antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2015 19 comments

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү гэгч цагаан халаадтай “луйварчин”-г зайлуулаач Г.Шийлэгдамба сайдаа

нийтлэсэн Admin

e27a62218075d745bigАрдчилсан төрийн гол зарчим бол ажилдаа хариуцлагагүй ажилласан хэн хүнтэй хариуцлага  тооцож болдогт оршдог. Гэтэл өнөө  үед  ажилдаа хариуцлаггүй хандсан, албан тушаалаа ашиглан бусдын эд хөрөнгийг луйвардсан, авлигын хэрэгт орооцолдсон  хүн танил тал, хууль шүүхийнхэнийг “аргалан” албан тушаалтайгаа үлдэж чадсан зарим хүмүүс байх. Тэдний нэг бол ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү гэгч юм. Тэрбээр бусдын банкны барьцаанд байгаа эд хөрөнгийг “банкнаас хямд үнээр чөлөөлөн зээлээ төлсөн даруйд буцаагаад өгнө” гэж хууран мэхлэж буцаагаад авая гэхэд зээл чөлөөлсөн үнийн дүнгээс хэт их мөнгө нэхэж уг мөнгийг өгч чадахгүй нэгний  орон сууц байрыг хууль, шүүхийн байгууллагын танил тал, найз нөхөдтэйгээ нийлэн өөрийн өмчийн байр болгон авсан тухай мэдээлэл хэвлэлээр нэлээд цацагдсан.  http://www.bolod.mn/News/82230.html938075574c7f7d5066db3a8dd35ef4bd

Д.Нямхүү гэгч энэ  эрхэм үе үеийн Эрүүл мэндийн сайд нарыг “бялдуучлан” албан тушаалтайгаа үлдэж хоцроод ХӨСҮТ-ийг  мөнгө олох арга хэрэгсэл болгоод  удаж байгаа нэгэн ажээ. Өдгөө ХӨСҮТ Д.Нямхүүгийн танил тал гэх эрүүгийн элементүүд,  хил даван хууль бус наймаа хийгчдийн “орогнодог” газар болсон тухай учир мэдэх хүмүүс ярих юм билээ.

Д.Нямхүү ХӨСҮТ-ийг хувьдаа мөнгө олох арга хэрэгсэл болгож байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн юм.  Хамгийн сүүлд л гэхэд тэрээр Шинэ жилийн баярыг Засгийн газраас төрийн байгууллагуудыг тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглосоор байтал үүнийг зөрчин ХӨСҮТ-ийн шинэ жилийн баярыг  2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тэмдэглэсэн байна. Ингэхдээ тэрээр  ХӨСҮТ-ийн 700 гаруй ажилтан нэг бүрийн цалин дээр  95.000 /ерэн таван мянган/ төгрөг нэмж шилжүүлчихээд, дараа нь үүнийгээ ажилтнуудаасаа эргүүлэн хураан авч  шинэ жилийн арга хэмжээндээ зориулсан ажээ.

Гэтэл цаад байгууллагатайгаа нэг  ажилтны шинэ жилийн зардлыг 60.000 /жаран мянган/ төгрөгөөр тохирч хүн тус бүрээс  35.000, нийт 700 хүнээс  24.500.000 /хорин дөрвөн сая таван зуун мянган/  нийт төгрөгийн ашиг олж хувьдаа завшсан нь  ХӨСҮТ-ийн олон арван эмч ажилчдын  дургүйцлийг төрүүлсэн байна. Д.Нямхүү даргын энэ байдлыг баримттайгаар илчилсэн захидлыг ХӨСҮТ-ийн эмч ажилчид Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хаяглан илгээжээ. Энэхүү захидлын мөрөөр хэдийнэ АТГ ажиллаж эхлэсэн сураг сонсогдоно билээ.

Д.Нямхүү даргын “балаг” үүгээр дуусахгүй. Өнгөрсөн намар “ЭБОЛА” вирус ид дэгдэж байх үед эмч, мэргэжилтнүүдийг гадаадад сургахаар төрийн зардлаар явуулахад мань эр  “эсгий хийх газар нохой хэрэггүй” гэдэгчлэн эмч мэргэжилтнүүд дунд  ороод  төсвийн мөнгийг үрэн таран хийж аялаж зугаалаад ирсэн гэдэг.   Юугаа ч мэдэхгүй байж гадаадад зорих эмч нарын багт орж явсан  зорилго нь зөвхөн “мөнгө илүүчилж хувьдаа завших” гэсэн Д.Нямхүүгийн шуналтай зантай л холбоотой гэж ХӨСҮТ-ийн ажилчид өөр хоорондоо ярилцах юм билээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбад хаягласан дээрх захиандаа мөн дурьдсан ажээ.

