түмнээ элдэв янзаар дооглож тохуурхсан гэж үү. Арай дэндэнээ. Насаараа жүжиглэсэн сайн хүмүүс одоо ч аваагүй байхад эд нар юу вэ.

  • Anonymous (February 17, 2015 5:03:06 pm )

    LOL ZAAVAL AVAH YOSTOI YM SHIG BH YM ENE BAITUGAI SAIN AHMADUUD AVAAGUI BN AMAR YM BOLOH NI SHIVDE SAITUUDAAR HUDLAA BICHUULJ BGADL AVAHIIN BN LDA LOL ICHEESEI ENE TENEG

  • sanal (February 17, 2015 6:12:21 pm )

    tenegt.naad ambiigaa amldaarni alj hoorgoj yu hoone bolildoo ene bichigch .he he

  • Anonymous (February 17, 2015 6:46:20 pm )

    БОЛЦОН БАЙНШТЭЙ АРД ТҮМНИЙ ГЭДЭГ ОДОО БОЛНОО ДОРНОД ОРЖ ХЦ ТЭЙ ЧОНОО АЛ ДАА

  • Dddddd (February 21, 2015 9:06:48 am )

    Uy n svrtei um be de arai ooroo. Tolbortei bichvvleegvvl bgaasaidaa. Bvgd gabiyat bolchxbol taarna daa yrlaginxand oros manai 2 t gayiat gej bdag bxdaa odooo teged gabiyat yls torch gesen tsol olgoyoo 76 daaa

  • jaa lam (February 21, 2015 4:25:46 pm )

    yu hiij buteesen gej shagna avh yosoi um be? ambii ene shagnalaas icheh heregtei yostoi sharaa onigo gaviyat avna gej muruuddui bol tom teneglel deduurel taizan deer jaahan maazarch shulsee uschuulsenees hiisen zuilgui hun neg ch sengeld honogshhoog dur buteegui ambii avbal sharaa onigoo ichej ammdar za mangaraaa

  • Anonymous (February 21, 2015 5:48:28 pm )

    үхсэний нь хошин урлаг зүгээр л марзаганадаг хүмүүс. СТА-ч томдоно

  • golio (February 23, 2015 11:11:19 pm )

    ene arhi chin gaviyat bolj bgn bol mongoliin urlag sunuj yamar ch utga algoo ene uhcheesen alialagchnar uheeesei

  • зочин (February 26, 2015 4:35:46 pm )

    Харин тиймээ.урлаг нэг бишээ.мөнгө хөөсөн арзганасан.хүн үзээд хүмүүжил болон ес суртахууны,гоо сайхны хүмүүжил олоод харчих юм нэг ч алга.

  • ЗОЧИНЗОЧИН (March 01, 2015 2:11:46 pm )

    Тиймээ санал нэгтэй байна. Ер нь соёл урлаг бол үнэхээр гайхалтай. Энэ хэдэн хошин урлаг гэж өөрсдийгөө дөвийлгэж ард түмнээ дооглож тохуурхаж доромжилж дэмий Хэт Амбийц хийж улсад ер нь татвар төлдөггүй биз дээ Хөөрхий үзэгчид нулмисыг гартал нь инээлгэж байгаа нь үнэхээр эмэгнэлтэй

  • irgen (March 03, 2015 9:00:36 am )

    3 say hund bugded ni gaviyat ogoh heregtei

antalya rent a car