Оюу толгойн далд уурхайн төсөл гацсан хэвээрээ. Ерөөсөө Оюу толгойн гэрээг анхнаасаа мордохын хазгай болсон гэдгийг эдийн засагчдын ихэнх нь хүлээн зөвшөөрдөг. Харин парламентад суугаа нөхдийн зарим нь энэ тухай ам нээхийг ч хүсдэггүй. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг “Эх орноо худалдсан явдал” гэдэг юм.
Оюу толгойн далд уурхайн төсөл зогссоноос хойш “ Рио Тинто” зангаа зуваргаж буй нь ч нууц биш боллоо. “Эрдэнэс Оюу толгой” компанийг удирдаж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчиг Рио Тинто-гийн боссуудад хандан захидал илгээснээсээ болж ажлаа Да.Ганболдод шилжүүлсэн. Энэ бол бараг хоёр жилийн өмнөх явдал. Долларын ханш огцом өсөх үеэр Монгол банкныхан Ц.Сэдванчигийг гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн жинхэнэ урвагч гэх нь холгүй юм болж байлаа.
Гэхдээ Ц.Сэдванчиг уг захидалдаа тухайн үед хатуу ч гэсэн үнэнийг өчсөн байв. Тэрбээр төслийн зээлийн гол нөхцөлийг Засгийн газар дангаараа шийдэж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн юм. Тухайлбал, Засгийн газар анх гэрээ байгуулах эрх авахдаа төсөл хэрэгжих хугацаанд Монгол улс өгөөжийнх нь 53 хувийг авах ёстой. Энэ нь нэрлэсэн үнээр 30 гаруй тэрбум төгрөг. Хөрөнгө оруулагч тал 47 хувь буюу 25 тэрбум гаруй ам.доллар авна. Ийм байдлаар УИХ-аас гэрээний зөвшөөрөл олгож, 57 дугаар тогтоол гарсан байдаг. Тэгвэл энэхүү өгөөж хүртэх харьцаа өөрчлөгдөх төлөвтэй болсоныг тэр хэлжээ. Мөн Рио Тинтогийн зээлдүүлэгч болох санал өгсөн олон улсын 15 банкнаас оруулах хөрөнгө оруулалт 24 тэрбум гаруй ам.долларт хүрч магадгүй гэж Ц.Сэдваанчиг үзэж байв. Ер нь өр зээлийн хувьд Засгийн газар дангаараа шийдэхгүй л дээ. Төсвийн тогтвортой байдлын хуулиар ийм эрхийг хязгаарласан. Тиймээс төслийн санхүжилт нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарна хэмээн тэр бичсэн байсан юм.
Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дараа нь Рио Тинто-д 2014 оны гуравдугаар сард захиа бичсэн. Түүний захидлыг баталгаажуулж, “Эрдэнэс Оюу толгой”-н гүйцэтгэх захирал Да.Ганболд ч бас захидал илгээсэн байлаа. Тэд захидалдаа нэгэн дуугаар “Далд уурхайн санхүүжилтийг дэмжихэд бэлэн байна” гэсэн. Гэвч Монголын ашгийг төслийн санхүүжилтын гэрээнд яаж тусгахаа дурсаа ч үгүй. Оюу толгойн нийт борлуулалтын орлогоос дөнгөж 7 орчим хувийг авах өнөөгийн ядмагхан нөхцөлийг яаж сайжруулах нь бүрхэг хэвээрээ үлджээ.
Тэгвэл саяхнаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард түмнээсээ цахим хуудсаар санал асуулга явуулж эхлэв. Энэ үеэр нэгэн хачирхалтай мэдээлэл сонсогдов. Юу гэвэл, Оюу толгойн 34 хувиа зарах тухай яриа. Өнгөрсөн оны хавар мөн иймэрхүү санаа зарим нэг улс төрчийн амнаас цухалзаж байсан юм. Харин энэ удаа албан ёсных болж мэдэх шинжтэй.
