Монголд хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдаж байгаа тухай, ялангуяа бизнес эрхэлж буй гадна, дотны хүмүүс үргэлжийн айдас түгшүүр дор байдаг талаар цахим ертөнцөөр шуугисаар байна.
Өнөөдөр Монгол улс гадны хөрөнгө оруулагчдын хувьд жинхэнэ хар дарсан зүүд болон хувирсан гэлтэй. Учир нь манай улсад хэн нэгний буруутай, буруугүйг үл ухан санаатайгаар дуулиан шуугиан болгож, ялангуяа улс төр, бизнесийн салбарынхны үсийг нь цайтал үйлийг нь үздэг явдал нэгэнт гайхаад байх явдал биш болжээ. Нэр хугарахаар яс хугар гэдэг Монгол сайхан уламжлал ч бүр мартагдаж. Үнэндээ хүний нэр төрийг сэвтээсэн, гутаан доромжилсон хэрэг явдлууд 2005 оноос хойш энэ нийгэмд газар аваад байгаа юм. Гэвч хууль дүрмийнхээ дагуу бус барин тавин бусармаг шийддэг тогтолцоо зөвхөн Монголын нийгмийг булингартуулаад зогссонгүй, улам бүр гадагш хүрээгээ тэлж байгаа нь манай улсын эдийн засгийн цаашдын хөгжил дэвшилд ихээхэн саад тотгор болж буйг эрх баригчид, шүүн таслах онцгой эрхтүүд ухаарах нь бүү хэл улам бүр дэвэргээд байгаа нь харуусалтай.
Үүний нэг тод жишээ бол одоо олон улсын төвшинд шуугиан дэгдээгээд байгаа “Саусгоби Ресурс”-ийн удирдлагуудад оноосон хэрэг юм. Мэдээж тэд татвар нуун дарагдуулсан бол Монгол улсын хуулийн дагуу зохих шийтгэлээ хүлээх нь зүйн хэрэг. Үүнтэй хэн ч маргахгүй. Гагцхүү энэ хэрэг явдлын цаана ямар учир шалтгаан байгаа нь дэндүү бүрхэг болохоор хэн бүхнийг эргэлзэхэд хүргээд байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байсан “Саусгоби Ресурс” компанийн гурван ажилтанд удаан хугацаагаар хорих ял оноосон хэргийг Эрүүгийн хэргээр шийдвэрлэсэн нь гадаад дотоодын олон хүмүүсийг эмзэглүүлж байгаа юм. Тиймээс ч энэ хэргийг гадаадын шинжээчид, ялангуяа АНУ-ын элчин сайдын яам хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг гэж үзсэн ба уг асуудал АНУ-ын хэвлэл мэдээлэлээр шуугиан дэгдээж байна. Эл хэрэг явдлын талаар Фортун.com-д “Баялгийн хараалаас болж эдийн засгийн ирээдүй нь бүүдгэр байгаа шинэ залуу ардчилсан энэ улсын шүүхийн үйл явц, шүүх хуралдааны олон зөрчлүүд нь өөрийн эрхгүй айдас хүйдэс төрүүлэх болжээ.” гэсэн бол “Татвартай холбогдсон хэргийг эрүүгийн хэрэг болгосон нь монголын нэр төрийг ихээхэн харлуулах, гадаадын хөрөнгө оруулагчид, компанийн удирдлагууд Монголд баримт бичгэнд гарын үсгээ зурахаас айж эмээх байдалд хүрч байна” гэж Forbess, Блюмберг Бизнес* бичжээ. Монголын шүүхийн шийдвэр уул уурхай эрхлэгчдийн нуруугаар хүйт оргиулав гэсэн гарчигтайгаар Mining.com томоохон мэдээлэл хийв. “Саусгоби” компаний татвартай холбогдсон шүүхийн шийдвэр хэвээрээ үлдвэл дампуурлаа зарлахад хүрнэ гэж мэдэгдсэнийг мөн онцлов.
