antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 9, 2015 26 comments

Бид дээрэмчдийн өлгий юу, гадны тоглоом уу?!

нийтлэсэн Admin

baabar“Сауз Гоби” хэмээх гадаадын хөрөнгө оруулагч компаний гурван ажилтныг Монголын шүүхээр экспресс журмаар оруулан шоронд хийчихлээ. Шалтгаан нь татвар нуун дарагдуулсан. Нэг нь АНУ-ын иргэн, нөгөө хоёр нь Филиппиний харъяалалтай.

Тэднийг АТГ баривчилжээ. Энэ бол Монголын төрийн байгууллагад буй авилгын асуудлыг хариуцан мөрдөх, таслан хаах, шүүхэд шилжүүлэх үүрэгтэй байгууллага. Угаас авилга хэмээх үг нь төртэй холбоотой гэмт хэрэг ба төрөөс гадуур бол хээл хахууль гэх мэтээр нэрлэж цагдаа хариуцах ёстой. Татварын байгууллага нь холбогдох зөрчлийг илрүүлсэн бол хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулаад үүнийгээ прокурор цагдаагаар шалгуулдаг ёстой атал Сангийн яамныхан өөрснөө “шинжээч” царайлаад өөрснөө дүгнэлтээ гаргажээ. Сауз Гобигинхны хэлж байгаагаар тэд олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар нэгэнт шалгуулж дүгнэлт гаргуулсан боловч Монголын шүүх түүнийг нь тоож харсангүй. Нэгэнт Сауз Гоби нь гадаадын хөрөнгө оруулагч юм бол энэ нь олон улсын асуудал болох ба нэр хүндтэй аудитын байгууллагын дүгнэлтийг нийтээр хүлээн зөвшөөрдөг, эс зөвшөөрвөл аудитад ханддаг дүрэм журамтай. Тийм юм огтоос болсонгүй. Бүр аймаар нь татварын байцаагчийн дүгнэлтийг хөндлөнгийн шинжээч шалгаад үнэн эсэхэд шинжлэн дүгнэлт гаргадаг ёстой атал шинжээчид нэмэлт шалгалт шүүлэг явуулан хүндрүүлсэн дүгнэлт өөрснөө гаргаж ирсэн байх юм.

Цаашаа яасан гэхээр, прокурор шүүх хуралд төрийн өмнөөс тэдэнд торгох ял тулгасан боловч маргааш нь орж ирээд торгох ял дээрээ хорьж шийтгэх ял гэнэдүүлэн нэмж уншсан байна. Прокурор төлөвлөсөн ялаа эхэлж танилцуулдаг нь өмгөөлөх бололцоог өмгөөлөгч болон яллагдагч нарт олгож буй хэрэг. Торгуулах бол нэг янз, хорих бол өөр янзаар өмгөөлж таарна, гэвч энэ бол манайд олон жил хэрэглэж ирээд сурсан гэнэдүүлэх арга юм. Цаашаа бүр болоогүй, яллагдагч гурван иргэн бол Сауз Гоби компаний ажилтнууд. Хэрэв уг компани татвараас зайлхийсэн юм бол хариуцлагыг нь компани болон эзэн нь үүрэх болохоос тэнд хөлсөөр ажиллаж буй ажилтнууд хүлээх ёсгүй баймаар. Компаний ажилтан хүн алчихсан бол компани биш хувь хүн, харин компани татвар нуусан бол ажилтан биш компани хариуцмаар нь дэндүү ойлгомжтой баймаар.

