antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 11, 2015 7 comments

Хэргээс бултахыг оролдсон Б.Бямбаад 5 жил 6 сар хорих ял оноов

нийтлэсэн Admin

olloo_mn_1402893965_byambaaХААИС-ийн захирал асан Б.Бямбааг таван жил зургаан сар хорьж шийтгэхээр боллоо. Түүний хэрэг мөрдөн байцаалт, шүүх дээр жил гаруй эргэж буцан шалгагдсаар өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн 2 дугаар шүүх ийнхүү шийдэв.  Тэрбээр ХААИС-ийнхаа эзэмшлийн газар дээр хувийн компаниудаар орон сууцны барилга бариулж, дундаас нь ашиг хүртэж  байжээ. Ийм бусармаг үйлдэлдээ тус сургуулийн дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал  гаргуулж, ерөнхий нягтлан бодогч Д.Янжмаагаар хуурамч гүйлгээ хийлгүүлж байсан байна. Б.Бямбаа иймэрхүү байдлаар сургуулийнхаа данснаас 800 гаруй сая төгрөг хувьдаа ашиглажээ. “Химон констракшн”, “Ариун гар” зэрэг хэд хэдэн хувийн  компанитай тэр ашиг сонирхолоо нэгтгэн мөнгө завшиж байсан байна. “Химон констракшн” компанийн барьсан орон сууцаас хоёр өрөө байрыг өөрийн жолоочоор ажиллаж байсан Б.Болдбаатарын нэр дээр бүртгүүлсэн байв. Энэ мэтээр Б.Бямбаа өөрийн хар мөрийг  займчуулан баллах, шүүхэд нөлөөлөх оролдлогуудыг удаа дараа хийж байсан тул хууль хяналтынхан сүүлдээ  цагдан хорьж  хэргийг хэлэлцжээ.  Хэргээ урьд нь хэрэгсэхгүй болгуулж хүртэл амжсан байлаа. Гэвч түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө завшсан хэргээр нь тийнхүү шийтгэлээ. Шүүхээс  уг  хэргийн хамтрагч Д.Янжмаад таван жил нэг сар хорих ял оноож, Ц.Амарсайханы хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан  тул хэрэгсэхгүй болгожээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (February 11, 2015 12:18:13 pm )

    Энэ болМАН ынхны хийдэг байнгын ажил нь мөн.Дээд дарга нар нь цадаж байхад Бямбаа згээр сууна гэж юу байхаа.Бямбаагийн үед хэн боломжийн местэн дээр байна тэр л хэмжээгээр хүртэж байсан цаг.Ажлаа л хийж байгаа нь тэр ер нь бүгд л ийм

  • Anonymous (February 11, 2015 2:36:13 pm )

    Бямбаа ч хэтрээд байсан юмаа Зайсан хавьд нэг л их баян ярвайсан юм явдаг байсан хөгширсөн хойноо шоронд тансаглах гээд л байж дээ

  • irgen (February 11, 2015 3:39:01 pm )

    энэ мэт олон хулгайч нарыг илрүүлж адилхан шийтгэх хэрэгтэй,

  • oyuna (February 12, 2015 2:49:00 am )

    Ene bol zugeer ehlel.

  • khukh mongol (February 13, 2015 6:08:17 am )

    mash zuv shiidver.

  • uvs (February 13, 2015 4:19:37 pm )

    enii tsaana ih yum bii mal emneleg urjliin darga z.batsuhiig mash sain shalgah heregtei bas

  • khar mongo (February 13, 2015 4:22:46 pm )

    bugdiig ni shalgaad shoromd hii.hureelengiin zahiral baisan z.batsuhiig busadtai ni hamt shalgaachee

antalya rent a car