antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2015 6 comments

“Дашваанжил” компанийн хийн баллон дэлбэрч гал гарсныг нууцалж байна

нийтлэсэн Admin

Анхаарал болгоомжгүйгээс  үйлдвэрлэлийн болон ахуйн элдэв осол аваар  тарсахгүй байна. Галын дуудлага ч нэмэгдэж  буй аж. Өнгөрсөн шөнө “Дашваанжил” ХХК-нийн агуулахад  хийн баллон дэлбэрч гал гарсан мэдээ ирлээ. Гэвч энэ талаар тус компанийнхан нууцалж байна. Лавлахаас утсыг нь олж аваад хоёр удаа залгаж, яг юунаас болоод баллон дэлбэрсэн, хэдий хэмжээний гал гарсан, хэрхэн унтраасан зэргийг тодруулах гэсэн боловч харилцуурын цаанаас нэгэн эмэгтэй “Энэ талаар мэдээлэх боломжгүй” гээд утсаа тасалж байлаа.  Харин  өөр эх сурвалжийн хэлснээр тус компанийн хийн баллоноос гарсан гал бага бус хохирол учруулсан бололтой. “Дашваанжил” компани нь Монголдоо хийн түлшний анхдагч гэгддэг бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ажээ. Хийн баллон дэлбэрч гал гарсныг нууцлах шалтгаан юу байсан юм бол. Нууцалж үлдээх сонирхлын цаана өөр ямар нэг томоохон гэмт хэргийн ул мөр байгаа юм биш биз. Ер нь нууцалсан бүхэн иймэрхүү олон янзын хардлагыг дагуулдаг. Юутай ч тэд нууцлаад өнгөрөх санаатай байгаа аж.

Б.Баяр

Эх сурвалж :Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • 1940с (February 06, 2015 2:55:51 pm )

    Газ аюултай болгоомжтой байхгүйй үхэж дуусан шүү

  • ЦАГААН САР (February 06, 2015 5:35:12 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Зочин (February 07, 2015 2:59:10 pm )

    сар болгон үнээ нэмсээр байгаад цахилгаанаас хамаагүй үнэтэй болгож ард түмнээ шулсан мөнгөөрөө юугаа хийж байдаг байнаа? ядахдаа аюулгүй ажиллагаагаа хангаж баймаар юм. аюулгүй ажиллагаагаа бүрэн хангаад цаана нь хэрийн шуналтан хахаж цацахаар л юм үлдэж байгаа шүү дээ.

  • Anonymous (February 08, 2015 9:52:20 am )

    ugaasaa naad company chin bainga buh ymaa daraad argalaad surchihsan

  • аа (February 08, 2015 11:25:57 am )

    Дашваанжилийн захирал Баатаржав гэдэг чинь ёстой хөгийн завхай новш байна лээ.

    • зочин (February 08, 2015 12:06:17 pm )

      миний муу найз минь хар хэл амнаас ангид ном уншуулахаар болж дээ

antalya rent a car