АНУ-ын иргэн Ларри Кристобол нь Монголд нийтдээ 11 жил амьдарч байгаа, монгол эхнэр хүүхэдтэй нэгэн аж. Тэрээр Бороо Гоулд компанид ажиллаж байгаад тэндэхийн ажил өндөрлөсөн тул Сауз Гобид ажилд оржээ., Филиппиний хоёр иргэн Монголд уул уурхайд хөлсөөр ажиллахаар ирээд гурван жил болсон, нутагтаа цалингаа явуулж ар гэрээ тэжээдэг хүмүүс гэнэ. Филиппинчүүдийг хэрэгт сэжиглээд гурван жил хил гарахыг нь хорьсоор энд байлгажээ. Энэ хооронд нэгнийх нь эцэг, бас нагац нь нас барсан ба одоо ээжийнх нь бие тун тааруу аж. Эцгийгээ оршуулчихаад ирье гэж гуйгаад зөвшөөрөөгүй юм байна. Нөгөөгийнх нь хадмууд бас энэ хооронд мажийжээ. Ийм тохиолдолд барьцаа төлөөд явуулдаг хүмүүнлэг ёс бий л дээ, уг нь. Тэр дундаа тэд шүүхээр ороогүй, өөрөөр хэлбэл гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шүү дээ.

Шүүгдэгч нарын шүүхэд хэлсэн хамгийн сонирхолтой жишээ нь тэднийг 6,8 тэрбум долларын орлогын татварт холбогдуулсныг “бид Монгол улсын үндэсний нийт үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний орлого олоод түүнийгээ нуусан гэж үү дээ?” гэсэн асуулт. Бодвол манай татварын байцаагчид тэдэнд улсынхаа нийт үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгийн хэрэгт дүгнэлт гаргасан бололтой. Сауз Гобигийн ордын нийт нөөц нь 400 сая тонн буюу Монголын нүүрсний ордын хэмжээгээр дунд ба дундаас доошид тооцогдоно. Хоёрдугаарт төгрөгийн ханшны уналттай холбогдуулж тэд хэрэгт орсон бололтой. Доллар 1200 төгрөг байснаа бараг хоёр дахин огцом унасан нь доллароор тооцоо хийдэг тэдний хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүн бүрэн “нотлогдсон” бололтой. Тийм бол үүнийг тэд биш Монгол Банк хариуцмаар.

Одоо тэгвэл яагаад ийм улайм цайм гөрдлөг, мэдсээр байж зориудаар хийж буй хэлмэгдүүлэл гарах болов. Байж магадгүй хэдэн таамаглал дэвшүүлье.

