Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооноос өнөөдөр комбайнтай жагсаал цуглаан зохион байгууллаа. Тэд импортын улаан буудай, гурил оруулахыг эсэргүүцсэн тэмцэлээ ийнхүү үргэлжлүүлж байгаа аж. Энэ удаа тэд импортыг зогсоохыг шаардсан шаардлагаа Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт үрүүллээ. Энэ үеэр тус холбооны тэргүүн Л.Цандэлэг, удирдах зөвлөлийн гишүүн Ц.Тогтохдалай, О.Амаржаргал, “Алаг түрүү” компаний захирал У.Дамбийсүрэн нартай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
Л.Цандэлэг: Хаана улаан буудай байгааг мэдэхгүй яамтай болсон байна, бид
-Тариаланчид та бүхний өнгөрсөн намар хурааж авсан улаан буудайг гурилын үйлдвэрүүд авсан уу?
Монголчууд 55 жил тариагаа тарьж ургуулсаар ирсэн. Өнгөрсөн намар гайгүй сайн ургац авлаа. Намар будаагаа үйлдвэрүүдэд өгсөн. Гэтэл будааг маань авчаад мөнгөө өгөх болохоороо чанар муу байсан гэж байна. Тэгээд Оросоос будаа оруулж ирээд хольж ашиглана гэв. Үгүй байхгүй юу, Оросын тэр будааг нь гурилын хоёрхон үйлдвэр авсан. Дарга нарын суганы хоёр компани одоо тэр будааг нь тээрэмдээд байгаа. Түүнээс биш 70-80 гурилын үйлдвэр бидний улаан буудгайг чанаргүй гэж гомдол тавиагүй. Төр засаг хоёрхон компанид үйлчилсэнд бид дургүйцэж байгаа юм. Та нар өргөн утгаар араарай. Өнөөдөр гурван сая иргэний хоол хүнсний асуудал яригдаж байна. Стратегийн бүтээгдэхүүн гээд зургаан нэр төрлийн зүйл бий. Тэдгээрийн нэг нь улаан будай, гурил юм. Шатахуунаар Оросын хараат орон байсан бол одоо улаан буудайгаар хараат байдалд орох уу. Тариаланчид мөнгөгүй болчихлоо. Хавар бид яаж үр тариагаа тариалах юм.
-100 мянган тонн улаан буудай Оросоос импортолно гээд байгаа. Шаардлагатай улаан буудай нь 450 мянган тоон юм уу. Үүнээс бага тоо ч яригддаг. Аль нь бодит тоо вэ?
-Монгол улсын хэмжээнд 250 мянган тонн гурилын хэрэгцээтэй гэсэн статистик тоо бий. Үүнийг улаан буудайнд шилжүүлбэл 320 мянган тонн болно. Гэтэл сайд, дарга нар улаан буудайг маань чанаргүй гэж үзээд, сүүлдээ хураан авсан улаан буудай чинь хүрэлцэхгүй гэж байна. Дараа нь өөр ямар шалтаг тоочих бол. Бид үүнийг гүтгэлэг гэж үзэж байна. Тэд биднийг ингэж дээрэлхээд , доромжлоод байж болохгүй шүү дээ.
-Саяхан ажлын хэсгийнхэн 40 мянган тонн улаан буудайг чинь хайгаад олоогүй гэсэн. Байхгүй болчихсон юм уу?
-Тэр 40 мянган тонн улаан буудай чинь тэдэнд өөрсдөд нь байж л байгаа шүү дээ. Бичиг баримтаа харахгүй байна. Хаана улаан буудай байгааг мэдэхгүй яамтай болсон байна, бид.
-Тариалангийн компаниудад олгогдоогүй байсан 25 тэрбум төгрөгийг олгож эхэлсэн үү?
-Тариаланчдын эсэргүүцлийг зогсоох гэж л тийм зүйл яриад байна. Манайх тэр мөнгөнөөс нь аваагүй байгаа. Өнөөдрийн байдлаар ер нь мөнгөө авсан аж ахуй алга. Бид гол нь импортоо зогсоо, тариаланчдаа зүгээр байлга, битгий доромжлоод бай гэж л шаардаж байгаа.