Энэ бол Монголд ажиллаж амьдарч байсан Америкийн иргэн Жастин Калла болон Филиппийн улсын иргэн Хиларион Кажуком Жуниор, Кристобал Дэвид нарыг ялласан хэргийн тухай Америкийн хэвлэлүүдэд гарсан олон нийтлэлийн багахан хэсэг юм.
Дэлхий даяар тархаж буй эдгээр баримт мэдээллүүдийг цухас сөхөн харвал: “Саусгоби” гадаадын хөрөнгө оруулагч компаний гурван ажилтныг татвар нуун дарагдуулсан хэргээр хорих ял оноожээ. Уг нь хуулиараа Татварын байгууллага холбогдох зөрчлийг илрүүлсэн бол хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулж, прокурор цагдаагаар шалгуулах ёстой. Гэтэл сангийн яам дур мэдэн дүгнэлт гаргасан байна. Түүнчлэн татварын байцаагчийн дүгнэлтийг хөндлөнгийн шинжээч үнэн эсэхийг шинжлэн шалгаад дүгнэлт гаргадаг ёстой байтал шинжээчид нэмэлт шалгалт, шүүлэг явуулан хүндрүүлсэн дүгнэлт өөрснөө гаргажээ. Харин “Саусгоби” компани нь гадаадын хөрөнгө оруулагч болохоор олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар шалгуулж дүгнэлт гаргуулсан боловч Монголын шүүх түүнийг нь авч хэлэлцсэнгүй. Үүгээр зогсохгүй прокурор шүүх хурал болохоос нэг хоногийн өмнө тэдэнд торгуулийн ял тулгасан боловч маргааш нь торгох ял дээрээ нэмж хорьж шийтгэх ял шууд уншсан байна. Хамгийн анхаарал татахуйц асуудал бол иргэний хэрэг бус эрүүгийн хэрэг гэж үзсэн шүүх хуралд татварын албаныхан оролцоогүй бөгөөд нотолгоо хангалтгүй гэж үзэн шүүхээс хэргийг мөрдөн байцаагчдад хоёр удаа буцааж байсан байна.
Уг нь Калла нь “Саусгоби” уул уурхай компанийн татварын асуудал бүхий 5 жилийн хугацааны зөвхөн 6 сард нь л тус байгууллагын удирдах албан тушаалд ажилласан байв. Чухам ямар хууль дүрэм Монгол улсад үйлчлээд байгаа нь үнэхээр ойлгомжгүй санагдана. Манай улсад telephone justice ноёрхдогийг бид эрхбиш гадарлана шүү дээ.
Гэвч энэ бүх хэргийн эцсийн дүнд яллагдагч гурван иргэн бол “Саусгоби” компаний хөлсний ажилтнууд. Хэрэв уг компани татвараас зайлсхийсэн нь үнэн бол хариуцлагыг компани буюу эзэн нь үүрэх ёстой болохоос бус, тус компанид ердөө 6 сараас нэг жилийн хугацаанд ажилласан гүйцэтгэх ажилтнууд ялыг нь үүрэх нь хэн ч харсан дэндүү шударга бус гэлтэй. Тэд өнөөдөр 6,8 тэрбум долларын орлогын татварт холбогдон харийн шоронд өдөр хоногоо тоолж суугаа. “Бид Монгол улсын үндэсний нийт үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний орлого олоод түүнийгээ нуусан гэж үү дээ?” гэсэн асуултыг тэд шүүхэд тавьсан нь нэг талаар аргаа ядсан хүний үг болов ч нөгөөтэйгүүр манай улсын шүүх, хяналтын байгууллагын хариуцлагагүй байдлыг тодорхойлоод байх шиг.
Түүнчлэн монголын эрх баригчид тус улсын ДНБ-ний 7.6 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг хувьдаа завшсан тухай мэдээлж хэрэв АНУ-ын улс төрчид ийм хэмжээгээр америкийн хөрөнгийг завшсан бол улс төрч бүр 2.2 тэрбум доллартай болно гэсэн хэрэг хэмээн харьцуулалт хийсэн байна.