  1. Энэ нь лицензийн дайн байж болох юм. Сауз Гоби хэдэн жилийн өмнөөс хууль бус лицензийн хэрэгт ороод байгаа. Бусдын, ялангуяа гадаад хөрөнгө оруулагч болон оруулахаар зориглогч нарыг дээрэмддэг хэрэг арваад жилийн өмнөөс үзэгдэх болсон ба одоо үүгээр мэргэшсэн бүлэглэлүүд олон болсон. Мэдээж зиндаа зиндаандаа. Хамгийн дуулиантай нь барилгын хөрөнгө оруулагч япон иргэнийг зочид буудалд өрөөнөөс нь хар тамхи олсон болгож шууд шоронд хийж байсан. Хятадын жижиг хөрөнгө оруулагчдыг дээрэмдэх үйлдэл бүр хавтгай болсон. Гэнэт баривчлан шоронд хатааж байгаад ядраад бууж өгөхийн үед нь холбогдолгүй болохыг нь “тогтоох” ба дахиж Монголд орж ирэх эрхийг нь хасан паспорт дээр нь хар тамга дараад элдэн хөөдөг. Ийм тохиолдол Солонгосын нэлээд том хөрөнгө оруулагчид ч тохиолдож байлаа. Мэдэж энэ бол бүр сурцтай болсон сүлжээ.
  2. Сауз Гоби компанийг үүсгэн байгуулагч нь Фридланд хэмээх биржийн спекулянт. Тэрээр Хятадаас 500 сая доллар зээлээд түүнээ бирж дээр тавин Ай Пи О хийсэн. Дараа нь Монголоос 9 лицензтэй болж түүнээ зарлан бирж дээрх хувьцаагаа дөрвөн тэрбум доллар болгож дөнгөжээ. Тэрээр ОТ-ын хамгийн олон хувьцааг эзэмшдэгээ Рио-д зарахдаа дагалдуулаад Сауз Гобиг авахыг шаардан санасандаа хүрчээ. Шуудайтай муур худалдаж авсан Рио өнөөхөө задлаад үзтэл нуль “хулхи бараа”. Ингээд тэд дотроо шалгалт явуулсанд ажиллагсад нь нэлээд идэж уусан, хахууль тараасан нь илрэв. “Хүнд гар Сараа” гэгдэх австрали хүүхэн Монголд хил гарах эрхгүй болж дэлхийгээр нэг шуугиан үүсгэсэн бол Эндрю гэгч нь зугтааж гараад Хонконгод хэвлэлийн бага хурал зохион Монголыг баахан шившиглэсэн. Дараан нь Монголын хариуцах агентлагийн захирал нь шорон явлаа.
    Энэ хооронд Сауз Гобийгийн хувьцаа 200 сая доллар болтлоо унаж, анх тавьсан мөнгөнийхөө ч талд хүрэхээ болив. Энэ асуудал яагаад ч юм саяхи шүүх хурал хүртэл гурван жил үргэлжилсээр. Асуудлын цөм энд байж болох.
  3. Гурав дахь таамаглал нь үүнийг гадаадаас сонирхогч орон, эсвэл бүлэглэл зохион байгуулж байж болох. Тэр дундаа хүчирхэг орны геополитик тоглоом байж болох. 25 жил хий хоосон “гурав дахь хөрш” гэж орилсон боловч хоёр хөршөөсөө алхам ч цаашилж чадаагүй байгаа Монгол нь үнэхээр холын хөршөөс их хэмжээний хөрөнгө оруулалт татах нь тийм ч тааламжтай зүйл биш. Монголд болж байгаа эх оронч хөдөлгөөн болгон гагцхүү гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдын эсрэг байдаг болохоос хөрш рүү хэзээ ч халдаж байгаагүй. Хятад ажилчдын эсрэг хөдөлгөөн хүртэл зөвхөн өрнөдийн хөрөнгө оруулагчийн авч ажиллуулж байгаа ажилчдын эсрэг хандана. Үнэндээ Умарт хөрш маанв Эрдэнэт, төмөр зам, Монгосцвет гэх мэт хамгийн том стратегийн объектуудыг бүрэн хянадаг ба эрчим хүч, энергийн эх үүсвэрийн бүрэн хамааралтай байлгаж байгаа. Өмнөд хөрш гадаад худалдааг бүрэн могопольчилж буйгаас гадна газрын баялагийн лицензийн 70 орчим хувийг шууд ба дам утгаар эзэмшиж буй. Өрнөдийн хөрөнгө оруулагчдыг шахан гаргах ажиллагааг жишээ нь умартынхан шууд ил ба дамжуулан зохион байгуулдаг нь нэгэнт ил болсон зүйл. Канадын хөрөнгө оруулагч “Хан Ресорс” компани арав гаруй жил ураан дээр ажиллаж мундахгүй хөрөнгө оруулсны дараа тэдний тулгалт шаардлагаар хөөгдөн гарсан. Одоо олон улсын арбитражийн шүүхээр орсон Монголын Засгийн газар 350 сая долларын торгууль хүлээгээд байна. Францын төрийн компани “Ариава”-г хөөж туух ажиллагаа хэдэн жил үргэлжиж буйг илээр санхүүжүүлэгч нь Японы иргэн солонгос үндэстэн байдаг ба мөнгө нь Германаас гуйван орж ирдэг. Мэдээж энд Япон ч, Солонгос ч, Герман ч огт хамаагүй нь ойлгомжтой. Тэнэг нь ч мэдээж хоёр хөрш маань биш манайхан л байж таарах учраас гүйцэтгэх ажил үйлдэнэ. Нутгийн дистербутрууд нь эндээ төрийн нэр барьсан том ажилтнууд, очиж дөвчигнөн сүгсэлзэж тонуул дээрэм хийн айлгаж хутга шөвөг гаргадаг нь шавхруун дээр нь ажилладаг барлагууд. Энэ байдал саяхан л гэхэд Гачууртын ордыг тойрсон булш бунханы асуудал. Шавхрууныхан булш бунханаа ч, архилеги палентлогио ч ядахнаа зөв дуудчиж чадахгүй чааваасууд шүү дээ. Архины мөнгө нь хаанаас ирж байгааг ч мэдэхгүй. Тэд буруугүй л юм даа.