Б.Баяр
Ц.Тогтохдалай: Шинжилгээний хариуг биднээс нууцалж байна
Газар тариалан холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Тогтохдалай ингэж ярьж байна.
-Тариаланчид бид яамны нөхдүүдтэй уулзаж ярилцах талаар олон удаа хүсэлт илгээсэн. Гэтэл асуудлыг авч хэлцэхгүй, зөвөөр шийдэхгүй явсаар байгаад ийм байдалд хүрч байна. Тиймээс бодит байдлыг ард түмэндээ хүргэхийг зорилоо. Яагаад бидний тариалсан улаан буудай үнэгүйдэх болов. Дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой байсаар байтал яагаад Оросоос улаан будай, гурил оруулж ирж байгаа юм.
-Оросоос яг эдэн тонн улаан буудай орж ирээд байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар нийтдээ 11 мянган тонн гурил, 20 мянган тонн улаан буудай орж ирж байна. Дахиад дээр нь нэмээд 100 орчим мянган тонн улаан буудай импортлох сурагтай байгаа.
-Импортын улаан буудайг шинжилгээнд оруулсан уу?
-Шинжилгээнд хамруулахыг бид шаардаж байгаа. Харамсалтай нь шинжилгээний хариуг биднээс нууцалж байна. Монголчууд бид идэж байгаа хоол хүнсээ хаана хийгдсэн, чанар байдал нь ямархуу байгааг мэдэх ёстой.
-Ажлын хэсгийн дүгнэлтээр дотоодын улаан буудайн чанар тааруу байв уу?
-Манай улаан буудайн дундаж цавуулаг нь 26 хувьтай байгаа. Үүнээс дээш цавуулагтай улаан буудай дийлэнхийг нь эзэлж байна. Санд хадгалагдаж байгаа улаан буудайн цавуулаг дунджаар 25 хувьтай гэж гарсан. Гурилын стандартаар бол цавуулаг 23 хувь бол хангалттай байдаг юм.
У.Дамбийсүрэн: Цаана нь өөр бүлэглэл байх шиг байна
Төв аймгийн Цээл сумын “Алаг түрүү” компаний захирал У.Дамбийсүрэнтэй уулзаж ярилцлаа.
-Таны компани тариалалтаар ямар амжилт гаргав?
-Манайх жижиг аж ахуй л даа. Талбайд мал орж жаахан эрсдэл гарсан. Будааны үнэ унасан тул “Улаанбаатар гурил” компани гэрээний дагуу авч чадаагүй. Улаан буудай маань хураалттай байж байгаа. Боруулалт хийгдээгүй, урамшуулалд хамрагдаагүй. Иймэрхүү л байдалтай байгаа. Ер нь газар тариалангийн салбар нэг уналтанд орчихвол буцаад хөл дээрээ босох гэж 20-иод жил болдог. Тиймээс төр засаг бодлогоор дэмжих ёстой. Бид өнөөдөр бодлого алдагдлаа гэж л жагсаж байгаа юм шүү дээ. Харамсалтай нь яамны удирдлагууд бидний эсрэг юм яриад байна. Гадаадаас их хэмжээний улаан буудай оруулж ирж байгааг эсэргүцэхээс аргагүй юм. Сайд, дарга нар ойлгохгүй байна. Иймээс ард түмэндээ ойлгуулахыг хүсч байна. Хүнс, хөдөө аж ахуйн яам маш буруу мэдээлэл хийгээд байх юм.
-Ямар буруу мэдээлэл өгч байна?
