Тариалан эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос Чингисийн талбайд жагсаал цуглаан зохион байгуулав. Тариаланчдын хөдөлмөр хог дээр хаягдлаа хэмээн тэд бухимдаж буй аж. Энэ үеэр дуучин С.Жавхлантай цөөн хором уулзаж ярилцлаа.
-Та өнөөдөр ямар дуудлагаар Чингисийн талбайд ирэв?
-Би гутаан доромжлогдож, хог шиг хаягдаж байгаа иргэдээ өмөөрч Монгол дээлээ өмсөөд тэмцэж яваа л залуу шүү дээ. Тиймээс энд сэтгэлийнхээ дуудлагаар ирлээ. Эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан алтан буудайгаа тоодоггүй, гадаадаас оруулж ирдэг энэ дарга нарт зөвхөн бид гомдоод зогсохгүй Монголын минь газар шороо гомдож байгаа. Иймээс энэ жагсаал цуглааныг хамтран зохион байгуулж, тариаланчдаа өмгөөлж байна.
-Хохирол амсаагүй салбар ер нь Монголд байна уу. Та энэ талаар юу гэж бодож байна?
-Хохирол амсаагүй салбар Монголд байхгүй болчихоод байна. Босоо заяатай Монголыг минь энэ хэдэн улс төрчид хэвтүүлчихлээ. Одоо бүр сөхрөөд элгээрээ мөлхөж байна. Тиймээс залуус бид дуугүй сууж болохгүй. Энэ он цагийг босгож ирэх ёстой. Монгол гэсэн тодотголтой бүх зүйлээ өргөж дэмжээд явах учиртай. Бидэнд эв нэгдэл чухал.
-Таны үеийнхэн, ахмад, залуу уран бүтээлчид энэ санааг чинь аль зэрэг дэмжиж байх шиг байна. Анзаарагдав уу?
-Өө, дэмжилгүй яахав. Бүгдээрээ л дэмжиж байгаа. Гэхдээ Жавхлан зөвхөн өөрийгөө дэмжүүлэх гэж жагсаал цуглаан хийгээд байгаа юм биш шүү дээ. Миний хувьд Монголдоо санаа зовсондоо л ингэж явна. Бүх залуучууд маань Монголын төлөө нэгдэж, Монголынхоо төлөө зүтгээсэй гэж хүсч байна.
-Жавхлан дуугаа дуулаад л явж байхгүй, улс төр хийгээд байх юм гэж шүүмжлэх хүн бас байгаа бололтой?
-Эх орноо ээж гэж бодох юм бол ээжийн минь бие нь муудаад хэвтэж байна. Хүү нь яах ёстой билээ. Мэдээж эмчлэх бүх талын арга хэмжээ авна. Тэрүүн шиг Жавхлан ээжийгээ өвчтэй байхад дуугаа дуулаад хайхрахгүй орхих ёсгүй байхгүй юу. Ээжийгээ хөсөр хаях сэтгэл надад төрсөнгүй.
-Дараагийн ээлжинд аль салбарын хохирогчдыг дэмжих вэ?
-Олон салбарт хүмүүс хохирч байна. Олон газраас надад хүмүүс хандаж байгаа. Энэ удаа тариалчдын маань хүндрэл, бэрхшээл зөв шийдэгдвэл би бүх салбарынхантай хамтарч тэмцэнэ. Өнөөдөр эгэл жирийн 2 сая 900 мянган мөрөөдлийн багийн гишүүд байгаа. Харин 100 мянга орчим шуналтангууд буюу шуналын хорт хавдар үүсчихээд байна. Тэд намайг элдвээр мушгин гуйвуулж яриад байгаа юм. Гоё дуу дуулж болно. Монголоо гоё болгочихоод дуулъя л даа.
-Одоо ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна?