Ямар ч шалтгаан цаанаа байсан байлаа гээд Монголын шүүх хууль дүрмээрээ ажилласангүй. Чухам энэ факт л Монголыг ална л даа. Яахав, бөөн хэрүүл болсны дараа гадаадын гурван иргэнийг удахгүй суллаж хар тамга дараад хөөж гаргах биз. Судан, Афганистан, Аль Кайда, Исламын улсын террористуудад барьцаалагдаж байгаад суллагдсан хүмүүстэй яг адилхан зүйлийг тэд дэлхийн хамгийн том агентлаг мэдээллийн хэрэгслэлээр ярих болно. Уйлна, шанална, эхнэр хүүхэд нь суллагдагсадыг угтан авч енгэнүүлж байгаа дүрс бичлэг хорвоогоор нэг цацагдана. Дэлхий даяараа тэднийг өрөвдөн, Монголыг жигших болно. Бидэнд өөдөөс нь сөрөн тайлбарлах хүчирхэг мэдээллийн хэрэгслэл байтугай хөв хөв гэх нохой ч байхгүй.

Санал асуулгаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх дэмжлэг авсан Сайханбилэг будаа, асуудлыг АНУ-ын Конгресс авч хэлэлцэх болсон ба юун түрүүн Мянганы сорилын сангаас амалсан хэдэн зуун сая доллар цуцлагдахаар болсон бололтой. Нийслэлээ найрсаг хотоор зарласан Бат-Үүл будаа, дөнгөж сая хятадын хоёр ажилчныг гурван монгол гэрт нь орж алаад мөнгийг нь дээрэмдсэнээс гадна бүлэг эх орончид вьетнам ажилчдыг ажлын байранд нь очиж зодон хүндээр бэртээгээд гарахдаа мөн дээрэмдэн тоножээ. Ийм ажилбар жил ирэх тутам улам нэмэгдсээр. Хоёр сарын өмнө Хонконгод болсон хөрөнгө оруулагчдыг урьсан уулзалтад оролцогч гадныхан “Монголоос сүүлийн үед дуулдсан хамгийн эерэг мэдээ нь Засгийн газар нь огцорсон юм байна” гэсэн дүгнэлт гэнэ. Урьд нь Монголд хөрөнгө оруулж байсан нэгэн баянаас хууль журмаа эмхлээд засчихсан учир одоо ороод ирээч гэхэд “Би дэлхийн хаана ч хөрөнгө оруулахад бэлэн, харин Монголд бол үгүй шүү!” гэжээ. Одоо нүүрс хэдийнээ үнс болсон, алтны үнэ тасралтгүй унаж байгаа, зэс таван мянган доллар руу ороод ирсэн ба прогнозоор удахгүй дөрвөн мянга руу орох юм байна.