-Тариаланчдад маш их мөнгө өгөөд байхад хааш нь хийчихэв гэх янзтай мэдээлэл цацаж байна. Будааны үнийн зөрүүнд өгч байгаа 100 мянган төгрөгийг урамшуулал гээд байх юм. Бид чинь тариалалт хийхийн тулд техник, тоног төхөөрөмжөө гадаадаас авч байна. Валютын ханш өслөө. Өнгөрсөн хавар 100 мянган төгрөг өгнө гээд тариалалт хийлгэсэн. Бид зээл авсан. Гэтэл одоо 100 мянгаа бүтнээр нь өгч чадахгүй 70 мянга болгох юм ярьж байна. Их хэмжээний алдагдалд орлоо. Ханшийн зөрүүнээс бас ихээхэн алдагдал үүслээ. Бид бүх юмныхаа урьдчилгааг төлдөг. Гэтэл яамныхан тариаланчдыг ххарж үзээд хөнгөлөөд байхад даварч байна гэх ухааны юм яриад сууж байна. Тийм биш байхгүй юу. Бид гурилын үйлдвэрүүдээс мөнгөө авах гэж байгаа юм. Улаан буудай авчихаад тэд мөнгийг нь өгөхгүй хоёр гурван жил дамжуулж байна. Яаманд бид үүнийг л зохицуулж өгөөч гэж шаардаж байгаа юм.
-Та нарын намар хийсэн гэрээ зөрчигдөөд байна уу?
-Бид импортыг эсэргүүцэж намар нэлээд тэмцсэн. Тэгээд гэрээ хийгдсэн. Энэ оны 3 сарын 1-нийг хүртэл импортоор улаан буудай оруулахгүй гэж гэрээнд заасан. Хэрвээ импортлох болвол бидэнтэй эргэж ярилцахаар болсон юм. Гэтэл энэ гэрээгээ Р.Бурмаа сайд нь харалгүй Оросоос улаан буудай импортлох шийдвэр гаргасан. Яамны бодлогын залгамж чанар гэж байх ёстой. Тэр нь алдагдсан байна. Бид ард түмнийээ төлөө л тэмцэж байгаа. Ялтан биш шүү дээ.
-Гэрээ зөрчигдсөн хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Гэрээгээ зөрчсөн яамныхан өөрсдөө хариуцлагыг нь үүрэх ёстой. Цаана нь өөр бүлэглэл байх шиг байна.
-Ямар бүлэглэл байгаа гэж?
-Ер нь ганц хоёр гурилын үйлдвэр байгаа гэж манайхан ярьдаг. “Улаанбаатар гурил” энд зонхилж байна. Гурилын 70-80 үйлдвэр дотоодын улаан буудайн цавуулаг сайн гээд импортыг зөвшөөрөхгүй байхад “Улаанбаатар гурил” нь харин заавал Оросоос импортоор авна гэсэн хачирхалтай юм.
Б.Отгонбаяр
О.Амаржаргал: Импортыг цуцлах байх
-Тариаланчид их тодорхой шаардлага тавьж байна. Юун түрүүнд импортыг цуцал гэж байгаа. Гурилын үйлдвэрүүдээр будааных нь мөнгийг төлүүл гэсэн. Тариаланчдын 70 орчим хувь нь будааныхаа мөнгийг аваагүй байгаа юм. Би Булан аймгийн Хутаг-Өндөр суманд тариалан эрхэлдэг. Манайхаас 10 гаруй хүн энэ жагсаал цуглаанд оролцохоор ирсэн.
-Та нарын шаардсанаас тэгээд импортыг цуцлах уу?
-Цуцлах бай гэж бодож байна. Үндэсний аюулгүй байдлаа бодох байлгүй дээ.
Б.Баяр
Б.Эрдэнэбат: Намар 22 вагон улаан буудай оруулж ирсэн, яаж шалгасан нь тодорхойгүй байгаа
-Өчигдөр Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооныонтой уулзсан. Тэд жагсаал цуглаан хийгээд хэрэггүй гэсэн. Гэхдээ асуудлыг шийдсэнгүй. Төрийн нарийн
-ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын үед хийгдсэн импортын квот үргэлжлээд байгаа юм уу?
-Хариуцлага алдсан Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ганибалыг ажлаас чөлөөлсөн гэнэ лээ. Түрүүнд нь ажиллаж байсан Х.Золжаргалтай ярих ч юм байхгүй. Тэр луйварчин чинь “Улаанбаатар гурил” компанийн захирал Баатарсайхантай анх хуйвалдан Оросоос улаан буудай оруулсан шүү дээ. Өнгөрсөн намар тэдний гаргасан ийм шийдвэрээс улбаалаад өнөөгийн ийм байдал үүсээд байна. Намар бид тэмцэл хийсээр байгаад хэлэлцээрт хүрч квотыг хойшлуулсан байсан юм. Гэтэл Р.Бурмаа сайд нь үүнийгээ зөрчөөд 20 мянган тонн улаан буудай импортлох зөвшөөрөл өгсөн. Энэ 20 мянган тонн улаан буудайн 80 хувийг нь “Улаанбаатар гурил” компани авч байна.
