
Таксины жолоочийг хөнөөсөн хэрэг олныг цочроогоод байна. Хамгийн гол нь гэмт этгээдүүд 1990, 1993 оны залуучууд байсан нь гэмт хэрэг үйлдэгчид улам залуужаад байгааг илтгэж байгаа юм. Тэд багахан маргаанаас болж бусдын аминд хүрч зугтаж байгаад өчигдөр өдөр Улиастайгаас олдлоо.Цагдаагийн байгууллагын алба хаагчид хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж эхлэхдээ хэн болохыг нь тогтоогоод байсан бөгөөд ар гэрийнхэн, хамаатан саднуудад нь тандалт хийгээд байсан аж. Улмаар сэжигтнүүдийг шуурхай илрүүлэн одоогоор цагдан хорьж, байцаалт авч эхлээд байна. Сэжигтнүүд эхний мэдүүлгээрээ л хэрэг хийснээ хүлээн зөвшөөрөөд байгаа аж.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэжигтнүүдийг 2 сая төгрөг, гар утсын хамт авч зугтсан гэх мэдээлэл байгаа ч баттай эх сурвалж үүнийг үгүйсгэж байна. Сэжигтнүүдийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бөгөөд хоорондоо үерхэдэг хосууд байжээ. Тэд хэрэг гардаг өглөө Нарангийн голоос такси барьж, замдаа хохирогч залуутай муудалцаж, маргалдсан нь ийн хүний аминд хүрэхэд нөлөөлжээ. Улмаар хохирогчийн биед байсан 28 орчим мянган төгрөгийг машиных нь хамт авч яваад, уг мөнгөөр нь бинзен хийж шууд Төв аймагруу хөдөлсөн байжээ.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна. Мэс хэрэглэн хүний аминд хүрсэн тэдэнд хэд, хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх бололтой.
Ер нь Сар шинэ болох гэж буйтай холбоотой шунахайн сэдлээр хүний бие, амь насанд халдах тохиолдол эрс нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн Сонгинохайрхан дүүрэг бусад дүүргээс хүн амаараа илүү. Тиймээс ч гэмт хэргийн гаралт энэ дүүрэгт илүү байдаг гэхэд болно. Үүнийг бататгаж шатахуун түгээх газрыг дээрэмдсэн хийгээд таксины жолоочийн аминд хүрсэн хоёр ч ноцтой хэрэг сүүлийн өдрүүдэд гарлаа.
Дашрамд хэлэхэд, өмнө нь таксины жолооч халдлагад өртсөн хэп хэдэн тохиолдол гарч байсан билээ. Тухайлбал, Өнгөрсөн онд ЧД-т оршин суух 27 настай эмэгтэй Г-г хувийн автомашинтай таксинд явж байхад Сэлэнгэ аймгийн харьяат 37 настай эрэгтэй Б гар өргөн сууж яваад араас нь боож, ухаан алдуулан 180 мянган төгрөг, “Samsung”, “Нокиа-Х2” гар утаснууд, иргэний үнэмлэх хар цүнхтэй бичиг баримт зэргийг дээрэмдсэн хэрэг гарсан. Мөн МУИС-ын урд замаас үл таних хоёр залуу “Хюьндай” маркийн автомашинд суугаад Дарь-Эхийн эцэс хүргүүлэхдээ жолооч 27 настай эрэгтэй М-ийг зодож гэмтээгээд машиныг нь унан, Цагааны давааны орчимд хаяж, биед нь байсан бэлэн мөнгийг нь дээрэмдсэн хэрэг гарч байсан юм.
Цаашлаад өнгөрсөн онуудад хувиараа такси үйлчилгээнд явдаг 25 настай Н-ийг үйлчлүүлж байсан залуу нь гурван удаа хутгалсан хэрэг ч гарч байсан төдийгүй эмэгтэй жолоочийг хүчиндээд машиныг нь аваад зугтсан хэрэг ч гарч байсан юм. Энэ мэт хэрэг зөрчлүүд өмнө нь гарч байсан ба жолооч нарыг шөнө орой ганцаараа явахдаа, хүнээ сайн харж суулгаж, анхаарал болгоомжтой явахыг Цагдаагийн байгууллагаас анхуурллаа.
Холбоотой мэдээ
-
5555599999999999 (February 10, 2015 5:12:05 pm )
ene heregt huuli ni 15-20 jil uguh bh hairan zaluugiin ami ene 2 g tsaazaar awch gemt heregtenuuded neg sanuulga uguch
-
Anonymous (February 10, 2015 6:08:34 pm )
цаазийн ялыг монголчууд хүсэж бна
-
geegii (February 10, 2015 8:51:46 pm )
цаазийн ялыг монголчууд хүсэж бна… маш зөв ….цаазын ял байлгахгүй юм бол насаар нь хорих хэрэгтэй шүүдээ
-
geegii (February 10, 2015 8:59:19 pm )
Tarialanchidiin huls huch hudulmuriig ulandaa gishgej uuriinhuu arisiig altaar uruuh sonirholtoi hanaj tsadadgui luibarchidaa hashraagaach…Burmaa…Saihanbileg 2-iig ogtsruulah heregtei
-
temka (February 10, 2015 9:01:35 pm )
yag unen 100 % demjij bna
-
1940с (February 11, 2015 7:41:52 am )
Shuud tsaazal
-
зочин (February 11, 2015 8:48:07 am )
олны нүдний өмнө шууд дүүжил
-
даваа (February 11, 2015 10:50:35 am )
яадаг муу ялтангууд вэ бүх насаар нь шоронд нь хатаа
-
Anonymous (February 11, 2015 12:04:50 pm )
Ovoo garuud bn daa
-
oyunaa (February 11, 2015 4:40:20 pm )
naad 2 o shuud tsazaar aw gemgvi xvniig yaj tegej alj chadaj bna oxin ni ymar setgelgvi ym be terend joxn ch gesen orowdox setgel bsan ch boloosoi iim xvnii vnergvi nowshnuudiig xiideg gazar ni xiigeeg tsaazalj boldog bol tzaazalax xeregtei ger bvliixend ni ymar xetsvv bga bol
-
gai (February 11, 2015 8:28:40 pm )
shuud tsaazar awaach busdin jargalig holdoo dewssen hog sharuud
-
шууд дүүжил адгууснуудыг!!!! (February 12, 2015 12:18:06 pm )
Сүүлийн үед Улаанбаатар хотод ажилгүй сургуульд сурдаггүй Bar. PC буудал хэссэн золибон юмнууд маш их болчжээ.Хаа сайгүй эр эмээрээ нийлсэн сүрэг нохой шиг залуучууд арав хориороо тэнэж явах юм.Тэд нараас л гэмт хэргийн 70-80 хувь гарч байгаа болов уу.Хөдөөний эцэг эхчүүд хүүхдээ хотод юу хийж байгааг анхаарах хэрэгтэй байна.Хүүхдүүдээ хараа хяналтгүй хотод орхиж зовж олсон хэдэн төгрөгөөрөө шоронд орох замыг нь нээж байна шүү дээ.
-
chi chi chi (February 14, 2015 10:00:28 pm )
ehleed yadan yu bolsniig n olj togtooh n zow daraan awdag arga hemjeeg n awuul. magadgvi ter joloochiin ch buruu vildel bsn um bilvv.
13 Comments