-Эхлээд Монголоо гоё болгохсон гэж бодож байна. Уран бүтээл бол яахав хийгдэж л байна. Сайхан дуугаа дуулаад баярлаж омогших цаг ирэх байх. Яаж ч бодсон өнөөдөр сэглэгдээд, сэндийлэгдээд, ухагдаад, зарагдаад байгаа газар шороон дээр “Монголын үнэртэй салхи” дуу маань зохимжгүй болчихлоо. Ээжүүдийн минь цалин тэтгэвэр хүрэлцэхгүй, мах, гурилгүй болохын цагт “Ээжийн чанасан цай” дуугаа би дуулах эрхгүй болж байна. Үнэндээ дууны сайхан үг аялгуу нь хүртэл бодит амьдралтай зохицохгүй болчихоод байхад энэ бүхнийхээ төлөө тэмцэхээс өөр яах юм. Дарга нарын мянгуужингийн үлгэр шиг юм яримааргүй байна.
Б. Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn
Холбоотой мэдээ
-
од (February 04, 2015 5:55:43 pm )
Дэмжиж байна. Улс орон маань арай л дэндүү доройтолд ороод байна шдээ.
-
зочин (February 06, 2015 1:32:24 pm )
Жавхланг дэмжиж байна. Монголын ард түмэн бүгд дэмжинэ гэдэгт найдаж байна. Монголчууд бид нар эв нэгдэлтэй байж улс орноо, ирээдүйгээ аврах хэрэгтэй болоод байна.
-
зочин (February 06, 2015 1:33:15 pm )
Дэмжинээээээээээ.
-
-
Зочин (February 04, 2015 6:40:13 pm )
Дэмжиж байна.
-
Anonymous (February 04, 2015 7:00:50 pm )
arai denduu baina, yalanguya ene elbegdorj erunxiilugch bolsnoos xoish buur ard tumen yu ch bish bolloo gej sanagdaj bna, ardchilsan nam bol zugeer l zerleg tsevdeg araatanlag luivarchid n buugnurul um bish uu , gants 2 gaigui xun dotor ni bga bx batzandan gex met
-
zochin (February 04, 2015 7:22:23 pm )
demjij ba Vr shimiig ni zaaval vzeh heregtei Sain ba shvv Javhlaan Amjilt hvsie
-
Tuya (February 04, 2015 7:23:03 pm )
Eh orniihoo tuluu ed bosohg i bol hen bosoh yum bezub demjij bna
-
энхээ (February 04, 2015 7:31:55 pm )
монгол тариаланчидыг дэмжиж вна залуусаа сайн ажлаараи битгии гадаадаас буудайи авуулаараи
-
oogii (February 04, 2015 7:45:34 pm )
ene ertoi dendej bna elbegdorj saihanbileg 2 ajilaa oligtoi hiildee vgvi bol zaigaa tawiad ogchooch
-
zochin (February 04, 2015 7:58:24 pm )
vneen
-
zochin (February 04, 2015 8:02:21 pm )
demjij bha
-
zochin (February 04, 2015 8:05:17 pm )
ih hurlig tapaa
-
Бандиа (February 04, 2015 8:30:31 pm )
Жавхлан бУруу юм яриагуй ээ Дарга нартаа эхлээд нялцгай Гурилаар бууз хийж егье
-
Иргэн (February 04, 2015 8:31:01 pm )
Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Иргэн (February 04, 2015 8:31:24 pm )
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)
-
Иргэн (February 04, 2015 8:31:44 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 ярьж байна.