Одоогоор яллагдагч Америкийн иргэн Калла НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандаж гомдол гаргаад байгаа бөгөөд энэ хариуцлагагүй шийдвэр Монголын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө гэдгийг дахин сануулж буй явдал билээ. Иймэрхүү мэдээ мэдээллүүд цаашид олон улсын хэвлэл мэдээллээр цацагдаад байвал монголын шүүхийн нэр хүндийг ноцтой хөндөхийн зэрэгцээ монголд хөрөнгө оруулах, монголд итгэх хүмүүст айдас хүйдэс төрүүлэхэд хүрч байна.
Хэдхэн жилийн өмнө Японы нэгэн томоохон хөрөнгө оруулагчийг хар тамхины хэрэгт яллаж шоронд суулгаад бүх асуудлаа шийдүүлсний дараа нь суллаж буцаасан хэрэг явдал гарсан байдаг. Эхлээд БНХАУ, дараа нь Солонгос, Японы хөрөнгө оруулагч нарыг шоглох явдал гарч байснаа уул уурхай хөгжихийн хирээр гадны томоохон хөрөнгө оруулагчдын амар заяаг үзүүлэхээ байсан. Гэтэл өнөөдөр Хятад, Солонгос, Ветьнамын жижиг хөрөнгө оруулагчдыг дээрэмдэх, амь насанд нь халдах, заналхийлэх, хилс хэрэгт гүтгэх үйлдэл бүр газар авсан нь нууц биш юм.
Зах зээлийн эдийн засгийг зарлан тунхагладаг улсад хувийн болон нийтийн өмч халдашгүй дархан байдаг. Төр нь, эсвэл төрийн нэр барьсан бүлэг хүмүүс хувийн болон нийтийн өмчид дураараа халдаж булааж авдаг жишиг тогтоож байгаа нь ихээхэн хор уршигтай зүйл мөн. Энэ нь гадна дотны хөрөнгө оруулагчдад оруулсан хөрөнгө нь баталгаагүй юм байна гэсэн ойлголтыг суулгаж байгаа нь лавтай.
Зөвхөн гадныхан ч гэлтгүй, монголдоо ажиллаж амьдрах гэж хэр хэрэндээ зүтгэж яваа хүмүүсийг авилга, татвар гэх нэрийн дор хэрэг үүсгээд нотлогдоогүй шалгагдаж байхад нь улс орон даяар хэрэгтэн мэтээр цоллолж зарлаж байдгийг бид сайн мэднэ. Харин орчин үеийн энэ хэлмэгдүүлэлтийн сүүдэрт хичнээн олон аавын хүү, ээжийн охин нэр хүнд, ажил хөдөлмөр, амьдралаараа тоглуулж байгааг бид мэдэхгүй. Баялаг бүтээгчдийг барьж, хорьж, шийтгэж байгаа явдал нь манай нийгмийн гол эмгэнэл болоод байна. Энэ асуудал хууль тогтоох дээд байгууллагын хүрээнд ч багагүй шүүмжлэл дагуулж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Мөнгөтэй, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компанитай хүмүүсийг зориуд онилдог. Тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиалгатайгаар хувь хүний болон гэр бүл, бизнесийн нэр хүндийг нь юу ч үгүй болтол “булшилж” байгаад хорих ял оноодог үзэгдэл байна. Олон нийт ч хэвлэл мэдээллээр явуулсан тархи угаалтад итгэж “Өө, энэ нөхөр нөгөө л хэргээрээ ял сонсчихож” гэдэг. Ийм байдал бүр нийгмийн сөрөг үзэгдэл болтлоо гаарлаа. Жишээ нь хэргийг чинь шийдэж өгье 100 сая төгрөг өг гэж нэг хүнээс нэхсэн байсан” хэмээн Монгол телевиз, News.mn сайтад өгсөн ярилцлагадаа онцолж байсан. Хөрөнгө оруулагчдыг ороод ир гэж оруулж ирчихээд паспортыг нь хураагаад авчихдаг, хааш нь ч гаргадаггүй, хорьдог цагддаг улс руу хэн орж ирэх вэ? Монгол улс шорон улс боллоо гэж Гадаад харилцааны сайд асан Лу.Болд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан.
