Эрх мэдэл, өд хөрөнгөгүй энгийн иргэд хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн өмнө “хэн ч биш” болж байгааг баримт түшин илэрхийлсэн нэгэн захидал иржээ. Захидалд дурьдснаар бол Шүүх хуулийн байгууллагын зарим ажилтнууд “НарМон” ХХК-ийн талд илтэд үйлчлэн, барилга дээр нь ажиллаж байгаад эрүүл мэндээрээ хохирон хөгжлийн бэрхшээлтэй болсон залуу болон түүний эхнэрийг үл тоомсорлон, барилгаас унасан залууг “бараг л амиа хорлохоор өөрөө үсэржээ” хэмээн дүгнэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бололтой байна.
Барилга дээр нь ажиллаж байгаад хүндээр гэмтэж бэртсэн залуугийн гэр бүлийг үл тоон “үнсэнд хаясан шалз шиг” хөсөр хаясан тэдгээр хүмүүс бол ах дүү хоёр ажээ. “НарМон” ХХК буюу Шөнийн захын Ерөнхий захирал нь Магвансүрэнгийн Хүрэлсүх нь өдгөө Байгаль орчин Ногоон хөгжлийн яаманд дэд сайдын албан тушаал хашиж байгаа бол түүний төрсөн дүү Магвансүрэнгийн Дашдондог нь Шөнийн захын гүйцэтгэх захирлаар ажилладаг байна. Тэдний эрхэлдэг барилгын 6 давхараас ажилтан залуу нь унаж хүнд бүртэл авсан хэргийг Ах дүү хоёр шүүх хуулиар хөөцөлдөн өөрсдөө давуу байдал бий болгон тус хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Үүний цаана Монголын нэгэн гэр бүлийн аз жаргалтай амьдрал сүйрч, 2 бяцхан хүүхдийн ирээдүйг баллаж байгаагаа ах дүү эрх мэдэлтнүүд ухаарч байгаа болов уу
Ингээд та бүхэндээ Шөнийн захад ажиллаж байгаад барилгын осолд орсон эр нөхрийнхөө өмнөөс Шөнийн захын захиралд илгээсэн захидлыг хүргэе
“НарМон” ХХК буюу Шөнийн захын гүйцэтгэх захирал Магвансүрэнгийн Дашдондог танаа
Миний хань танай байгууллагын 100 хувийн буруутай үйлдлээс болж танай барилгын 6 давхараас унаж нүд нь сохорч, тахир дутуу болосн байтал гэнэтхэн хэрэг нь хэрэгсэхгүй болж хаагдлаа. Шүүх хурал ч бололгүй хэрэг нь шууд л хаагдсанд бид маш их гайхаж бас гомдож байна. Бид таньд болон танай хамт олонд итгэж 6 сар зовж шаналан хүлээсний үр дүнд эцэст нь ийм хариу сонслоо. Шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосныг сонссод айж сандран бачуурж тань дээр очиход, та бараг л ийм болсон нь та нарын хохь чинь гэж байгаатай адил үгийг бидэнд хэлсэн. Бид таниас мөнгө төгрөг нэхээгүй, зөвхөн миний ханийн 2 нүдиййг л бүтэн болгод өг гэгхэд та миний өөдөөс “тэгвэл миний хоёр нүдийг ухаад ав, та нар өөр байгууллагаас унасан ббол юу ч олж долоохгүй байсан, харин бид эмчилгээний зардлыг чинь гаргасан” гэж маш муухайгаар хэлсэн. Дашдондог захирлаа, би нөхрийнхөө сүүлд эмнэлэгт хэвтэхэд та бүхнээс эмчилгээний төлбөр гуйхад байхгүй гэсэн учир бид өнөөдрийг хүртэл цахим ертөнцөөөр та болон танай байгууллагын талаар юу ч хэлж яриагүй. Гэтэл та хүнлэг бус зан гаргаж хариу барилаа. Одоо бид хохиоод үлдсэн ч гэлээ өлсгөлөн зарлах хүртэлх бүх арга хэмжээг танай байгууллагын эсрэг авах болно” гэжээ.
Дэлгэрэнгүй маэдээллийг ЭНД дарж үзнэ үү
Холбоотой мэдээ
-
ee novsh (February 16, 2015 7:21:54 pm )
lalarnuudiig burhan gesgeenee.
-
Anonymous (February 16, 2015 7:30:00 pm )
gesgeel ochino
-
чоно (February 16, 2015 8:11:23 pm )
хоёр залууд жаахан ч гэсэн тусалмаар юмдаа баячууд минь
-
galaa (February 16, 2015 8:51:03 pm )
ter muu baychuud udahgvi vhne.bi itgeltei bn
-
Anonymous (February 16, 2015 10:06:47 pm )
Naad uudgui novshnuud chini hunii nud soholsniihoo tuluusiig nileen changahan hurteed zovlon gej yu baidgiig uzeh udur udahguidee. Ter bol deed tengert delbe nerguuleh bichigdegui huuli
-
зочин (February 16, 2015 11:20:34 pm )
яасан муухай хүн чанаргүй хүмүүс вэ. яадарсан хүмүүсийг гомдоож болдоггүй юмдаа. сайн үйл үр хүүхэд чинь ирнэ. хүн гомдоовол үр хүүхэд нь ирдэг гэдэг . өдий насны хүмүүс байж болохгүй гэдэгийг мэдэхгүй байгаа юм байна. яанадаа.
-
oogii (February 16, 2015 11:22:47 pm )
hvnii amidralaar ingej togloj blhgfvi shdee gesgeeln hdnveiin damjinadaa
-
orshin suugch mongolia (February 17, 2015 8:26:40 am )
tednii bair unen muu chanar gej avah yum alga bna lee naad zah ni ter haalgiig haraarai tumur ni yag tsaas chig estoi muu yumaar hamaj shimeed barisan bna lee dee hun ardaa
-
nyamka (February 17, 2015 9:30:30 am )
iim hun chanargui amitad hiisen zuiliinhee hariug hurteh ni lavtai.aadgiin novshnuud.
-
Anonymous (February 17, 2015 2:43:27 pm )
Захыг нь шатаах талаар боломжийн хүмүүстэй тохиролцож байгаа. Хүн гомдоовол яаадгийг харуулах болно, харуулж ч байсан гэсэн хэдэн залуучуудын яриаг сонссон. Анхааралтай болгоомжтой байх нь илүүдэхгүй байх. Ер нь хэдэн халтар төгрөгний төлөө нэг айл гэрийг амьдаралгүй болгоно гэдэг чинь хүмүүсийн дунд та бүхнийг хэн болохыг таниулахаас гадна үзэн ядалт, өширхсөн хүмүүсийн бүлэгийг бий болгож байна.
-
Anonymous (February 17, 2015 2:56:29 pm )
ooroo buurunhii max bolood yu geh bol doo
-
Anonymous (February 17, 2015 2:59:02 pm )
шүүхэд хахуульд өгсөн мөнгөөрөө эртхэн нүд амыг нь сэргээх эмчилгээ хийлгэж байхгүй үхсэн нохойн баас чи.
одоо зүгээр мөнгө өгөөд эрүүл болгох арга ол малаа. Чамд бөө зүхэл өгнө шүү -
Anonymous (February 17, 2015 10:09:55 pm )
Mongolchuud er n hun chanartai humus uu?
-
zochin (February 18, 2015 3:12:18 pm )
odoogoor 30 saya togrog zaraad sar bur tsaling ni ogood yavj bna avgai ni tsagaan saraar bulgan sub avhuulna geed heruul hiij bna daa
14 Comments