-Намар 22 вагон улаан буудай оруулж ирсэн юм уу. Чанарыг шалгаагүй, гаалийн бичиггүй, хорио цээрийн шинжилгээгүй гэсэн яриа гарч байсан. Үнэн үү?
-Намар 22 вагон улаан буудай оруулж ирсэн нь үнэн. Таван вагон нь Улаанбаатарт орж ирсэн. Ямар шинжилгээ хийгдсэн нь тодорхойгүй байгаа. Дотоодын улаан будайг мундахгүй их шалгадаг. Гэтэл Оросын улаан буудайг шалгадаггүй. Уг нь цацраг, хүнд металын элементийг нь илүү нарийвчлалтайгаар шалгах ёстой юм.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 04, 2015 5:25:52 pm )
Тариалангаа еерсдее тарьж чаднаа Импортоо зогсоо
-
Anonymous (February 04, 2015 11:29:23 pm )
энэ хэдэн юмнууд одоо болиосой муу буудайгаа улсад өндөр үнээр шахах гээд улайрчих юм
-
MD (February 05, 2015 6:24:44 pm )
Импортоо зогсоох л юм бол 1кг гурил 10000 төгрөг болно!!!!!!! Эд нар ард түмнээ боднооо. Гонж байлгүй!!!!!! Малчид эд нар яг адилхан. Тариаланч, малчин хүмүүс барилгачин, зам хийж байгаа хүмүүс, багш ажилчдаас юугаараа ч илүү биш!!!!! Эд нарт долигноод ч байх шаардлагагуй!!!!!!!!!!!!!!!!
-
-
nuhur (February 04, 2015 5:49:19 pm )
Манайхан Улаанбаатар гурил компанийн гурил нь Оросд удаан хадгалагдсан нөөцийн будаагаар хийсэн гурил тул таны эрүүл мэндэд хортой байж магадгүй шүү. Монголын хоо хөрсөнд тарьсан будаагаар хийсэн гурил авцгаая.
-
Зочин (February 05, 2015 9:21:00 am )
ЭНЭ ТАРИАЛАНЧИД ЧИНЬ БҮР ДАВАРЧИХСАН БУУДАЙГ НЬ ӨНДӨР ҮНЭЭР АВАХГҮЙ БОЛ ТРАКТОРООР ЖАГСААЛ ХИЙГЭЭД ТАЛБАЙГ БУДААГААР БОХИРДУУЛААД ТӨРИЙГ АЙЛГАЖ БАЙНА ДАА. ТӨР ЭДНЭЭС АЙГААД МУУ БУДААГ НЬ ӨНДӨР ҮНЭЭР АВЧ АРД ТҮМЭНД ХҮЧЭЭР ИДҮҮЛЭХ ЮМ ГЭНЭ ДЭЭ.ХУЦВАА.
-
dd (February 05, 2015 1:46:49 pm )
огтоно тоож идэхгүй будаа оруулж ирэхээ болиж үз төр засаг минь Сүүлийн үед төр засаг ард түмний нэр барьж их жүжиг тоголж байгаа шүү Ард түмэн тэнэг хүмүүс биш шүү
-
da (February 06, 2015 9:41:24 am )
chi talh hazdaggui baihaa
-
-
-
.zotcin (February 04, 2015 7:09:30 pm )
URUUD BAIH UM
-
selenge (February 04, 2015 8:07:58 pm )
Zuv gemjij b.n Ard olon b.n
-
ZOCHIH (February 04, 2015 9:20:57 pm )
TARIALAHCHID ODOO BOLHOO TA HAR HARIH CH IH BOLOMJIG ZASGIH GAZRAAS ABCAH SHYDE UUR UAMAR CH BIZHESIIG IHGEJ ; DEMJEEGYI SHU TULSH.YR. YRAMSHYYLAL GEH MET TA HAR BUDAIHIHAA MUHGIG ABAAD DEER HI URAMSHUULAL ABAAD TSADDAGGUI YIM UU UAMARCH SHUHALTAI ARCHAAGUI UIM BE DEE TA HARIH CHAHARTAI G HI ABAAD YLDSEHIG YI GADHAAS ABCH BOLHOO
-
etugen (February 04, 2015 9:21:29 pm )
mongol guril sain nygtarch ogohgui bna oros guril avnaa. chanargui buudai tarichihaad bitgii bidnii tatvarin mongonoos zulgaah geed bai l daa shunaltnuudaa.