Үнэндээ манайд нүүрлэж буй эдийн засгийн хямралын эх суурь нь улс төрийн, улс төрийн тогтолцооны хямрал гэдгийг бид ойлгох цаг нэгэнт болсон. Монгол улс маань өрийн дампууралд орох гэж байна гэж дэлхий даяар шуугиж байгаа яг энэ цаг үед гадны хөрөнгө оруулагчдыг шахаж, хорьж цагдаж байгаа энэ хэний тоглоом бэ? Хаанахын бодлого вэ?
УИХ-ын гишүүн, ГХ сайд асан Г.Занданшатар
2015.02.14
Холбоотой мэдээ
-
Зочин (February 14, 2015 2:11:01 pm )
Жижиг Монгол орны шүүх засаглал Монгол Улсын хуулийг зөрчсөн баян том орнуудын хулгайч луйварчдыг шүүж болохгүй юу. Та гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа гадаадын шоронд ял эдэлж байгаа хичнээн монгол иргэдийг өмөөрч ажиллаж байсан бэ. Аягүй бол үгүй дээ.
-
Зочин (February 14, 2015 2:17:25 pm )
Агуу түүхтэй орны эх оронч мэт бай л даа. Гадныхны өмнө хамаг байдгаараа шалдаа буучих юм. Том байхыг хүсвэл том зорилготой, зоригтой байх хэрэгтэй. Тэр гадныхан чинь Монголд ирээд чамайг оролдотлоо хаа байсан юм. айгаад байгаа юм уу мөнгийг нь авчихсан юм уу. Капла мэтийг өмөөрөөд байгаа улстөрчдийг АТГ шалгах л хэрэгтэй
-
aSDA (February 16, 2015 12:49:56 am )
Hugo Chavez gej nuhur bas gadnyhny umnu buhulzuhgui geed tom tom baagaad baisan odoo Venezuel uls herhen dampuurahyg yaruu todoor uzuulj baina, bugsuu archih jorlongiin tsaas uned orood oldohgui bolson geed boddoo
-
-
zochin (February 14, 2015 2:29:47 pm )
mongoliin huuli mongol hvnd l vilchleed gadniihand hamaagvi heregvv
-
Занданшатар хөлсний бичээч болчихсон юм уу. (February 14, 2015 2:39:39 pm )
Энэ Занданшатар одоо нөгөө муу Баабарын оронд Оюутолгойн хөлсний бичээч болж байгаа юм байх даа. Татвар төлөлгүй хууль зөрчсөн бол ял шийтгэл авалгүй яах юм. Монголын траншейнд хэдэн арван мянган хүн тарчлан амь насаа алдаж байхад наад хүний эрх гэдгээ ярьж байхгүй яасан юм.Америк хүний эрх ,Монгол хүний эрх гэж тусдаа байдаг юм уу.
-
Оboo (February 14, 2015 8:56:21 pm )
ЗАнданшатар гуаи 12оны сонгуулиин омнохон чи гол дурд нь тоглож баиж батлуулсан Гадаадын хоронго оруулалтын Тухаи хуулиас чинь болоод Хоронго оруулагчид зугатаад аргаа бараад Тэр хуулииг чинь Зоолруулсэн хууль дахиж баталсан биш уу Чи муу новш Америкт очиж бугэчихээд Монгол УЛсын шуухииг шуугээд баидаг хэн бэ Тэр Америкт чинь ухэх татвар толох хоер унэн гэдэг зарчимтаи гээ биз дээ Чи наад Америктаа хуулииг нь жаахан зорчоод уздээ МУ ын Парламентиин гишуун Баисан хоорхии гээд оровдох болов уу
-
-
hun (February 14, 2015 2:51:03 pm )
МУУ БААСНУУД
-
Ganaa (February 14, 2015 3:19:26 pm )
Avligachdad uurlasan uur,or,ediin zasgiin hymral,huuchin tsagiin Mongol,Oros ornuudin hair setgeltei humuus shig bsan hariltsaag sanagalzsan sanaashral,Oyu Tolgoin gereend buhimdsan buhimdal,eroosoo manaihan busdig buruutgaj yllaj bahaa hangah sonirholtoi chanar,huuhnuudee gadaadihand aldsandaa buhimdsan humuusiin honzognol geed olon zuiliin nohtsol burdej ene 3 hund hamag uuraa gargaad bh shig.Ymar hun alchihsan bish eruugiin huuliar yllaad bh daa yadgiim.Iim olon jil ch arai dendej bgaa um bish uu? Mongiig ni toluuleh ni chuhal bmaar.