Оюу толгойн гэрээг анх “Би хар толгойгоор хариуцна” гэж байсан С.Баяр өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээр телевизд өгсөн ярилцлагадаа “Оюу толгойн гэрээний асуудлаар Рио Тинтогийн талаас 10 орчим санал тавьж байгаа. Тэд нэг ёсны тулгалт хийж эхэллээ” гэсэн утгатай юм ярьж байсан. Магадгүй, хэрвээ энэ үнэн бол манайхаас тавьсан 30 орчим саналд хариу барьж, бидний өр зээл дээр тоглох гэж байгаа байх. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн санал асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийн цахим хуудсанд “Санал хураалтаар өлсөх үү гэж айлгаж санал авсан нэрээр Оюу толгойн 34 хувийг Chinalco-д зарах гээд байна уу даа, 4 сард худалдах хэлэлцээр дуусах юм” гэжээ. Түүний араас Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн твиттер хуудсандаа “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д үг хэлэхдээ дампуурал зарлаж болзошгүй боллоо гэж хэлсэн нь үнэнийн хувьтай юм шүү дээ” гээд “Монгол улсыг өөрийг нь зээлийн барьцаанд тавьчихаад сууж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Оюутолгойд багалзуураараа боомилуулчихаад байна шүү дээ” гэв.
Chinalco бол Хятадын төрийн өмчит томоохон групп. Ер нь Хятадууд Оюу толгойд хамтрах саналыг эртнээс тавьж байв. Тэд Оюу толгойн 34 хувийг худалдаж авахаар тохиролцвол гэрээний өөрчлөлт Рио Тинто, Хятад, Монгол, Канадын дөрвөн талын хэлэлцээрээр шийдэгдэж таарна.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn
Холбоотой мэдээ
-
Зочин (February 02, 2015 1:14:35 pm )
САЙХАНБИЛЭГТЭНГҮҮД ЭЭ.САЙХАН МЭДЭЭРЭЙ.АРАА ДААЖ ЧАДАХ ЮМ УУ??? МОНГОЛЧУУДЫН ӨНГӨРСӨН ОДОО ИРЭЭДҮЙТЭЙ ХОЛБООТОЙ ТОЛГОЙНУУД ШҮҮ.ЭНЭ ТОЛГОЙНУУДААР БУРУУ САНААГААР ТОГЛОВОЛ ТА НАР ХАМСААТАН ТӨРӨЛ ТӨРӨГСӨДТӨЙГӨӨ ТОЛГОЙГҮЙ БОЛНО ГЭЖ МЭДЭЭРЭЙ.ТҮМЭНОЛОН ТҮҮНИЙ ДЭЭР БУРХАН ХАРЖ БАЙГАА ШҮҮ.
-
зүрх судас лекц (February 02, 2015 1:15:37 pm )
Судасны хатуурал нарийслыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар Тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, ишеми, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн дэргэд. Утас: 96665038
-
Иргэн (February 02, 2015 1:41:07 pm )
Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх нэг гарц нь тус ордод хөргөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан хүмүүст хууран мэхлэх замаар улсад асар их хэмжээний хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэх явюал юм.
-
Иргэн (February 02, 2015 1:45:05 pm )
Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх бараг цорын ганц гарц нь тус ордод хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан хүмүүст залилан мэхлэх замаар улсад асар их хэмжээний хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэх явдал юм
-
Do (February 02, 2015 7:36:26 pm )
Geree anh baiguulsan humuust eruugiin hereg uusgeed shorond horij shalgah heregtei daraagiin uurhainuud araas ni orloo
-
zochin (February 03, 2015 12:00:40 pm )
mongolchuudaa ta nr uursdiiguu ujuu ene ter gej buu helcgee ta nar bol shaarnuud gazar usgui tenuulchid. ungursu tuuh bo ta nariih bishee zorigt ersiih odoonii tuuh bol ta nariih umdunduu sheesen haruudaas dor malnuud. oyu tolgoi en ter gej buu muruuducguu ta nar udahgui ustana shaarnuud bj bgaa ni caanaa l archaagui novsnuud ymdaa mongol gej
-
Зочин (February 03, 2015 9:35:15 pm )
эх орны тусгаар тогтнол, ард түмний төлөө гэсэн сэтгэлтэй ард иргэдийн саналыг хууралгүй үнэнээр авсан гишүүн байвал харилцан ашиггүй гэдэг нь нэгэнт илэрхий болсон оюутолгойн гэрээг хүчингүй болгох хэрэгтэй. бид биднийг төлөөлөх гишүүнээ сонгов уу? тэд бидний саналыг хулихдаад 76 толгойтой атгаалжин хар мангас болчихов уу? нэгэнт тэмцэх чадваргүй зүрхээ зүсүүлсэн монголчууд харж л суухаас
7 Comments