Саяхан Оросын нэг блогчины бичсэнийг уншлаа. Гадаадын соёлтой иргэн Москвад ирээд гудамжинд явж байхдаа өөрийн заншлаар хүн болгон руу харан инээмсэглэн алхжээ. Харин хоригт ороод баргар царайлсан оросууд өнөөхийг чинь тавлаж байна гэж үзээд бүлэглэн зодсон гэнэ. Хүн ядрахаараа хүнээ болин улам зэрлэгшдэг бололтой. Тэдэнтэй харьцуулахад манай орон бол харьцангуй эрх чөлөөт, олон ургалч үзэлтэй улс. Тэд Ерөнхийлөгчөө даган нийтээр гадныхныг хараан зүхэж удирдлагаа нэгэн дуугаар уухайлан тойрон хүрээлж байна. Бид тийм байж болохгүй. Шүүхийн бусармаг шийдвэрийг нийтээр дэмжиж байгаа юм шиг амандаа ус балгаатай булан болгондоо цөмцийн сууж болохгүй. Бид эрх чөлөөтэй, олон ургалч орон гэдгээ харуулахын тулд ядахнаа ганц хоёр нь үүнийг шүүмжлэх хэрэгтэй. Тэгэж байж эх орныхоо нэрийг хагас хугас ч гэсэн аврахаа байг гэхэд бага сэвтүүлнэ. Үүний тулд энийг бичив.

2014.2.7

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • zochin (February 09, 2015 10:21:47 am )

    ene uguulberuud mash unen baina shuu. manai huuli shuuhiin baigaa starai unen dur turch iim l baina aa.zasaj zalruulah bailgui dee.

  • Anonymous (February 09, 2015 10:28:36 am )

    tatvara tuluhgui yuga hiisen yum be

  • тата (February 09, 2015 12:11:10 pm )

    татвараа төлөөгүй л бол хариуцлагаа хүлээх л хэрэгтэй цаад компаниа бүрэн эрхтэй төлөөлж гэрээ хийсэн бол өмнөөс нь хариуцлага хүлээх нь зөв баабар талхны мөнгө нь багасаад мөнгөтэй хүний захиалгаар хүмүүсийн тархи угаахаа боль

    • iluu (February 09, 2015 2:34:39 pm )

      ene baabartan hubaaltsdag bgaa bizdee, mongolin olon hun ingeed l shiitguuleed l bgaa sh…tednii umnuus baabartan yu helsen bilee

  • hun (February 09, 2015 12:57:39 pm )

    baabar nobchoo alna chamaig eh orhooc mihi zailaach n

  • зочин (February 09, 2015 1:30:49 pm )

    хуулиндаа их хэмжээний татвар төлөөгүй хүнийг татварыг нь төлүүлээд шоронд хэдэн жил суулгана гээд заачихсан зүйлийг мөрдүүлж байгаа юм биш үү,

  • Зочин (February 09, 2015 2:11:29 pm )

    БААБАР АХАА ЮУ БИЧЭЭД БАЙНАА. МОНГОЛЫН ШҮҮХ ХИЙСЭН ХЭРЭГТ НЬ ТААРСАН ЯЛ ӨГСӨН ЮМ БИШ ҮҮ. ЭСВЭЛ ТА ҮЗМЭРЧ БОЛОО ЮУ

  • С.Баяр (February 09, 2015 3:38:12 pm )

    Эрүүгийн хуульд заасныг л шүүгчид хэрэгжүүлнэ шүү дээ. Хуульд гадаадын иргэнд хамаарахгүй гэж заагаагүй байаа бол шүүгчид хуулиа баримтлах нь зарчмын асуудал буй за. Баабар минь сайн сайн гэхээр сахал амаа будна гээч болоод байна уу даа.