Энэ өвөл амьсгалын гаралтай цочмог ханиад хүрсэн хүүхдүүдийн тоо огцом өссөнтэй холбоотойгоор эмнэлэгүүдийн хүртээмжийг нэмэх шаардлага тулгарсан. Тиймээс хүүхдийн эмнэлгүүдийг хүртээмжтэй болгох үүднээс 728 ор шинээр нэмэгдүүлэх шаардлага тулгарснаар төрөөс энэ асуудлыг шийдвэрлэхээр шат шатандаа анхааран ажиллан ССАЖЯ-ны байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн ч эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэдэг асуудал тулгарсан. Харин Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газраас шийдвэрлэхэд  Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгийн хувьд “Засгийн газраас нэгэнт эмнэлэг болгох шийдвэр гаргасан бол бид  дагах ёстой. Хүүхдийн эмнэлэг болгоно гэж байгааг дэмжиж байна” хэмээн хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө яамны байраа суллаж өгөхөөр болоод байгаа. Үүний дараа ХӨСҮТ-ийн нөөцийн тасаг нь гэнэтийн халдвар дэгдэх үед шуурхай ажиллах зориулалттай 50 ортой эмнэлгийн тасгийг түр хугацаанд хүүхдийн эмнэлэг болгох асуудал яригдсан байдаг. ХӨСҮТ-ийн 50 ортой нөөцийн тасгийг тодорхой хугацаанд хүүхдийн эмнэлэг болгон ашиглах боломж бий эсэхийг тодруулахаар очсон УИХ-ын зарим гишүүдэд  Д.Нямхүү дарга  “Үгүй” гэсэн хариулт өгч, нэг талаас засаг төрийн бодлого шийдвэрийг илт эсэргүүцэж, нөгөө талаас  ханиад томууд нэрвэгдсэн хүүхдүүдээс эмнэлгийн өрөө тасалгаагаа “харамлаж” байгаа нь харамсалтай. JPG486450381201412271249
Уг нь тангараг өргөсөн эмч хүн  өрөө тасагтаа багталцахгүйн эрхэнд шалан дээр хэвтэж байгаа хүүхдүүдийг түр хугацаанд эмнэлэгтээ байршуулан  эмчилгээ үзүүлэх үүрэгтэй баймаар байсан. Тэр тусмаа өнөөдөр хүүхдийн эмнэлэг нь хүрэлцэхгүй байхад ХӨСҮТ-ийн Д.Нямхүү даргад нөөцийн нэг тасгаа чөлөөлөөд өгөх сэтгэл баймаарсан.

Д.Нямхүүгийн луйвар үүгээр дуусахгүй. Халдварт  өвчин судлалын үндэсний төв хэмээх   халдвар хамгааллын онцгой дэглэмийг сахих ёстой энэ газрын эргэн тойронд байх газар аль хэдийнэ  зарагдаад, тэнд нь орон сууцны барилгууд сүндэрлэж,  зарим нь Д.Нямхүү гэгчийн мэдэлд орчихсон сурагтай.
Мөн Д.Нямхүүгийн анхаарал болгоомжгүй, хариуц­лагагүй үйлдлээс улбаалан тэрбум гаруй төгрөг салхинд хийсчээ. Уг нь ДЭМБ-аас томуугийн вакциныг тавдугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон хэрэглэхгүй байх талаар албан тоот ирүүлсэн бөгөөд үүнийг ЭМЯ-ны Халдварт өвчин-тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн тавдугаар сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцэж, томуугийн вакциныг хэрэглэхгүй байх, нийт үлдэгдэл вакциныг хэрхэх талаар, хүчингүй болсон вакцины үнийг нөхөн төлүүлэх асуудлыг тавих талаар тус мэргэжлийн салбар зөвлөлөөс шийдвэр гаргасан байна. Тухайн үед вакциныг тоолоход хугацаа дууссан вакцин 342,000 хүн тун буюу үнийн дүнгээр ойролцоогоор нэг тэрбум 200 сая төгрөгийн вакцин ямар ч үр ашиггүй хаягдсан байна. Тэр ч байтугай томуугийн вакциныг устгахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас вакцин устгах тухай дүгнэлт авалгүй шууд Д.Нямхүү захирлын 2010 оны аравдугаар сарын 12-ны өдрийн А/78 тоот тушаалаар устгажээ. Мөн вакциныг хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө аймаг орон нутагт 58.000 хүн тунг хүргүүлж байсан нь хөдөөгийн хүмүүст хугацаа дууссан вакцин хийх эрсдлийг үүсгэж, хүний амиар тоглох шахжээ. Энэ мэт ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн ажилдаа хариуцлагагүй хандаж, олон тэрбум төгрөгийн үнэ бүхий вакциныг үрэн таран хийж, залилан луйварын  гэмт хэрэг үйлдсэнийг нь хууль хяналтынхан тогтоож, нэг тийш нь болгохгүй бол зөөлөн сэнтийдээ  үлдэхийн тулд тэрээр юу ч хийхээс буцахгүй нэгэн бололтой.19ccc4d1b88da1d5original