-
Л.Оюун (February 04, 2015 9:53:04 pm )
тариаланчид зөв шаардлага тавьж байна.Зөвхөн монголдоо ургуулсан будаагаар хийсэн гурилаа аваад цагаан сараа хийгээгэй.Алтан тариа ХХК-ны дээд гурилаар бууз хийсэн маш сайхан болж байна.Хөдөө аж ахуйн яам нэг л бишээ.Ирэх хавар тариа тариулах юм болов уу Оросоос будаа авчраад тээрэмдээд байх юм болов уу бүү мэд.Ингэж болохгүй.Мундаг шийдвэр гаргадаг сайд байж болно.Харин Ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргадаг сайд бидэнд хэрэгггүй байна.Тариаланчид чинь үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг хүмүүс учраас гомдлоо илэрхийлж жагсаал хийж байгаа юм.Үүнийг хүндэтгэн үзэж цаашид зөвшилцөл зөвлөлгөөн хийж хамтран ажиллабал төр засаг ард иргэд ойлголцох л болно доо.Шийдвэрээр хүч түрээд байвал улам л хүнд болно доо.Бурмаа сайд аа?
-
Anonymous (February 04, 2015 11:44:11 pm )
чиний идэж байгаа гурил чанаргүй үнэтэй болвол чи яахуу сайхан байна гээд илүү мөнгө төлөөд идээд байх уу энэ хүмүүс өөрсдийн ашгийн төлөө улайраад байна
-
huulich (February 05, 2015 1:09:08 am )
teneg hu;uus yu bicheed bn ;ongol yum gedeg mongolooroo baidag yum malaa hujaa orosiin uldegdliig idej uhsenees mongol yumaa ideed uhsen deer
-
mongol hvn (February 06, 2015 3:05:48 am )
chi odoo zailaachee dandaa hujaa tolgoitoi toriin samuuruulagch nariin tald hudlaa yum bichij bhiimaa! chi yadiin elbegdorj twrgvvntei luivarchidiig demjij mongo oldiimuu? mongol mongoloon aldaad mongoliin ard tvmen havchigdaj mongoliin chanartaig ni chanargvigeer ni soliod bgad chamd tiim goe bnu te? chi yavch mongol hvn bishee bi chamaig ih l ajiglaad bgaa shvvdee! mongoliin tariachid mini amjilt hvsii zorisondoon zaacal hvreh boltugai
-
-
MD (February 05, 2015 6:26:25 pm )
MD (2 сар 05, 2015 6:24:44 pm )
Импортоо зогсоох л юм бол 1кг гурил 10000 төгрөг болно!!!!!!! Эд нар ард түмнээ боднооо. Гонж байлгүй!!!!!! Малчид эд нар яг адилхан. Тариаланч, малчин хүмүүс барилгачин, зам хийж байгаа хүмүүс, багш ажилчдаас юугаараа ч илүү биш!!!!! Эд нарт долигноод ч байх шаардлагагуй!!!!!!!!!!!!!!!!
-
-
o (February 04, 2015 10:16:56 pm )
Bid eh ornihoo tarialanchdiig demjih heregtei shuu. Uuniig tor zasgiim teruunuud oilgohgui baina uu oilgohiig husehgui baina uu.