  • bid bugd (February 09, 2015 3:41:14 pm )

    ene Batbayar gej neg erguu zunchihson nuhur baih yum neg l ih medegchiin durtei hooson tolgoi mah kambinatad baihdaal iim erguu gar baisiin buur dordojee

  • bid bugd (February 09, 2015 3:41:14 pm )

    ene Batbayar gej neg erguu zunchihson nuhur baih yum neg l ih medegchiin durtei hooson tolgoi mah kambinatad baihdaal iim erguu gar baisiin buur dordojee

  • Айсуй (February 09, 2015 6:22:26 pm )

    пизда муу сука баабарыг ална шүү

  • Монгол (February 09, 2015 6:50:56 pm )

    Энэ ах гадаадынханд тв- н эрх зараад 250,0 доллортой болсон гэдэг юм билээ тэгээд гадныхандаа их хайртаа юм бна компани ажлыг хүн л хийдэг болохоос амьгүй компани гэсэн нэр хийдгүй байх шүү таньтай адилхан мундаг биш буруу бол уучлаарай агаа

  • asdf (February 09, 2015 6:58:00 pm )

    MGL hun hun bish geed bga biz. mgliig baabar ta bolon tanii nohduud bujignuulad bga yum bishuu bas bodhol asuudal tee

  • ЗОЧИН (February 09, 2015 7:41:10 pm )

    оЭрхэм микробиологич гуай? Гадаадынхан татвар телехгуй байх естой юу? Та тэдний оронд татварын нь телехуу? Яг харагдаач!!!

  • Иргэн (February 09, 2015 8:28:08 pm )

    Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (February 09, 2015 8:28:31 pm )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

  • Иргэн (February 09, 2015 8:28:53 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, газрын лиценз, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 ярьж байна.

  • Иргэн (February 09, 2015 8:29:21 pm )

    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс/

  • Иргэн (February 09, 2015 8:29:45 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

    Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/

    Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/

    Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Иргэн (February 09, 2015 8:30:06 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • bayara (February 09, 2015 8:31:02 pm )

    ene baabar gej bas ulsaa hudaldsan hujaagiin gar hol gadnihni bool dald or

  • Зочин (February 09, 2015 10:01:57 pm )

    Хоёр банкийг дампууруулж баяжсан нохор .Тэгээд асуудал тавихаар чихээ огтол гэж хэнэгчгуй хэлж байсан хун шудээ. Ийм хунтэй юу ч ярих вэдээ.Нийтлэгчийн хувьд сайн нийтлэг ч.Гэвч оороо баяжсан болохоор одоо бусадруу усчин шударга царайлж байна.

  • Unen bichsen bn (February 10, 2015 4:42:33 am )

    Tiishtee engiin humuusin medehgui medeeg gargaj tavisan bn, eruusuu Olon talaas ni harah ni zuvshuu daanch tur, shuuh, ard tumen ni bugd medleg medeelel muutai huuli yariad bgaa bolovch ard ni humuus guildaad bgaag medjiigaach algaa Haramsatai Gunigtai Gutamshigtai Mongol Uls mine :((((((((

  • zochin (February 10, 2015 4:50:30 am )

    BAABARAA chi bolj uz naad uzel chin huulid harsh ,,Hondlongoos shuuhiin uil ajilgaand nolooloh gesen busarmag yvdal bna ter gadnii auditiin togtooliig naad gazar chin yaj bol yaj ooriin taldaa gargana Baabar urvagch !!!!!!! CHI hediig avsan um bee BAABARAA

  • zochin (February 10, 2015 5:01:35 am )

    Gadnii mundag companiud chin ter ulsiin sain niitlelchiig hudaldan avch muu zuilsee daraj medeeleleer ooriin zov met haragduulah uildel hiideg gesen, tiim l um haragdaj bna . Baabaraa MONGOL d zovhon ene 3 huniig horiogui shuu olon aaviin mongol huug horij baihad chi chimeegui l bsan hun shuu

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (February 10, 2015 6:37:00 am )

    Eoe ene baabar gej neg ebchtei eruul ni medegdehgui hun bas henii daakgabraar iim ym ereechij suuna be mongol eh orni chini bayalgiig ideed tatbar ehgui baih ni zeb gej emeereed baigaa ymuu tiim balai ym baidaggui l ym daa baabar guai esbel ta zeneed baina uu

antalya rent a car