-
Иргэн (February 04, 2015 8:32:05 pm )
Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс/
-
Иргэн (February 04, 2015 8:32:26 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/
Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/
Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
Иргэн (February 04, 2015 8:32:45 pm )
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
-
mongol (February 04, 2015 8:33:37 pm )
Demjij baina geed suugaad baij bolohgui shat shatandaa temtseh heregtei
-
Anonymous (February 04, 2015 8:53:56 pm )
НАМ НЭРТЭЙ НАМ НЭГДЭЖ СЭМ ХУЙВАЛДАЖ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ЗАЛИЛАН МЭХЬЛЭХ АРГААР БУЛААН АВЧ ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙСЭН ЛУЙВАРЧАДЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУДАЖ ХАИУЦЛАГ ТООЦОХ ХИЙСЭН ЛУЙВАРЫН ГЭРЭЭГ НЬ ЦУСЛАХ ҮҮНИЙ ТУЛД АРД ТҮМЭН НЭГЭН ЭРХ АШИГАД НЭГДЭЖ ХАМТАРАН ТЭМЦЭХ ХЭРЭТЭЙ БАЙНА ЖАГСААД ӨЛСӨӨД ОДОО ЛУЙВАРЧАД СОНСОХГҮЙ ОРОН ДАЯААР АЖИЛ ХАЯЖ ЖАГСАХ ЦУГЛАХ ЛУЙВАРЧАН НАРТ ТӨРӨӨС ЗАЙЛАХЫГ ТУЛГАН ШААРДАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ТЭМЦЭЛД ЦЭРЭГ ЦАГДАА МАЛЧАН ТАРИАЛАНЧ АРД ИРГЭД ЦӨМ НЭГДЭХ НЬ ЧУХАЛ БИШ ГЭЖ ҮҮ ЭНЭ БОЛ МОНГОЛ УЛСЫН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨХ ҮҮЛДЭЛ МӨН БИШ ГЭЖ ҮҮ
-
иргэн (February 04, 2015 9:44:18 pm )
дэмжижи байна
-
zochin (February 04, 2015 9:47:42 pm )
shirxeg budaanii vne ceniig medexgvi said ni xeev neg yarij bga yumiig niee.er ni ene oorsdiigoo darga gd bga xvmvvs talxiig yugaar xiidgiig meddeg yumu.
-
zochin (February 04, 2015 9:50:41 pm )
demjij bna javxland amjilt
-
mongol xvn (February 04, 2015 9:58:01 pm )
neeree altanxuyg ni arail deer baij
-
Л.Оюун (February 04, 2015 9:58:58 pm )
Дэмжиж байна.Тариаланчид шиг цайлган сэтгэлтэй ард түмэн монголд үлдээгүй байсан юм.Одоо тэвчээр нь барагдлаа даа.
-
Anonymous (February 04, 2015 10:09:25 pm )
DEMII L yarij bhaar buu zairanguudad ochood buulood haraagaad uhuuleed ogooch dee uls ard tumend teertei bna, yadarch bna.
-
MONGOL (February 04, 2015 10:13:48 pm )
Монголын газар нутагт нефть байгаа түүнийгээ Орсоос авч хэрэглэж байна.. Удахгүй будаа гурилаа Орсоос авч Оросын хараат болох нь
-
монгол ард (February 04, 2015 10:36:34 pm )
УИХ-ийг тараавал яасан юм. ОХУ шиг чадалтай ерөнхийлөгчтэй болбол энэ УИХ-хэдийг ч аричаад өгөндөө. Зарим 1 нөхдийг насаар нь хорих ч багадана. Үе удмаар яллах хэрэгтэй
-
ундраа (February 04, 2015 10:44:49 pm )
тариаланчдаа дэмжиж бна, битгий шантраарай ,
-
Anonymous (February 05, 2015 12:45:32 am )
demjij.bna
-
Ачу (February 05, 2015 2:09:26 am )
Дуучин Жавланг би их дэмждэг хүн.Энэ залуу зөв юмны захаас нэлээн мэдлэгтэй гэж тоодог.Хүн их дээд сургуулийн үнэмлэх диплом бол гол биш.Баярцогтод дотоод битгий хэл гадаад диплом нь бий гэж боддог.Гэсэнч дотоодын дайсан мөн гадаадын дайсан болчхоод УИХ-д гадны аймшигт шахуургаар алба хашихчаамай болж байгааг ажиглаж байгаа байх.Хэрвээ хүчирхэг төртэй байсан бол ийм гутамшигт байдалд Монгол улс хэзээч орохгүй “”энэ улс чинь эзэнтэй эрхт төртэй юм байна”” гээд зайлах байсан бусуу??? Төр хичнээн чанга шудрага байх тусам ард түмэн жаргалтай байдаг бусуу??Сал тавьсан чавганц царайтангууд хулгайч дээрэмчин шоронжсон хөлдүү толгойтнуудаас хурдхан эх орноо салгаж авахгүй бол зарчхаад зайлхаар болоод байх шиг!!Сэрэмжлэхтүн!!
