Манай улсын 2015 оны төсвийн тодотголд Засгийн газрын эх үүсвэрээр болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт 789 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөсөн. Харин үүний 17.5 тэрбум төгрөгийг нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК АНУ-ын нэг хуулийн фирмээс зөвлөх үйлчилгээ авахдаа зарцуулахаар шийдээд байгаа. Гэвч гадны зөвлөхүүд монголчуудын мөнгийг хамж явчихаад эргэж хардаггүй гэдгийг дарга нар мартсан бололтой. Тэгвэл гашуун ч гэсэн үнэн баримтыг сөхөж харцгаая...
Баримт1
Монголын төмөр зам зүтгүүрээ барьцаалан зөвлөхүүддээ 5.6 сая ам доллар өгчээ
Х.Баттулга сайд байхдаа өөрийнхөө бие хамгаалагчаар ажиллаж байсан Батзаяа гэгч залууг “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар томилж, тэндээс асар их хэмжээний ашиг олж, хууль тогтоомж зөрчиж, дур зоргоороо авирлаж байсан. “Шинэ төмөр зам” төслийн шинээр барих төмөр замын төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зөвлөхийг Х.Баттулгын бие хамгаалагч Батзаяа сонгож, Х.Баттулга сайд гэрээг нь батлажээ. “McKinsey and Company”-аар ахлуулсан “BNP Paribas” гэх дэлхийн томоохон банк, “Pillsbury” гээд АНУ-ын хуулийн компани, Монголд бүртгэлтэй “Liberty partners LLC” гэх дөрвөн компанийг зөвлөхөөр авахдаа тэд ямар ч сонгон шалгаруулалт тендер зарлаагүй. Хамгийн гол нь техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан дөрвөн компанийн мөнгийг “Монголын төмөр зам” компани төлөхдөө зээл авч төлжээ. Тэд БНХАУ-аас хөнгөлөлттэй зээлээр авсан 60 сая ам.долларын үнэтэй зүтгүүрүүдээ барьцаанд тавьж “Хаан” банкнаас 5.6 сая ам.долларыг зээлсэн бөгөөд арилжааны банкнаас авсан өндөр хүүтэй зээлийг “МТЗ” компанийн дансанд оруулалгүйгээр 850 мянган долларыг бэлнээр авсан баримт байдаг аж. Ямар ч тендергүйгээр сонгон шалгаруултгүйгээр орж ирсэн Шанхай, Бээжинд байрладаг гэх “McKinsey and Company”-ынхан зөвлөх үйлчилгээ хийснийхээ төлбөрт 3,2 сая ам доллар авчээ. Татвартайгаа нийлээд зөвлөх үйлчилгээний баг гэх энэ дөрвөн компани нийтдээ 5,6 сая ам долларыг авчихаад байгаа юм. Гэвч маш олон хууль дүрэм, ашиг сонирхолын зөрчлийн тухай хуулиа умартаж байж хийлгэсэн ТЭЗҮ нь буруу, алдаа дутагдал ихтэй ажил гүйцэтгэх боломжгүй төсөл болж, дахиад л маргаан дагуулах нь тэр. Үүнээс үүдэн ХААН банкнаас өндөр хүүтэй мөнгө зээлээд 5,6 сая ам долларыг хувийн компаниудад хувааж өгсөн хэрнээ ямар нэг хариуцлага хүлээгээгүй өнгөрсөн гэдгийг мартаж болохгүй.
Баримт2
1.2 тэрбумаар бизнес план хийлгэсэн МИАТ дампуурлын ирмэгт байна
2011 оны 06-р сард Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д айлчлах үеэр Нэгдсэн улсын худалдаа, хөгжлийн агентлагаас (U.S. Trade & Development Agency) 400.000 ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд МИАТ компанид бизнес план хийж өгөхөөр тохиролцсон. Гэтэл ЗТБХБ-ынхан улсын төсвөөс 1.2 сая ам.доллар гаргуулан Хонгконгийн Seabury компаниар бизнес план хийлгэж, үргүй зардал гаргасан гэдэг нь Үндэсний аудитийн компанийн дүгнэлтэээр тодорхой болсон. хамгийн харамсалтай нь 1.2 сая ам доллар авч МИАТ-ын бизнес планыг хийсэн гадныхан ч таг чиг болж, өнөөх үнэтэй бизнес плантай МИАТ нь дампуурах дэээрээ тулаад байгаа.