-
монгол хүн (February 14, 2015 3:21:43 pm )
наад хэрэг чинь маш эгзэгтэй үед зориуд шүүхийнхэнд хахууль өгч байгаад монголыг сэхэхгүй болтол нь туйлдуулах гэсэн гадны тусгай албадын явуулга шүү дээ.Одоо гадаадын хөрөнгө оруулалт үгүй болбол юу болхыг мэдэхгүй байна гэж үү.Монгол улс хөгжмөөр байна шүү дээ.
-
Tonil muu pistaa (February 14, 2015 10:02:42 pm )
Gadnii h o hereggui.mongold yamar ashig uguv..o.t gereeg uzegleed elbegee yu gelee.
-
-
Раднаа (February 14, 2015 3:42:58 pm )
Монголын шүүх гэж олны доог болж дээ. Манай шүүхийнхэн тайлбараа хийгээчээ, дүмбийгээд тэнэгтээд байх юм.
-
Занданшатар (February 14, 2015 5:03:57 pm )
дурак
-
зочин (February 14, 2015 5:07:34 pm )
ene hun uheegui yum uu,americt neg zaluu zagvar umsugchtei zugaalj yavaad avaart orson
-
Anonymous (February 14, 2015 5:49:47 pm )
мань хүн өөрөө хийсэн юм биш үү түрүүлж дуугараад байхыг бодоход маны хорчид хийсэн биздээ ман бохир бизнес хийж гаршан гарууд
-
zochin (February 14, 2015 5:56:02 pm )
Монголы Улсын нүүр царайг төрийн өндөр албан тушаал хашдаг та бүхэн үнэхээр шавар шавхайтай хутгалаа.Та нар л өөрсдөө өөрсдийн гэр орон болсон эх орныхоо баялгийг гадныханд зааж өгч хулгайлж, хумслах арга замыг та бүхэн л зааж өгч тэрнээс хувь хүртдэг биз. Үүний баталгаа бол энэ гадны нөхөрт С.Баяр ерөнхий сайд байхдаа зодуулсан хэрэг гэрчилж байна. Та нарын бөгсийг ухахаар нөгөө нам чинь эд нарыг ингэхээс аргагүй болж байгаа юм. Сонгуулийн дуулиан эхэлждээ Занданшатараа.
-
dd (February 14, 2015 7:01:22 pm )
Ene Zandanshatar gej nobshiin gichiinii geleg bna daa
-
xyrlee sh tee. (February 14, 2015 8:08:28 pm )
Ynexeer zob l xelsen baina sh tee. Naad xyn chin mongoliin ireedyin toloo ynen ygee xelj bna. Ene said baixdaa ch ynexeer xyn chanariin tyiliig yzyylj baisan . Ygiig ni sonsox l xeregtei .