Төрийн байгууллагыг хувийн компани мэт үздэг, төсвийн хөрөнгө мөнгийг хувьдаа завших арга хэрэгсэл болгодог, эрх мэдлээ ашиглан  байгууллагын газраас бусдад зардаг, албан ташаалаа урвуулан залилан луйвар хийдэг, хариуцаж байгаа ажилдаа сэтгэлгүй ханддаг, эмч ажилтнуудтайгаа ойлголцож, тэднийг дэмжиж, удирдан ажиллаж  чаддаггүй, төрийн бодлого шийдвэрийг эсэргүүцдэг  ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү гэгчийг Г.Шийлэгдамба сайд  та нэн даруй албан тушаалаас нь чөлөөлөх  шаардлагатай.

Ийм “шийдчихсэн луйварчин”-ыг  Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба та үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй юм бол  таныг иргэд олон нийт  ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг бусармаг үйлдлээ үргэлжлүүлэн явуулахад нь  дэмжлэг үзүүлж байна гэж ойлгоход хүрнэ гэдгийг  эрхбиш за анхаарна бизээ

Ц.Мөнх

Ugluu-logo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • зочин (February 02, 2015 12:52:09 pm )

    Гадаадын улс орнуудад хатгаа,ханиад,хоолны хордлогийг халдвартай гэж үзэн нийтээс тусгаарлан халдвартын эмнэлэгтэй хэвтүүлж халдвар тархаас урьдчилан сэргийлэх, хатгаа нь хүндэрч уушгины сүрье болох, хоолны хордлого нь хүндэрч янз бүрийн халдварт өвчин болохоос урьдчилан сэргийлдэг туршлага байгааг манай эрүүл мэндийн яам,халдварт өвчнийг судлах төв анхааралдаа авч судламаар юм

    • Залруулга (February 03, 2015 1:46:40 pm )

      Уучлаарай, энд сэтгэгдэл бичсэн хүн жаахан мэдлэг муутай юм бичсэн байна, бүх улирлын ханиадыг халдвартад тусгаарлана гэж хаана ч байхгүй, тэгээд ч барахгүй. Ханиад хүндрээд сүрьеэ болно гэж юу байхав, сүрьеэгийн халдвар авч байж л сүрьеэгээр өвдөнө. Бас хоолны хордлого ямар нэг халдварт өвчний үүсгэгчээр үүссэн бол халдварт өвчний нэг төрөл, янз бүрийн халдварт өвчин болж хувираад байх юм ер байхгүй, тэгээд ч ХӨСҮТ-д хэвтүүлдэг шүү дээ. Харин хаана ийм туршлага байгааг тодорхой эх үүсвэртэй нь биччих дээ……

  • Зочин (February 02, 2015 1:27:54 pm )

    ҮНЭН ХУДЛЫ НЬ ШАЛГАДАГ, ШИЙДДЭГ ГАЗАРТ НЬ ГОМДОЛ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЧИХАЖ БОЛОХГҮЙ ЮУ?

  • эмч (February 02, 2015 1:37:02 pm )

    Тийм шүү ханиад томуу бол халдварт өвчин мөн. Иргэний эмнэлэгт ханиадтай хүн хэвтүүлж тэнд байгаа бүх өвчитнийг ханиадтай болгодог социализмын үеийн арга барилаасаа одоо салмаар юм.
    Ер нь хүүхдийн эмнэлэг ханиад томуу дэгдхээс бусад үед хир ачаалалтай байгааг судлах хэрэгтэй.

    • otgoo (February 05, 2015 12:02:23 pm )

      harin tmee haldwartad bitgii hel duurgiin emneleg ch huuhdee hewtuulmeergui baina

  • zochin (February 02, 2015 3:32:55 pm )

    ene byalduuch gariig shalgaad shiideechee arai l denduu yum baigaa yum bishuu EMS-iin saidaa

  • Сувд (February 02, 2015 7:54:23 pm )

    Энэ бүгдийг шалгаад эргэж хамт олонд нь мэдээлээч үнэ эсэх мэдэгдэхгүй юм бичих юм бид дотор нь ажиллаж байж мэдэхгүй юм байна.

