antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 13, 2011 Comments are off

Э.Бадар-Ууган Казахстанд тулалдана

нийтлэсэн Admin

Олимпийн боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг нараар ахлуулсан Монголын боксын шигшээ багийн тамирчид Казахстаны Алмата хотноо тэндхийн баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байна. Ширэн бээлийтнүүд арванхоёрдугаар сарын 2-нд буюу өнгөрөгч баасан гаригт хилийн дээс алхсан юм. Эрэгтэй шигшээ багийн тамирчид Казахстанд хоёр тэмцээнд оролцоод, оны өмнөхөн эх орондоо ирнэ. Эхний тэмцээнд арванхоёрдугаар сарын 11-18-нд болох бөгөөд залгуулаад 21-28-нд болох олон хотын тэмцээнд оролцох юм. Баг тамирчдын бүрэлдэхүүнд Бээжингийн олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт нарын долоон тамирчин багтжээ. Мөн эмэгтэйчүүдийн шигшээ багийн долоон тамирчин дасгалжуулагч н.Энхбаатар, Д.Нармандах нарын удирдлага дор хамтарсан бэлтгэлд оролцож байгаа бөгөөд энэ сарын дундуур мөн Казахстанд болох эмэгтэй боксчдын олон хотын тэмцээнд оролцох юм байна.

Тэмцээнд оролцох эрэгтэй багийн тамирчдыг танилцуулбал, 52 кг-д П.Сэрдамба, 56 кг-д Н.Төгсцогт, 60 кг-ын жинд Э.Бадар-Ууган, 64 кг-д З.Энхзориг, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр, -91 кг-д С.Эрдэнэбаяр нар тулалдана.

С.Цэлмэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car