Баримт 3
Дэлхийн хамгийн үнэтэй зөвлөхөөр зөвлүүлээд хамгийн их хямралд өртөв
Тони Блэр – дэлхийн хамгийн үнэтэй зөвлөх гэдгийг гадны сэтгүүлчид хүлээн зөвшөөрдөг. Тэрээр НҮБ-ын Ойрхи Дорнод дахь төлөөлөгчөөр ажиллаж байхдаа PetroSaudi компаниас сард 52 мянган еврогийн цалин авдаг юм гэнэлээ. Тэрээр сүүлийн хоёр жил манай одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт зөвлөж байгаа. Цалин хөлс хэдийг өгдөг нь тодорхой бус. Гэвч дэлхийн хамгийн үнэтэй зөвлөх Ч.Сайханбилэгт хоёр жил зөвлөгөө өгөөд Монголын эдийн засаг хоёр жилийн дотор гэрлийн хурдаар уруудаж, доройтсон гэдгийг л сайн мэдэх улс олон байна.
Баримт4
Өндөр цалинтай өгөөж муутай зөвлөхүүд
Гадаадын зээлээр санхүүжиж буй төслийн хэрэгжилт,үр дүн , зөвлөхийн ажлын цар хүрээ , үр нөлөө багатай байгааг Үндэсний Аудитын шалгалт ч мөн тогтоож өгчээ. Хэдхэн жишээ дурдья:
Хөдөөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах , Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх 2 дахь шатны
Төсөлд “AUS Health” зөвлөх компаний олон улсын зөвлөхийн нэг сарын цалин 10659-20300 ам .доллар байдаг юм байна. Мөн Сурах бичгийн болон боловсролын менежментийг боловсронгуй болгох Боловсролын салбарыг
Хөгжүүлэх 2 дахь шатны төсөлд Гадаад дотоодын хамтарсан “КЭМБРИДЖ ЭДЮКЭШН, ХОТ СЕРВИС” компаний олон улсын зөвлөхийн цалин 14000-17290 ам.доллар байдаг юм байна.Үүнээс гадна Ядуу болон ажилгүй хүмүүст зориулсан ур чадварын сургалт болон аж ахуй эрхлэлтийг дэмжих Нийгмийн хамгааллын
Хөгжлийн төсөлд “Swedec international AB” “Хот Сервес” ХХК-ний олон улсын зөвлөхийн цалин 12000-17000
ам.доллар байдаг юм байна.
Баримт 5
Дулааны үр ашгийг сайжруулахаар 3.3 сая ам доллар өгчээ
Улаанбаатар хотын дулааны үр ашгийг дээшлүүлэх төслийн гадаад инженер зөвлөх компаниар Дани Германий
хамтарсан “Кови Фахтнер” компани шалгарсан бөгөөд гэрээний дүнг 1.8 сая ам .доллараар байгуулжээ. Төслийн хэрэгжилт Монголын тал санхүүжилтийн хугацаа хоцорч, барилга угсралтын ажил хийх газрын
асуудлыг зүй зохистой шийдэж чадаагүйгээс төслийн үйл ажиллагаа удааширч, гадаад зөвлөх компаний
гэрээг 5 удаа сунгаж, 3,3 сая ам.доллар төлсөн байх юм. Гэвч дулааны үр ашиг сайжирсангүй, нөхцөл байдал хэвээрээ л байна
Баримт 6
Ч.Сайханбилэг 17 тэрбумыг хэнд өгөх гээд байна вэ?