-
туяа (February 04, 2015 11:03:29 pm )
ундэсний уйлдвэрлэлээ тариаланчдаа дэмжиж бна
-
Anonymous (February 04, 2015 11:16:38 pm )
Tarialan erhlegchid zuv l shaardlaga tavisan bna, mansid er ni tur bnauu
-
Anonymous (February 04, 2015 11:28:13 pm )
дуртай нь эд нарын тарьсан чанаргүй үнэтэй буудайгаар хийсэн гурилаа иддэг юм байгаа биз
-
LCD (February 05, 2015 12:01:38 am )
Batarsaihan gej svnsgvi nobsh bgaam
-
Монгол (February 05, 2015 12:11:24 am )
Энэ эруугийн элемент луйварчид улайрсан юм болждээ
-
Hairt Mongolchuudaa, zovhon Mongoliinhoo budaig idetsgeeyee (February 05, 2015 12:53:15 am )
oros bish, ZOVHON Mongol buudaigaa idetsgeeyee, tedniigee l avtsgaaya. oros importiin bargaag ni avahgui bolood ireheer tatah bailgui dee. Zugeeer l bid ooroo oorsdiigoo buyu Mongolchuud Mongolchuudaa demjitsgeeyeee. Ter orosuudiin baraag deeguur taviad bgaa humuusiig Mongol iin ard tumern bugdeeree niileed barij idyee. ted odoo yu vee? mongol hun bish ymuu? china uuu? oros uu? usa bolstgooson fuckuud ym bn.
-
Guril (February 05, 2015 7:25:18 am )
Zah zeeliinhee zarchimaar yavmaar yum. Zarim business erhelj bgaa humuus saihan yu moo, jagsaal tsuglaan hiigeed l tur zasgaa ailgaj bgaad tataas uramshuulal geed mungu avna, baraagaa sain ch bai muu ch bai, chanargui bai shuud shahaad MUNGUU avah yumoo. Business hiij bgaa humuusee ijil tuvshind bailgaval yu gej ed nar shig davarsan shaardlaga taviad yavah bilee dee. Ashiggui bgaa bol ene businessee hiihee bolichihmoor yum. Hun albadaad taria tariulsan yum shig aashlah yum. Uunii orond tarianihaa chanart anhaarna, ulam sain tsavuulagtai bolgono gej ogt yarihgui bga biz de. Busdaas l buruu haigaad bh yum
-
Anonymous (February 05, 2015 7:48:16 am )
Bolildoo, ta nar tsom hiideg biz de, hed dahin nugalj avdag
-
тариачин (February 05, 2015 8:29:13 am )
Улаанбаатар гурил компани оросоос 10-20 жил хадгалсан хатсан улаан буудайг хямд оруулж ирээд томчуудтай нийлж цэргийн ангиуд, шоронгийн хүнсэнд шахаж байгаа шүү дээ
-
TUYA (February 05, 2015 9:06:21 am )
NAAD TSANDELEG CHIN OOROO LUIVARCHIN SH DEE OVOO AMDRALAA ZALGUULAH GEJ YADAJ YAVAA ZALUUCHUUDIIN YUMIIG ZALILDAG HOGIIN NOVCH BGAAN YAJ YAVAAD TAROALNCHIDIIN UDIRDLAGA GEED YAVAAD BNAA HAR LUIVARCHIN?????????????
-
sanal (February 05, 2015 9:30:38 am )
zuv shaardlaga tavisan bn. Demjij bn.