-
Овоо (February 14, 2015 9:20:05 pm )
Ухаж тонхож ашгииг нь хуРтчихээд татвар толоосоо Толдоггуи юмнуудыг шиитгэх нь зов Хун компаниа хариуцуулаад орхиж Баихад хариуцлагагуи МУ ын хууль дурмииг ул хундэтгэсэн юмнуудад саин сургамж болог Гадаадынхан гэхлээр л Дураараа дургиж баих естои юу Манаи шуухиинхэн усан тэнэгууд юм уу Хэрэв энэ нохдуудыг буруу шуусэн шуух буруутаим бол Шуухээр шиитгэгдсэн бух хунии хэргииг шуух Буруу шуусэн баиж таарна даа
-
-
Ganaa (February 14, 2015 9:44:18 pm )
Manaihan ydarsan uls bolohoor ANU-g mongotei oron huniig ni oroogood bhaar ih mongotei bolj magadgui gej bodoo yu? Oros,Hytaduudaas busad orni horongo oruulagchdig hooj gargah gej,Mongolin ner hundiig olon ulsad unagah gej horsh ornuudin tagnuuluudin gar holnuudiin hiisen yvuulga mon.Er ni Orosuud manaid ARDCHILAL hiij,jijig Mongoloor turshilt hiisen.Ydarsan,zambaraagui,avligatai,chig barimjaagui,tolgoigui bh ni horsh ornuudiin zoolon hool ni.Horsh ornuudiin togloom bolood bgaag harahgui bna uu?Tusgaar uls nertei ch ediin zasgiin haraat oron bolgoh alhamuudaa hiigeed bgaag oilgodoggui um uu hov,horin setgeltei,tulga toirson uhaantai ochuuhen tolgoitoi,hetersen uurtai humuusee!!!
-
Man (February 14, 2015 11:24:51 pm )
Tat area toloogyi Bol shiitgeh heregtei gad ii nohduuded mongol uls hul tai um shut gedgiig meduuleh heregtei.demjij baina.
-
uuu (February 14, 2015 11:31:05 pm )
TATBARAA ABAH NI ZOB BIZ DEE, CHI MUU PIZDA UA GEED BGAA UAM BE ???
-
бадарч (February 14, 2015 11:44:01 pm )
хууль зөрчсөн гаднын иргэнийг өөрийнх нь оронд ямар шийтгэл ноогдуулдаг яг ижил шийтгэж байвал зүйтэй.
-
Undraa. (February 15, 2015 1:41:47 am )
Toriin xyamraliin zov golidorliig shaxan shaardax, terniixee toloo ectoi ex oronch cetgelee gargax zalyychyyd bid nar end bichcen commentyyd shigee cetgexuitei, cetgelgeetei boloxoor l toriin bolood xuuliin zavxaral, teriig dalimdyylcan alban tyshaaltnyydiin xool bolood oorcddoo avch vldcen um n zovxon vzen yadalt uur omog l um shiv dee. Iim ued emchilgeenii gants arga n nom unshij tolgoigoo ciiregjvvlex l um daa!! Biee zacaad geree, geree zacaad toroo zac, end tor baitugai geree, bvr yadaj biee zaschixcan gex cetgegdel tyn chig tsoon baina daa, xaramcaltai!!
-
bataa (February 15, 2015 2:01:14 am )
hereg mordogdoo shyyheer orood yal avsan bn.ter tusmaa tatvar nuusan hereg.ene chini hulgai hiihtei yag adilhan.amerik kanadad tiim hemjeenii tatvar nuugaad yz dee.100 jiliin yal ogno.huuliig mordoh gej bataldag.zandanshatar guai ta olsgolon ard tymniihee toloo temtssen Monhbayaryn toloo gants yg heleegyi mortloo un yaltana gadadyn toloo ih tsag zav yree ve,harin byr zyydee nuuh gedeg shig um bolood bgaa um biz dee.buyangiin jagaagiin heldgeer yzeg harandaa belgend avdaggyi shyy dee ta nar deedsyyd.yasan hediig avch bsn.odoo yasan sovesti chini zovoogood bn uu.joohon ch gesen yldsen ni ovoo doo.busad deedsyyd chini bayartsogtoos ehleed bie ni hyvtsasaa bish huvtsas ni bieiig ni avch yavdag bolson sh te.