“Эрдэнэс Оюутолгой” компанид Америкийн хуулийн фирмээс 17 тэрбум төгрөгөөр эрх зvйн зөвлөх vйлчилгээ авах болсон гэнэ. Болоо ч үгүй “Өндөг идэхээ оль. Өндзөг ол тансаг хэрэглээ” гэж аард түмнээ зандарч байсан Ерөнхий сайд энэ 17 тэрбумын бараг талыг нь Америхк нөрөт гаргаад өгчихжээ. Уг нь энэ оны төсвийн тодотголд Засгийн газрын эх vvсвэрээр болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт 789 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөсөн.
Үүнээс нь дээрх 17 тэрбум төгрөгийг АНУ-ын” Painter Law Firm” компаниас хуулийн эрх зvйн зөвлөгөө авахад зориулж төсөвлөсөн байгаа юм.
Монголчуудаас 17 тэрбумыг авах гэж байгаа “Painter Law Firm” гэгч хэн бэ?
Энэ асуулт бүүр ч их сонирхол дагуулна. Энэ компани өмнө нь ч Монголын эрх баригч нараас мөнгө салгаж байжээ. Тус компанийг үүсгэн байгуулагч нь Роберт Пэйнтер, түүний эхнэр Тиана Пэйнтер нар. АНУ-д эмнэлэг, даатгалтай холбоотой асуудлаар голчлон хууль зүйн зөвлөгөө өгдөг тухай сайтад нь дэлгэрэнгүй бичсэн байна. Хамгийн сонирхолтой нв МУ-ын Засгийн газартай 17 тэрбумын гэрээ хийсэн АНУ-ын иргэн өмгөөлөгч Роберт Пэйнтер өөрийн хамтрагч Парри Юьрс нар Монгол Улсын Еронхийлөгчийн өмнөөс Батаарыг авчирах хэрэгт оролцож байжээ.
Эх сурвалж Шударга.мн
Холбоотой мэдээ
-
zochinухаан алга (February 03, 2015 12:11:56 pm )
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм
-
Иргэн (February 03, 2015 8:33:31 pm )
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)
-
Иргэн (February 03, 2015 8:33:54 pm )
Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс/
-
Иргэн (February 03, 2015 8:34:16 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/
Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/
Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
Иргэн (February 03, 2015 8:34:51 pm )
Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Иргэн (February 03, 2015 9:40:39 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 ярьж байна.
-
MNBGHYUTR (February 04, 2015 8:24:05 am )
МОНГОЛЫН НЭРИЙГ БАРЬЖ ДЭЛХИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВНА. АВСАН ЗЭЭЛЭЭ НАМЫН НЭР БАРЬЖ ОЧСОН НЭГ НӨХӨР ТЕНДЕРЭЭР ТЭР ЗЭЭЛНЭЭС МӨНГӨ ХУЛГАЙЛНА. ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨРӨӨ АВГАЙ ХҮҮХЭН, АРХИ ТАМХИ, КАЗИНОД ТОГЛОНО. ХАРИН ТЭР ЗЭЭЛСЭН МӨНГИЙГ НЬ АРД ТҮМЭН БИД ТӨЛӨХ ГЭЖ ШУДРАГААР ТАТВАР ТӨЛНӨ. ДЭЛХИЙН БАНКНЫ ЗЭЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙНХӨН ШИГ ЯАЖ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ХУЛГАЙЖ СУРАХ ВЭ?
-
Зочин (February 07, 2015 3:17:30 pm )
Өөрсдөө хийж чадахгүй байж чадах хүмүүсийн урдуур шуналын харгайгаар орчихоод юун олон гадныханаар зөвлүүлэх болов. Шууд гадныханаас ерөнхийлөгч, ерөнхий сайд сонговол дээр бишүү? Хоосон толгойтой амьтад чинь гадныханы хэлсэн болгоныг тоть мэт давтан үйлдэх нь харамсалтай.
8 Comments