  • njuty (February 02, 2015 9:15:00 pm )

    Хүүхдээс байраа харамлав гэсэн зүйлийг уншсан тэр тухайд бол Нямхүүгийн зөв л байсан,түүнтэй хувийн асуудалтай бол сайдад нь нэг их асуудал тулгаад яахав8хэн нэгний хүсэлтээр сайд Нямхүүг ажлаас халахгүйшүүдээ харин баримттай асуудал байвал хянаж шалгадаг гаөзарт нь асуудлаа тавих хэрэгтэй юм,ажил сайжруулах ач холбогдолгүй ийм нэг зарга хэрүүлээр юу хийнэдээ

  • zochin (February 03, 2015 2:06:14 am )

    Eruul mendiin yamand ih demjlegtei hun yum bilee. Haldvart uvchnii narangerel dargiinhaa sudsiig barisan nuhur duu

  • кккккккк (February 03, 2015 8:30:15 am )

    нямхүү зальтай шуналтай гэдэг нь үнэн байх үе үеийн сайд нарт долиногнодог гэдэг нь ч үнэн би цолмон сайдад яаж долигонож байсныг нь харсан хүн байна нэг хэсэг огцорсон байсан тэгээд л дарга нараар хөөцөлдөж яваад эргээд тавигдсан ер нь бол явуургүй л хүн юм

  • Amraa (February 03, 2015 8:53:29 am )

    Nyamxuu dargiig muulaad yaax ve bainga l ingej baix yum meddeggui xun 9 dex jil dee darga xiixuu eniig Tunsag Oyunchimeg Munctsetseg Surenxorloo Baatarchuluun Altanxuyag nar l xachuunaas chin tugjildej bgaa shuu Nyamxuu dargaa naad xedteigee yari daa uursdiig n Oyunchimeg shig xusaach erx n tand bgaa shuu de taniig bol EMCY mud xusaxgui ta 16 xurtel ajillaad daraagiin zasagt TNBD yumyy said bolno ta shuu

  • Залруулга (February 03, 2015 6:21:35 pm )

    Авьяасгүй хүн бусдад атаархдаг
    Өөртөө итгэлгүй хүн бусдыг харддаг
    Өөдгүй хүн өрөөлийг муулдаг
    Хийх ажилгүй хүн хов ярьдаг………гэж

  • irgen (February 03, 2015 7:26:14 pm )

    Halah heregtei darga bna daa

  • zochin (February 03, 2015 9:45:43 pm )

    Evgui xun bna shalgax ni deer

  • Зочин (February 04, 2015 1:50:24 pm )

    Үнэн бол эвгүй нөхөр байна шүү АТГ,Хуулийн байгуллагаар нь шалгуулаачээ

  • Anonymous (February 05, 2015 11:51:33 am )

    Хэнийг ч халж сольж байгаагүй сайн дарга тиймдэээ ч доогууур байдаг хэд нь бүр даварчихсан.

  • Nasaa (February 05, 2015 11:56:39 am )

    eniig bichsen bichuulj baigaa humuus ni uneheer medleggui ataarhuu humuus bna yaaj haldwartad haniadtai huuhduud hewtuulne gej bodoj bnaa. ter ni zugeer neg tasag ch bish ebolagiin belen baidliig hangaj delhiin eruul mendiin baiguullagiin zuwlumjuuur ywj bgaa tasag shuu dee. deer ni bas yu yu holij hutgaad bichchihsen ym bee. ter bairnii asuudal bol ter awgai chin zalilan hiideg ger bul ur huuhdiinhee amidrlaar togolj duussan emegtei biz dee.

  • jargalmaa (February 05, 2015 12:00:57 pm )

    Nyamkhuu zahirliig buulgah geed baigaa humuus bur ulaichihjee. uursdiiguu shudraga emch nar l geed baisan yg emch humuus mun uu. Emch hun arai ch iim bolgoomjgui medleggui baij bolmoorgui ym. Bi l huwidaa ene humuusiig emch nar haldwartiin ajilchid gej ogthon ch bodohgui baina. Haldwartiinhan bugd taniig demjij bas hundelj baidag shuu zahirlaa anjilt

  • Ganaa (February 05, 2015 12:05:26 pm )

    Nyamkhuugiin zuw l baina sh dee. yu gej huuhduudiig hewtuulj boloh we dee. Engiin bish ebolagiin belen baidliin uyed shuu. Ene humuusiin heleed baigaa shig bylduuch nuhur baisan bol tegie tegie hewtuuley l geh bailgui dee. Ajlaa bolon baiguullagaa meddeg mederdeg sain zahiral baina shuu dee.

antalya rent a car