antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2015 6 comments

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ

нийтлэсэн Admin

saihanbilegМонгол Улсын Их Хурлын дарга,

Улсын Их Хурлын эрхэм гишүүүд ээ!

Эдийн засгийн мэдээлэл нь үнэн зөв, бодит тоо баримтад үндэслэн шуурхай гарах нь эдийн засгийн төлөвлөлт, тухайн байдалд дүн шинжилгээ хийх, дорвитой шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

Эдийн засгийн гол гол макро үзүүлэлтээр нийгэм болон зах зээл рүү тогтмол мэдээлэл өгч байх нь зах зээлийн эдийн засагтай орнуудын заавал баримтлах дүрэм, мөрдөж байх соёл юм.

Энэ зорилгоор цаашид Засгийн газрын хэмжээнд төсвийн орлого, зарлагын талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудтай нийлж нэгтгэж, ил тод байдлыг ханган байнга мэдээлэх эхлэлийг өнөөдрийн Улсын Их Хурлын хуралдаанд Та бүхэнд хүргүүлж байна. Энд Улсын Их Хурлын дөрвөн байгууллага, тухайлбал Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, мөн гүйцэтгэх эрх мэдлийн дөрвөн байгууллага болох Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагаас авсан тоон үзүүлэлтийг тухайн чиглэл бүрээр хавсаргасан болно. Ингэснээр төсөвт байгууллагууд өөрийн эрхэлж буй үйл ажиллагаандаа хяналттай, бас хариуцлагатай хандах нэг хөшүүрэг болох, нөгөө талаас тоо тойрсон улс төржилтийг багасгана гэж үзэж байна.

Тоо бүр нэгийг өгүүлдэг. Төсвийн мэдээллийг ил болгосноор харилцан бие биендээ итгэх итгэл нэмэгдэж та бидний, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа урагшлах ёстой билээ.

Цаашид, Улсын Их Хурал болон Засгийн газрын эдгээр байгууллагууд мэдээллээ нэгтгэн улирал бүр энэхүү мэдээллээ тогтмол гаргадаг болгох саналтай байна.

Эргэлзээтэй тоон үзүүлэлт, эсхүл статистикийн тоо зөрүүтэй гарсан тохиолдолд Улсын Их Хурлаас хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгах, үр дүнд нь тухайн үзүүлэлтийг цаг алдалгүй цэгцлэх горимд шилжье.

Эдгээр үзүүлэлтийг нэгтгэдэг, дүн шинжилгээ хийдэг, дүгнэж танилцуулдаг нэгж, албыг Улсын Их Хурал, Засгийн газар дээр байгуулах чиглэлээр ажиллах саналтай байна.

Анхаарал тавьсанд баярлалаа!


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зочин (February 06, 2015 5:34:35 pm )

    АН-ЫН НЭР ХҮНДИЙГ ДААНЧ МУУХАЙГААР УНАГАЛАА ДАА.САЙХАНБАЛАГИЙН ШИДЛИЙН ЗГ.ҮНЭНДЭЭ ТАКТИКТАЙ ҮЗЭХ БАЙСАН ЮМ ДАА.АЛГУУР НЭГ НЭГЭЭР НЬ ДУУЛИАН ШУУГИАНГҮЙ НАМ ЖИМ ХИЙСЭН БОЛ БОЛОХГҮЙ БҮТЭНХГҮЙ ЗҮЙЛГҮЙ БАЙСАН ЮМ ШҮҮ.АРД ОЛНООСОО ДЭМЖЛЭГ АВЧ АСУУХ БАЙСАН ЮМ ДАА.ХЭТ ИХ ЭРХ ДАРХ ХҮНИЙГ АМАРХАН ЭВДДЭГ ГЭЖ ҮНЭН ШҮҮ.ОДОО АН-ЫН НЭР 16 ОНД НАВС УНАХААР БОЛЧИХЛОО.ХАРИУЦЛАГЫ НЬ ҮҮРЭХ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ.ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛД ШУНАЖ БАЙЖ ХАР НҮХЭНД АН-ЫГ ХИЙЧИХСЭНД МАШ ИХ ХАРАМСАЖ БАЙНА.

  • Саранэ (February 06, 2015 8:03:12 pm )

    Дулаан цахилгааны унийг ард тумэнд мэдээлэхгуй нэмсэн юм уу урд хормойгоо ард тумнээсээ авч нехех нээ

  • Irgen (February 07, 2015 11:31:50 am )

    Bagiin naiz Bayartsogttoigoo niilj hulgai hiih yamar bn daa ain munguu huvaaj abaad ineed chini hurch bnuu te mongoliin ard tumniig doromjilj bgaa daa setgel hangaluun bnuu ta 2

  • Mongoliin ard tumen (February 07, 2015 11:34:05 am )

    Idej uusan ulsaas hulgai hiisnii chini hariutslagiig ard tumen bid shaardah bolno zaaval hariutslaga uuruuleh bolno
    Jiriin ard irged ingej hulgai hiisen bol shorond orchihson bgaa shuu dee

  • Mongoliin ard tumen (February 07, 2015 11:41:17 am )

    Chi bitgii hudlaa hutsaarai ard tumen hetsyy hyamraltai bhad Bayartsogttoigoo niilj shiljuulsen 17 terbumiig butsaaj ug hulgaich aa hulgaichaa

  • irgen (February 07, 2015 12:57:18 pm )

    90 sayaasaa UIH-N gishuudee tatgalzaachee. dor hayaj l 60 sayas ni

antalya rent a car