-
Zochin (February 15, 2015 4:47:41 am )
Mongol ulsiin huuliig ulandaa gishgesen hen ch bolob yalaa uureh estoi. Bitgii ene asuudalig uls turjuuleed bai l daa. Mongol uls uuriin huuli duremtei uls ymaa gedegiig oilguulah heregteij
-
Зочин (February 15, 2015 9:51:48 am )
хэсэг нөхөд мөнх албан тушаал дээрээ байх юм бодоод энэ нөхдийн тавьсан саналын дагуу өөрөөр хэлбэл урьханд нь ороод хамтрагч юм уу эсвэл зуучлалын хөлч гэж нэрлээд байгаа хахуулаа авчихсан. Цаг өөр болсон тул энэ асуудал нь урган гарч дахин мөнгө төлж учираад байгаа энэ асуудлаа засах боломжгүй болсон тул дараагийн ээлж мөнгө өгөөгүй тул энэ нөхдийг хуулиар шийтгэж байна. Нөгөө нөхдүүдийг шалгаж шүүх сонирхол алга. Насаараа бизнес хийж үзээгүй нөхөр АНУ-д мөнгөтэй саятнууд шиг амьдарч байна. Лав тэр АЛТАН ЗАГАС тай хамаатан байх. Энэ хэн бэ? Та нар таагаач. Шагналтай Шүү???? Өнөөдрийн хамгийн ашигтай бизнесийн салбар бол төр засаг болоод байна. Мөнгөгүй цалингаас гадуур орлогогүй, эсвэл Гэр бүлээрээ тэжээлгэдэг байсан нөхдүүд өнөөдөр ямар сайхан хангалуун амьдарч байна ВЭ? Энэ баялгийг зүгээр гарын үсэг зурасны төлөө өгдөг албан тушаал бол Ерөнхий сайд, Сангийн сайд, Зам Тээврийн Яамны сайд, төрийн нарийн бичиг болоод байна. Хуучин цагийн жинхэн монгол улсыг хөгжлийн урсгал уруу нь чиглүүлж удирддаг албан тушаал байв. Энэ новшийн АЛТАН ЗАГАС -аас болж ингэж юм өөр болчихож.
-
Anonymous (February 15, 2015 11:20:15 am )
Занданбоов оо, аваарт ороод толгой тархи чинь зүгээр үү? Сайн үзүүлж харуулсан уу?
Зарим тоон дээр их будилсан байх чинь. 6.8 сая доллар биш үү? 6.8 тэрбум доллар юм бол наадуулд чинь өгсөн ял нь бага л бна шүү дээ. Ганц компаниас ингэж их татвар авдаг бол ч монгол улс баяжаад өгчээ. Яасан гоё вэ. -
bat (February 15, 2015 12:37:56 pm )
Ман улс төрч ийм увайгүй ичих нүүргүй дурак нар байдаг бололтой.Гадаадын хөрөнгө оруулалтыг хэн хөөж явууллаа гахай хоншоорт хүүрээ.Чи улсын мөнгөөр гараа угааж 14 тэрбум төгрөгөөр козино тоглоод тэр нүгэл чинь нүдээрээ гарч аваарт орж үхэх шахсан.Гахай хоншоорт үхдэл минь чи монголоос зүгээр зайлаад өг тэр чинь монголд их гавьяа болох болно
-
Эрүүл (February 15, 2015 1:48:51 pm )
Төрийн түшээ санаатай хар малуудаа Зандаршатар пизда минь бүү доошоо ор АНУ юу билээ тэр биднийг хуулиа зөрчвөл Монгол аюултай гэж хэлэхүү хар баасаа шээсээ
-
Anonymous (February 15, 2015 5:15:30 pm )
ENE MEDEMHIIREED BGA HUMUUST HELEHED MONGOLD UNEHEER SHUDARGAAR BUSINESS HIINE, SHUDARGAAR AMIDRANA GEJ BAIDAGGUI YUM SH DEE. UURSDUU CH MEDEJ BGA BH. HUULI, SHUUH ZASAGLAL NI ZUGEER HEN NEGNII NULUUND BG YUM. SHUDARGA HUMUUSIIN IHENH NI GADAADAD GARSAN BGA. ICHGUUR SONJUURGUI SHUUGCHID HUNII AMIDRALAAR TOGLOJ BG YUM.
-
Anonymous (February 15, 2015 5:40:43 pm )
Занданшатар гуай монгол биш ээ янз нь хурлийз эрлийз юмуу хаашаа юм?
