Билгийн тооллын XVII жарны “галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал таван барилдааны нэг аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
Жил бүр Дашчойлин хийдтэй хамтран зохион байгуулдаг Майдар бурханы авшиг түгээх баярын энэхүү барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Т.Баттөмөр, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга, Ба.Батжаргал, аймгийн арслан Б.Хашбат, Б.Батхуяг, Г.Баасандорж, О.Мөнхтөр, М.Бадарч, П.Баярхүү, Д.Амаржаргал, Л.Шинэбаатар, Б.Баатарцол нарын тэргүүтэй аймаг цэргийн цолтой 256 бөх зодолов. Аймгийн арслан 76, а.заан 23, а.харцага 32, а.начин 87, сумын шилдэг заан 38 барилдсан бөгөөд барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Жавхлант дэвжээ, Энгүй тал компаний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөх аймгийн арслан Ч.Ганзориг үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Өлзий, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Түшээт ханы аварга дэвжээний бөх аймгийн арслан аймгийн арслан Э.Даш нар шалгарав.
Дунд шөвгийн наймд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан М.Бадарч, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат аймгийн арслан Бо.Батжаргал, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн арслан А.Давааням нар үлдлээ.
Барилдааны нэгийн даваанд аймгийн хурц арслан Т.Баттөмөр, аймгийн арслан О.Мөнхтөр, Л.Нямбаяр, Т.Пүрэвсүрэн, Д.Цэрэндаваа, Го.Отгонбаатар, З.Наранбаатар, Т.Сүрэнжав, Г.Ганцоож, П.Батхуяг, Ж.Наранбаатар нарын арслангууд өвдөг шорооджээ.
Холбоотой мэдээ
-
jjjjjjjjjj (February 16, 2015 4:25:51 pm )
Mungunbaatar sain buhdu naadmaar l neg bolj uguhgui bgaa ym daa ali hediin ulsiin hartsaga avchihaar hundee ug ni. amjilt husie.
-
zochin (February 17, 2015 11:43:51 am )
Ene Mongonbaatariig ulsiin nachin tsol hurteeseil gej zalbiray daa.
2 Comments