-
Anonymous (February 05, 2015 8:22:22 am )
Дэмжиж байна.Монголоо гэсэн ийм сайхан залуучууд байгаад эмэгтэйчүүд бид бахархаж байна шүү.Өмгөөлөх хүмүүс байхгүй юм шиг санагдаж байсан сэтгэлд маань итгэл төрлөө.Монголыг хараат байдалд оруулах гэж байгаа юм шиг л бүх юмыг хааж боож байна шүүдээ.Хариуцлагын тогтолцоо байхгүй эрх мэдлийн төлөө улайрч байна шүү дээ.Цувраа автобус оруулж ирлээ гээд л сая ярьцгааж байна. Тэр автобус хэнд хэрэгтэй юм бэ.Бөөн түгжрэл нэмэх бусуу….гэх мэтээр амьдралаас тасархай байнадаа .
-
тариачин (February 05, 2015 8:39:29 am )
Элбэгномун хааны үед Монгол Улс мөхөх дөхсөн гэдэг
-
Tuya (February 05, 2015 9:00:08 am )
Дэмжиж байна. Ялангуяа ардчилал гарсан жил арай л биш байдаг шүү дэндүү чадваргүй бүх шат андаа ийм байна.
-
Anonymous (February 05, 2015 10:02:25 am )
Нинжа нарт их гомдож байгаа байгаль орчны төлөө дуугарах хэрэгтэй шүү.
-
ххх (February 05, 2015 10:59:28 am )
Жавхлан бол угаасаа цэвэр монгол хүн монголоо сайн ойлгоно дэмжиж байна урагшаа Жавхлан. Тариаланчдаа дэмжиж байгааг чинь ард түмэн тэнэг биш харж л байгаа Монголын үе үеийн нийт тариаланчдаа амжилт хүсье та нар зөв зүйл хйилээ шүү дэмжиж байна
-
irgen (February 05, 2015 11:34:02 am )
дэмжиж байна. Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
-
bayara (February 05, 2015 12:27:11 pm )
demjij bna tewcheer baragdaj bna ene luiwarchidig tatan buulgaj yalin ni uuruulj tonilgooche shuuh tsagda awilgaltai temtseh gazar huhi erhiin horo yasan be haana bnaaa eh ornoo ulairan zarj bga saihanbileg terguutei maluudig shuuh tsag bolson bna
-
жирийн иргэн (February 05, 2015 12:45:16 pm )
дэмжиж байна.болдогсон бол,түрүүвчээн зузаатгахаар болох болохгүй шийдэл гарган,ард түмнээ шулаачидад гэсгээл хүртээхсэн.төрийн албан тушаалыг ашиглан өөртөө болон үр удамдаа нүгэл хурааж байгаа томчууд шиг муу үйл хиймээргүй байна.
-
irgen (February 05, 2015 2:17:40 pm )
ene nohor yu vee, budaa toms 2 oo ylgah uuu aiin, uneheer show chin boljheee
-
Жавхланг дэмжиж байна (February 07, 2015 6:14:56 pm )
МӨНХ ХӨХ ТЭНГЭРЭЭС БИД БҮГДИЙГ ХАРЖ БАЙГАА, ХАРАА НЬ ХУРЦ ШҮҮ… ӨВӨГ ДЭЭДЭС МААНЬ ХАРИН ХЭН НЬ ЗӨВ ХҮН БЭ ГЭДГИЙГ ТА НАРААР ШҮҮЛГҮҮЛЭХГҮЙ МЭДЭЖ БАЙГАА.