-
ongul (February 05, 2015 9:46:52 am )
Tarialanchidaa demjij bna aa ard tumen bid uursdiinhee guriliig l idey ee 90-d ond hujaagiin yasnii guril ideed l bsan sh de
-
zochin (February 05, 2015 10:11:45 am )
mongol guril idehee bolison shuu mash muu chanargui bolson bn le. teged odoo ed nar chanargui yumaa bidend shahah geed ulairaad bgaamuu haashaaiin
-
Munhuu (February 05, 2015 10:19:52 am )
Tsandelegees uuj hund bol itgene. Balmad nuhur
-
Munhuu (February 05, 2015 10:20:46 am )
Tsandelegees uur hund bol itgene. Balmad nuhur
-
Ззочин (February 05, 2015 10:51:41 am )
Тариланчдын зөв шүү дээ Улсын ерөнхийлөгч яагаад ийм байдал үүсээд байхад таг дуугүй байгаа юм бэ таны шийдвэр энэ арай биш биздээ.Энэ улс оронд төр засаг төрийн байгууллага гэж ер нь байгаа юм уу.Төр одоо ийм юман хутгалдахаа болиочээ.Мөрөө ажлаа хийж байгаа улсуудын дунд төр орсоноос иЙм байдалд хүрч байгаа шүү дээ Том төрөөс ухаалаг төр чинь яасан бэ ЕРӨНХЙИЛӨГЧӨӨ
-
Зочин (February 05, 2015 10:53:37 am )
Цандэлэгийг дэмжиж байна шудрага сайн залуу амжилт хүсье.Зөвхөн үнэнийг ярьж байгаа залуу даа амжилт
-
Bi (February 05, 2015 11:18:03 am )
Tsavuulag undurtei chanartai budaa l tariachdee tegvel gadni budaa hereggui. Mongol gurilaar buuz hiij bolohgui zadarch shalbaraad hetsuu l baigaa shuudee
-
Zochin (February 05, 2015 11:23:16 am )
1. Tarialanch nar undur unetei buudai niiluulj shahdagaa bolimoor baina
2.Tur zasag tur shig baij yz. Balyt gadagshluulghaa boli
3. Ali tal ni ch ard tumnee bodohgyi bna -
хм (February 05, 2015 1:09:29 pm )
Өндөр үнэтэй шахлаа гэх юм. Гол нь Тариалан эхлэхээс өмнө энэ жил ингэж авна шүү гэж эртхэн хэлэхгүй тэдээр авна гэчихээд яг цагаа тулахаар хасаж танаад хямд авна гэж байгаа нь бухимдлыг нь төрүүлсэн болов уу? тэд чинь анх авна гэсэн үнэнд нь тааруулаад төсөв зардал цалин гээд бүх юм аа тооцоолчихсон байгаа байлгүй дэ. Нэгэнт ийм болсон бол хэдий цавуулаг бага байлаа ч энэ жилдээ өнгөрөөгөөд ирэх жил цавуулаг ийм байх ёстой гээд заалт журмаа эхлээд зөв хийж танилцуулах хэрэгтэй байсан байх. энэ жил ингээд өнгөрвөл, ирэх жил эргээд хятад гурил ихээр орж ирэх болов уу даа
-
Тариалангаа еерсдее тарьж чаднаа Импортоо зогсоо (February 05, 2015 1:43:37 pm )
Mongolchuudaa, zovhon Mongoliinhoo budaig idetsgeeyee
-
dd (February 05, 2015 1:58:35 pm )
энэ урамшуулал гээд байгаа мөнгийг ард түмэн буруу ойлгоод байна.Будааны үнээ чөлөөл
-
zochin (February 05, 2015 2:05:26 pm )
Uneheer gologdood orsoos buudai avah shaardlagatai bgaa yum bol yagaad zaaval Baatarsaikhan gedeg hund l bolomjiig ni olgood bgaa yum bol. Busad uildveruud ni chaddaggui yum uu?????? Hen hendee bolomj olgoj boldoggui yum bol uu “Ulaanbaatar Guril”-iinhaan. Zarim negen hun het shunaltai baih yum shunal ikhdvel shulam bolnoo gej z!!!!!!!!!!!.Biye biyenee demjij baij l amidral ni saijrah yum bish uu
-
zochih (February 05, 2015 2:18:54 pm )
jabhlang harahaar umnuus ni hoshnogo ulaih uimaa uuriguu heterhi tom gj bodood bh uim aa ehner hyyhed ni heleesee ta nar budaani yniig chuluulbul ta nar amand orson too helj ard tymniig shulna gj bodoj bna uu gorid ta nariin budaanii yr chin bas l orsoos abvhircan yr shu dee jil bolgon habar bolohoor orsoos zasgiin gazraar yr abhuuldag bj oros buudai muu gd bh uim heterhii ulairaad bhaar yag ynyng chin medeh bolohoor gaihaad bnaa
-
irgen (February 05, 2015 2:23:55 pm )
eronhiilogch hoorhii yu gaa ch medehgui yvaad ochchohson teruugeer ni toglolt hiigeed uneheer denduu yumaa ene tsanaa chinbaa 2
-
boogii (February 05, 2015 3:32:53 pm )
Газар тариалангаар гул барьж дээрэм хийж ам ташсан хулгайч бол энэ цандэлэг байгаа юм. Үнэхээр сайн будаа ургуулчихсан бол улс зүгээр л авна ш дээ. Тариаланч гэнэ, тэр чинь шал худлаа. Жинхэнэ хийдэгүүд нь өнөөдөр өлсөж байгаа. Газрын эзэд луйварчид нь хагарталаа баяжиж, тариаланч гэсэн нэрээр төр засгийг сүрдүүлэх гэж оролдож байна.
