Таксины жолоочийн амийг хөнөөн, машиныг нь авч зугтаасан гэмт этгээдүүдийн талаар tumen.mn сайт мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр 14 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт талийгаачийн машин хаягдсан байсныг цагдаа нар олж авсан байна. Дараа нь тэднийг олж баривчилжээ. Хүний амийг санаатайгаар хөнөөсөн эдгээр хоёр этгээдийн нэг нь “А” гэгч 22 настай эмэгтэй бөгөөд түүний хамтрагч “Э” хэмээх эрэгтэй нь 24 настай аж. Тэд анхны мэдүүлгээрээ “Машин худалдаж авч чадахгүйгээс болоод ийм хэрэг хийчихлээ” гэсэн байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 91-ийн 2-т заасан үндэслэлээр шалгаж эхэлжээ. Энэхүү зүйл анги нь дээрмийн хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдэхдээ санаатайгаар хүний амь хөнөөсөн гэдэгт хамаарч буй аж.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn
Холбоотой мэдээ
-
Зочин (February 10, 2015 12:14:42 pm )
Муухай хогнуудыг цаазлах хэрэгтэй! Монголд цаазаар авах ялыг устгаснаас болж хуний амь гэдэг унэгуйдээд байна. Алуурчид нь их л бодож 10-20 жил хоригдож бидний татварын менгеер тэжээгдээд л бараг ” жаргаж” байгаа юм биш уу?!
-
55555 (February 10, 2015 12:44:23 pm )
harin tsaaziin yalgui bolsnooroo hunii ami unegui bgag medeh darga nar bnuu tsaaziin yaliisg srgeechih hun bnuu 10-20 gj yariad l urshuuluur garaad irne
-
Anonymous (February 10, 2015 1:46:39 pm )
эмэгтэй нь ч юу вэ дээ
-
oyunaa (February 11, 2015 4:51:43 pm )
daxij amidruulaxgvi bxgvi bol daxiad bs xeniig ch alax ym bilvv
-
yamada san (February 12, 2015 2:59:17 pm )
gulugnuudiig umhiirtul uhtel ni shorond hataa hun aldag muuhai buzar aluurchid
5 Comments