
Мөн хамгаалалтын бэхэлгээ, дохиололын төхөөрөмж, камерын хяналттай байлгах, цоож, цуурганы бат бөх, найдвартай байдлыг хангах, хөрш, зэргэлдээ айлын хүмүүстэйгээ аюулгүй байдлын талаар харилцан санал солилцож, хөршийн холбоо үүсгэх шаардлагатай байгаа юм.
Түүнчлэн, сүүлийн үед автомашинаасаа эд хөрөнгө, үнэт зүйлсээ хулгайд алдах явдал их гарах болсон. Тиймээс иргэд та бүхэнд машинаа гэрэлтүүлэг, камертай харуул хамгаалалттай зогсоолд тавих, үнэтэй эд зүйлс бэлэн мөнгөө машиндаа орхихгүй байх, машиныхаа бүтээлэг дээр таних тэмдэг тавих, эд анги, дугуйныхаа дугаарыг тэмдэглэж ав, дохиолол тавиулах, нууц унтраалга тавих хэрэгтэйг сануулж байна.
ЭД ЗҮЙЛ, ӨМЧ ХӨРӨНГӨДӨӨ ЭЗЭН НЬ БОЛЦГООЁ!
Холбоотой мэдээ
-
Иргэн (February 03, 2015 10:13:23 am )
Цоож түгжээнд анхаарал хандуулж байхын оронд цаад хулгайч нартайгаа сайн тэмцэж хуулийн хэрэгжилтийг сайжруулахгүй бол хичнээн хүн эд хөрөнгөө новшийн хулгайч нарт алдсаар байх вэ. Манайхаас өөр өндөр хөгжилтэй орнууд шиг сэтгэл амар амьдрах юмсан. Хамаг юмаа хааж баглаж боосоор байгаад утгаа алдаж байна.Гол нь хулгайч нарыг үндсээр нь үгүй болгох хэрэгтэй байна.
-
өвгөн (February 03, 2015 11:48:07 am )
ажилгүй,орлоггүй хүмүүс амьд явахын тулд юу ч хийх байх доо.
2 Comments