-
-
Зочин (February 05, 2015 3:56:58 pm )
Газар шороо, уулс ус гомдохгүй яахав дээ, ух гэж юм уу? газар нутгаа зарсан хүн хүртэл үхсэн хойноо тамд очихыг анхаарах хэрэгтэй ш дээ.
-
чинта (February 05, 2015 5:24:35 pm )
Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч БҮҮ ӨГ гэдэг үгийг ЭХ ОРНООСОО УРВАГЧИДАД ДАХИН ДАХИН СОНСГОЖ ОЙЛГУУЛАХ ЮМСААН. ЭХ ОРОНЧ үзэл ЖИНХЭНЭ МОНГОЛ хүнд л байдагдаа. Бид эх орон, ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө иргэний эрхээ эдлэж үүргээ биелүүлж ихийг бүтээх хэрэгтэй байх юм. Гэтэл иргэн хүний үгийг сонсох УДИРДАГЧ ер нь МОНГОЛД байна уу даа
-
хишгээ (February 05, 2015 10:53:28 pm )
монголд шинэ тор хэрэгтэй
-
Monhoo (February 05, 2015 11:15:20 pm )
Ene ANiihan ym bolgoniig haaj boohiin toloo yvah ym daa.
-
МОСКВАД СУУГАА МОНГОЛ (February 06, 2015 2:20:23 am )
МОСКВАД СУУГАА МОНГОЛ
ХЭРЭВ ТА ОХУ-ЫН МОСКВА ХОТОД БИЗНЕС БОЛОН ХУДАЛДАА , ЭМ ЭМЧИЛГЭЭ , ХУВИЙН ХЭРГЭЭР ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙВЧ БОЛОМЖ ТАНЬ ГАРАХГҮЙ БАЙГАА БОЛ “ МОСКВАД СУУГАА МОНГОЛ” ТАНД ТУСАЛНА.
ХЭРЭВ ТА МОСКВАД АЖИЛ ХЭРЭГ , АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭР ИРЭХ, ДАЙРАН ӨНГӨРӨХ БОЛ УГТАЖ, ЗУУЧИЛЖ, ЗОЧИД БУУДАЛ, БИЛЕТ ЗАХИАЛАХ, ХЭЛМЭРЧЛЭХ, ГАЗАРЧЛАХ , УНАА ГААР ҮЙЛЧИЛЖ ТУСАЛНА.
ТА [email protected] ХАЯГААР БОЛОН +79175773401 УТСААР БИДЭНД ХАНДААРАЙ! МОНГОЛ ДАХЬ УТАС 99948455 -
Zochin (February 06, 2015 11:18:26 am )
Demjij bn…
-
ЗОЧИН (February 06, 2015 11:36:57 am )
Дэмжиж байна. Жавхланг ч тариаланчдыг ч, ер нь монголынхоо ядарч зудэрсэн ард тумнээ амь насаа хайрлахгуйгээр эцсээ хуртэл дэмжнээ, тэр тусмаа олигархууд тэрбумтнуудын эсрэг тэмцэхэд бол амиа еген дэмжнээ
-
зочин (February 06, 2015 3:35:00 pm )
эх оронч хөвгүүд минт одо хувиа бодож нуугдахаа боль. Жавхлан шиг өөрийгөө золиослоод гарч ирцгээгээрэй.
-
namsrai jav (February 06, 2015 7:56:48 pm )
demjij bna ta mundag xvn shv
-
tumur (February 07, 2015 9:41:47 am )
mongolchuuda bidnii asuudal.bidnii ireeedvin asuudal bid odoo sanaa bodoloo negtgeh oorchloh tsag bolsoon tsag hugatsaa hvleehgvi shvv
52 Comments