antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2011 Comments are off

“Халамцуу Чапи гүйн гарч ирээд Д.Арвин гишүүнийг ресторан руу дагуулж…”

нийтлэсэн Admin

Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн сагсан бөмбөгийн спортын мастер Ц.Шаравжамц цолныхоо найрыг

өнгөрсөн бямба гаригт “Улаанбаатар” ресторанд хийлээ. Найр 18 цагт товлогдсон боловч гучаад минутаар хожимдож эхэлсэн юм. Түүний цолны найранд Монголын сагсан бөмбөгийн үе үеийн тамирчид, спортын байгууллагын удирдлага, улс төр, урлагийн олны танил хүмүүс гээд 300 гаруй зочид төлөөлөгч иржээ. Тэдний дунд шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Д.Арвин, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, ГХЯ-ны сайд Г.Занданшатар, ЭМЯ-ны дэд сайд Ж.Цолмон, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар нар байлаа. Цайллага эхлэхээс өмнө хүмүүс бужигналдаж 19 цагт сая нэг ширээ ширээндээ байраа эзэлж сууснаар найр албан ёсоор эхэлсэн юм. Ёслолын хүндтэй зочид болох УИХ-ын гишүүд, урлагийнхан нэлээд хожимдож ирсэнийг эс тооцвол уг цайллага замбараатай, цэгцтэй болж өнгөрсөн юм. Найрыг жүжигчин Мөөжиг хөтөлсөн. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Морин хуурын чуулга ёслолын үйл ажиллагааг нээж Н.Жанцанноровын зохиолыг тоглосны дараагаар гавъяатын аав Цэрэнжанхар хүүгийнхээ цолны найрыг албан ёсоор нээхээр тайзнаа гарч ирсэн юм. Тэрбээр хүрэлцэн ирсэн зочдод талархлаа илэрхийлж ерөөл өргөв. Энд Ц.Шаравжамц гавъяаттай ажил, амьдрал, үерхэл нөхөрлөл гээд олон зүйлээр холбогдсон хүмүүс иржээ. Одоогоос 14 жилийн өмнө “Өргөө” хамтлагийн дуучин С.Бархас, Ц.Шаравжамц нар анхны лигийн тэмцээнийг нээж “Сэтгэлийн жигүүр” дууг дуулж байсан түүхтэй. Дуучин С.Бархас энэ өдөр уг дуугаа Ц.Шаравжамцын хамт дахин дууллаа.

УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Д.Арвин, дуучин Алтанцэцэг нар цайллаганд нэлээд хоцорч ирсэн юм. Гишүүд хувцасаа өлгүүлчихээд хэн нэгэн ирэн угтаж авахыг хүлээж хэсэг зогслоо. Удалгүй жүжигчин Чапи гүйн гарч ирж тэднийг ресторан луу дагуулан орсон юм.

Дуучин С.Бархасыг дуулж дууссаны дараагаар хөтлөгч зөрүүлэн тайзнаа УИХ-ын гишүүдийг урьсан юм. УИХ-ын гишүүн, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил “За энэ микрофон өндөр хүмүүст зориулсан юм шиг байна, хүрэхэд их өндөр юм” гэж хошигнолоо. УИХ-ын гишүүд дундаа нэг л бэлэгтэй ирсэнийг  Ц.Мөнх-Оргил Ц.Шаравжамцад гардуулсан нь жаазтай зураг, хадаг, мөнгөн аяга,   дугтуйтай зүйл байлаа.

УИХ-ын гишүүн Д.Одбаяр нэг сонирхолтой зүйлийг дурьдсан юм. Тэрбээр “Ц.Шараваа, Д.Арвин гишүүн бид гурав Дорнод аймгийн барилгын цэргийн 030-р ангийн офицеруудын байранд одоогоос 30-аад жилийн өмнө тоглож явлаа. Д.Арвин гишүүний аав 030 дугаар ангийн захирагч, хурандаа Дашжамц гэж хүн байсан. Харин манай аав хүнсний албаны дарга, ахмад цолтой Дорж гэж хүн байлаа. Ингээд бид гурав нэг байранд тоглож өссөн түүхтэй. Офицеруудын хүүхдүүд Ц.Шараваагийхаа цолны цайллаганд хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна” гэж ярив.