-
Зочин (February 05, 2015 3:41:06 pm )
Газар тариалангаа нураах гэж байгаа нь Монгол улсаас урвасан хэрэг болох тул ерөнхий сайд болон энэ дарга нарыг огцруулж эртхэн улс орноо аврах хэрэгтэй гэж бодогдоод байна.
-
Durakuud (February 05, 2015 3:48:23 pm )
dandaa muuhai guriliin une usugdug humuus bna ,,, ichij uheh heregtei, bolohgui bol ta nariin esreg jagsan shuu durakuudaa. ta nar guriliin une usugdug bizdee.
-
Зочин (February 05, 2015 4:33:58 pm )
тэмцэлийг дэмжиж байна.
-
Лха (February 05, 2015 7:19:14 pm )
Зах зээлийн хууль байна .Эх орон ард түмэн та нарыг дэмжихийн дээдээр дэмжсэн шүү дээ .Даварсан Дагвууд минь ухаантай байгаарай .Чанар муутай буудайгаар чинь хийсэн
гурилаас болож Монголчууд бид хохирч байсан шүү дээ .Цавуулаг байхгүй буудайгаар хийсэн Алтан тариан гурилаас болож олон хүн хохирсон.Мэдэхгүй худалдаж авсан хүн болгон өрх болгон хохирсон.Тэрний төлөөсийг хэн төлсөн , хэн ч төлөөгүй .Монголчууд хохироод л дууссан .Та нар тэр үед биднээс болсон бид хохиролыг барагдуулна гэж дуугарсан.Тийм байж битгий тэнэгт новшнууд аа.хөгийн муу хулгайчууд , зөвхөн өөрсдийгөө л бодож байгаа биз дээ . -
mongol hvn (February 06, 2015 3:07:39 am )
Anonymous chamd helsen shvv zailaachee hogoo
-
mongol hvn (February 06, 2015 3:09:27 am )
altantarian guril hujaagaas orj ir bgaag martaa yu tenegvvdee!!!
-
mongol hvn (February 06, 2015 3:10:07 am )
altantarian guril hujaagaas orj ir bgaag martaa yu tenegvvdee
-
будаа (February 06, 2015 8:45:52 am )
Монголынхоо будааг идэх хэрэгтэй тариаланчдыг дэмжиж байна урагшаа тариаланчдаа
-
МӨНХӨӨ (February 06, 2015 2:54:41 pm )
ЭНЭ НӨХӨД ТАРИА ТАРИХГҮЙ БОЛ ХЭН ТАРИА ТАРИХ ВЭ, ЯАМНЫ ХЭДЭН НӨХӨД ТАРИХ УУ. ТАРИА БОЛ МОНГОЛ ХҮНИЙ ҮНДСЭН ХООЛ, МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА, ЭРҮҮЛ ХҮНС ЮМ Л ДАА. ДААНЧ БОДЛОГОГҮЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН БАЛГААР ИРЭХ ХАВАР ТАРИА ТАРИХГҮЙ, ИРЭХ НАМАР ХООЛГҮЙ БОЛ ЯАХ ВЭ. ЯАМНЫ НӨХӨД НЬ ХАЛАГДААД, ЗАСАГ НЬ ӨӨРЧЛӨГДӨӨД ӨГВӨЛ ИРГЭД ЯАХ ВЭ. ЭНЭ ХЭДЭН ТАРИАЛАНЧ ЯАХ ВЭ ТОМ АСУУДАЛ ШҮҮ.
52 Comments