“Тагнуулч аав” инээдмийн уран сайхны кинонд аавтайгаа хамт тоглосон МУГЖ Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуун мэргэжлийн биш. Гэсэн хэдий ч, аавынхаа жүжиглэх авьяасыг өвлөж авсан царайлаг бүсгүй маань загварын дамжаанд суралцан, кинонд тоглох саналаас огтхон ч татгалзаагүй гэдэг. Хошин урлагийн тайзнаа өөрийн гэсэн өнгө төрхийг илэрхийлж яваа гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү ч охиноо урлагт зүтгэхэд нь дэмждэг.
Аавтайгаа тун ч адилхан Х.Намуун энэхүү кинонд тоглож байхдаа “Mixx” хамтлагийн дуучин А.Гүнчин-Иштэй үерхэх болсон. Тэгвэл хосууд тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэнэ. Иймээс ард түмний хайртай жүжигчин МУГЖ Д.Хүрэлхүү өвөө болох нээ. Ямартай ч залуу хосууддаа аз жаргал хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
irgen (February 04, 2015 12:09:40 pm )
bayar hurgie.
1 Comment