Тайзнаа ЭМЯ-ны дэд сайд Ж.Цолмон, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар гарч ирж Ц.Шаравжамцыг Биеийн тамир спортын газрын “Алтан од”  медалиар шагнаад буусан юм. Гавьяатын найранд бизнесийн салбарын төлөөллүүд ирсэнээс “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл харагдсан. Тэрбээр Ц.Шаравжамцтай тусдаа уулзан баяр хүргэж бэлгээ өгчихөөд гарч явсан юм.

Найрын дундуур жүжигчин Чапи “С1” телевизийн Унагалдай болж баярын мэндчилгээгээ элэглэж хүргэсэн юм. Тэрбээр архийг “Амтат рашаан, хүндэт идээ” гэж хэлээд танхим дүүрэн хүмүүсийг загнаж байгаад хундагатай архийг нь уулгалаа. Чапи найрын эхнээс л нэлээд халамцчихсан, энд тэнд үсэрч харайж, хүн хүнтэй наалдаж явсан билээ.

Найрын ширээнд зочид зоог хүртэж, ээлж ээлжээрээ босон Н.Шаравжамцад баяр хүргэж, бэлгээ гардуулсаар байлаа. Ц.Шаравжамцын сагсан бөмбөгийн талбайд ид шуугиулж явсан 1998 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний бичлэгийг үзүүлсэн нь зочдын сэтгэлийг ихэд хөдөлгөв. Энэ үеэр “Харанга” хамтлагийн дуучин Лхагваа үүдний танхимаар шагайчихаад рестораны хаалгаар оролгүй гал тогооны заал руу явж харагдсан бол удалгүй “Толин хул” дуугаараа танхимд харанга дэлдэж, үзэгчдийг бүжиглүүлж чадсан ганц дуучин болов. “Толин хул” дуунд жүжигчин Чапи Д.Арвин гишүүнийг урьж бүжиглэснээр гишүүний шаггүй бүжигчин гэдгийг мэдэж авлаа. Урлагийнхан 25 дугаартай ширээнд суусан Харангын Лхагваа руу ирж “За нэг тулгачихья” гэж ирээд л хундага өргөж байв. “Люмино” хамтлагийн дуучин Баажий танхимд орж ирүүтээ хамгийн түрүүнд түүнтэй  мэндчилж байлаа. Дуучин Т.Дэлгэрмөрөн Ц.Шаравжамцыг “Үндэсний брэнд” гэж тодорхойлоод “Тэнгэрийн бүсгүй” дуугаа дуулсан юм.

Хүмүүсийн бэлгэнд дарагдсан гавъяат тамирчин байн байн хөлсөө арчиж харагдана. Түүнд баяр хүргэхээр Гадаад харилцааны яамныхан, Чингэлтэй дүүргийн биеийн тамир спорт хорооны төлөөлөл, сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид, шавь нар нь гээд олон зочид иржээ. ГХЯ-ын сайд Г.Занданшатар “Манай хүү Ц.Шаравжамцын шавь. Шараваагийн шавь хүн их өндөр болдог юм” гэж хошигносон юм. Тэрбээр “Манай Шараваа эх орныхоо төлөө Данко шиг зүтгэх хүн. Залуучуудыг манлайлагч гавъяатдаа сайн сайхныг хүсье” гээд Ц.Шаравжамцыг тайзнаа урьж бэлгээ гардуулсаны дараагаар “Дурсамж” дууг хөгжимгүйгээр дуулж баярын мэндчилгээ хүргэсэн юм.

Уригдсан зочид согтож эхэлж байна. Дуутай хууртай, бүжигтэй, хөгжилтэй, хүндтэй, олон сайхан түүх дурсамжийг дэлгэсэн халуун уур амьсгалтай баярын нэгэн үдэш 23 цаг дөхүүлээд өндөрлөсөн юм. Ц.Шаравжамц Монголын сагсан бөмбөгийн спортыг монголчуудад танигдаагүй, хүнд хэцүү байх цагаас нь тулганы галыг нь манаж, өдий зэрэгт хүргэлцэн олон сайн тамирчныг араасаа дагуулж чадсан нэгэн. Тиймээс ч Монголын сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчдаас гавьяат цолыг анхлан хүртсэн биз ээ.

Т.Хулан

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car