-
алдараа (February 15, 2015 6:50:01 pm )
занданшатараа чи зайл
-
moogii (February 15, 2015 6:55:59 pm )
Бичвэрээ тэгшилчихэж чаддаггүй хүн сайд хийж эх орныхоо нэрийг гутааж явж дээ.
-
мгл (February 15, 2015 8:23:23 pm )
Аа чи битгии Х У Ц хулгайч баньдаа!! Чамд ард түмнээсээ ичих нүүр байна уу.Авилгын мөнгөө дуусахаар гахай хоншоороо монголд цухуйлгаж л таарна шүү
-
ezen (February 15, 2015 9:05:34 pm )
zandanshatar muu haraal idsen lalaraa zailaaraa muu bandiaaaaaaaaaaa
-
bayak (February 16, 2015 12:34:52 am )
ene hun ta narig bodvol hisen yumtai heleh ugtei turd danstai ta narshig shaldan bandi nar yuga medne
-
Зочин (February 16, 2015 1:52:42 am )
хууль зөрчвөл америк байна уу хятад байна уу, ялгаагүй шүүдэг л байх хэрэгтэй. АНУ туслахаа боливол болино л биз Тэд манайхыг монгол гэж өршөөх үү. Америкууд дандаа л ингэж улсын дотооод хэрэгт оролцож байдаг түрэмгтй улс.
-
Зочин (February 16, 2015 9:02:38 am )
Занданшатар мэтийн ийм увайгүй, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг умартсан этгээдүүд л төрийн хууль тогтоомжийг уландаа гишгэж, харийнханы гар хөл болж явдгаас улс орон маань ядуурч, ард иргэд нь хоосорч энэ ядуу буурай оронд харийн бас тэгээд мөнгөтэй хүн яаж ч болдог гэсэн давлиун зан газар авч байгаа нь хэн бүхний мэдэх үнэн бус уу? Ард иргэдээ мөнгөтэй хүнд долгинож, харийнханд тал засаж явдаг хүмүүсийг төр засгийн удирдлагад гаргаж болохгүйн амьд жишээ, сургамж Занданшатарын энэ үйлдэл байна шүү дээ.
-
Гэсгээл (February 16, 2015 9:34:21 am )
ёооё өнөөдөр монгол улс модоо барих дээрээ тулах эх үндэсийг хэн тавьлаа Занданшатараа.2012 онд чиний оруулсан хуулийн өөрчлөлтөөс болж бүх ХО нар дүрвээд алга болсон.Бүхэл бүтэн улсаараа ингэж тоглож болно гэж үү? Ард түмэн одоо ямар болж байгааг хар.яаж чи амьд явж чадаж байнаа.Тэр МАН тайгаа хамт алга болвол яасын хүүхээ
-
төгс (February 16, 2015 9:46:49 am )
Хууль дээдлэх нь гадаад нь бай дотоод нь ч бай биелүүлэх нь зөв гэхдээ шудрага зөв байх ёстой хувийн бизнес эрхлэгчид ажил хийхэд хэцүү л байгаа бололтой харагддаг төр энэ хүмүүсийг хардахаасаа илүү өөрсдийгөө харах хэрэгтэй. Харин ч энэ хүмүүсийг дэмжиж байж улс орон хөгжинө, ажилгүйдэл багасна шүү дээ. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллаж байж улс орон хөгжинө шүү дээ. Одоо санхүүгийн хямрал болж байгаа шалтгаан нөхцөл энэ л шүү дээ. Бүгд гадны дотны бизнес эрхлэгчид айдаст байна шүү. юу ч болоод байгаа юм бүү мэд
-
shudraga gar (February 16, 2015 12:18:49 pm )
Ene neg nukhur bol odoo iluu l bna daa zuudee yarikh geed hulgaigaa yarina gegcheer iim bdal garna geed olon muu muukhai zuiliig ene namiihan hiideg baij dee aygui bol tatvar tulukh l bol tulukh yostoi sh dee
-
batjargal (February 25, 2015 8:15:49 pm )
Mongolian shorond ta tai moril ene uls chin ezentei gedgiig medevuu
42 Comments