antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2015 4 comments

Сэрэмжлүүлэг: Сэтгэцийн өвчтэй байрны эзэн хүчирхийлэхийг завджээ

нийтлэсэн Admin

huchinСаяхан Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст нэгэн бүсгүй хүчирхийлэлд өртөх гээд байна гэсэн дуудлага мэдээлэл өгсөн байна.

Утсаар айж сандарсан байдалтай, яаралтай дуудлага өгсөн энэ бүсгүйд юу тохиолдсоныг мэдэхээр цагдаагийн алба хаагчид газар дээр нь яаралтай очин, уг бүсгүйг хүчирхийлэлд өртөхөөс авран хамгаалж чадсан байна.

Юу болсныг сийрүүлбэл, “Зар мэдээ” сонин дээр гарсан ”Байр түрээслүүлнэ, хажуу өрөө хөлслөнө” гэсэн зарын дагуу нэгэн эртэй утсаар ярьж тохиролцсон бүсгүй гэрт нь ганцаараа яваад очиж. Гэтэл гэртээ ганцаараа байсан хижээл насны эр охиныг хүчирхийлэхийг завджээ. Цагдаагийн байгууллагын шалгалтаар уг этгээд сэтгэцийн өвчтэй нэгэн байсан нь тогтоогдож, хэрэг хариуцах чадваргүй тул ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн этгээд ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан бөгөөд тэр өдөр ээж нь хөдөө явсан байжээ.

Тухайн өдөр охин дуудлага өгч амжилгүй, элдэв асуудал болсон бол сэтгэцийн өвчтэй уг этгээд ямар ч үйлдэл хийж болох байсан гэдгийг албаны хүмүүс хэлж буй. Энэ мэтчилэн байр хөлслүүлнэ гэсэн зарын дагуу айлд очихдоо ганцаараа явахгүй, хамаатан садан, найз нөхөдтэйгээ хамт явахыг анхааруулж байна. Өмнө нь ч нэгэн өвгөний гэрт амьдарч, эр эмийн харьцаанд орсон залуу бүсгүй эцэст нь хардалтын улмаас өвгөний гарт харамсалтайгаар амиа алдсан удаатай билээ.

Эх сурвалж: www.buzznews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (February 02, 2015 2:53:47 pm )

    иймэрхүү өвчтэй хүмүүсээс болж бусад энгийн хүмүүс хохирч байхаар нэг бол шууд буудаад эсвэл ар гэр нь бүх хариуцлагыг нь үүрнэ гэсэн хатуу болзолтойгоор хардаг байвал

  • Зочин (February 02, 2015 4:49:33 pm )

    ЭНЭ БОЛ ШАЛ ХУДЛАА.ЦАГДАА НАР ХАХУУЛЬ АВСАН БАЙЖ БОЛНО.ЯАХААРАА ЦАГДАА НАР СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ГЭЭД ТОДОРХОЙЛДОГ БИЛЭЭ.ТЭГЭЭД ГАЛЗУУ ХҮН ЗАР ӨГӨӨД УТСААР ЯРЬЖ ТОХИРООД ГЭРТЭЭ ОРУУЛААД ХҮЧИНДЭХ ГЭДЭГ БИЛЭЭ.МАШ ИНЭЭДТЭЙ БАЙНА.АРД ТҮМЭН ТЭГЭЭД ТЭНЭГ БОЛЖ БАЙНА УУ? ГАЛЗУУ ХҮН БАЙЖ ЭЭ ГЭЭД ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ БАЙДАГ.ДАРАА ХЭН НЭГ НЬ ТЭР ЭТГЭЭДЭД ХҮЧИНДҮҮЛЭХ ЭСВЭЛ АЛУУЛЧИХВАЛ ХОХЬ НЬ БОЛЖ ТЭР ГАЛЗУУГ ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨӨД Л ЯВАХ НЬ ЭЭ.САЙХАНБИЛЭГ ЕС-АА ЮУ БОЛЖ БАЙНА АА??? АРД ТҮМЭН ЯАХ БОЛЖ БАЙНА АА.ГАЛЗУУЧУУДАД АЛУУЛАХ УУ?ЭСВЭЛ ХҮЧИНДҮҮЛЭЭД ЯВААД БАЙХ УУ??? ХУУЛЬ ЗҮЙН САЙД АА??? ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ?ТЭР ГАЛЗУУД ӨРТСӨН ХҮНИЙ ХОХИРЛЫГ ЭНЭ ТӨР ХАРИУЦААРАЙ.

  • A (February 02, 2015 5:29:22 pm )

    Setgetsiin uvchin chin bas ashigtaim bn

  • A (February 02, 2015 5:29:22 pm )

    Setgetsiin uvchin chin bas ashigtaim bn

antalya rent a car