antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2011 Comments are off

АТГ-ын ажилтнууд айдаст автан ажиллаж байна

нийтлэсэн Admin

АТГ-ын албан хаагчид айдсаар дүүрэн байна. Хоорондоо мэндлэхдээ хүртэл шивнэлдэж, үгээ хэлээ цэнэж эхэлсэн гэнэ. Энэ нь АТГ-ын шинэ дарга нар багаа бүрдүүлэхээр халаа сэлгээ хийж эхэлсэнтэй холбоотой юм байна. Н.Ганболд, Б.Хурц нар албаа аваад гурав дахь хоног дээрээ АТГ-ын Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадасыг өөрчилж, оронд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан С.Эрдэнээг томилсон нь тэдний эхний томилгоо байлаа.

Дараагийн томилгоо нь тус газрын Тамгын газрын дарга Г.Бадарчийг өөрчилсөн явдал. Мөн Мөрдөн шалгах хэлтсийн дарга Н.Эрдэнэбатыг өөрчилж Э.Амарбатыг эргүүлэн томилсон байна. Г.Бадарчийн оронд томилогдсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ажлын албаны орлогч дарга асан Ч.Өнөрбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэнэ.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ч.Өнөрбаяр Ц.Элбэгдоржид үйлчилж, сонгуулийнх нь кампанит ажлыг зохион байгуулсан гэдэг. Гурав дахь томилгоог нэлээд бодож тооцож байж хийсэн гэхэд болно. Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт Н.Ганболд зарим томилгоо хийж Г.Бадарч, Ө.Аптангадас нарын араас нэг дор найман хүнийг ажилгүй болгожээ.

Эдгээр ажилтнуудад Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасгийн болон бичиг хэрэг, гомдол мэдээлэл хүлээн авах тасгийн мэргэжилтнүүд багтсан байна. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч даваа гаригт шинэхэн дарга нар нь Мөрдөн шапгах хэлтсийн мөрдөн байцаагчдаас шалгалт авсан байна. Шалгалтад тэнцээгүй нэрээр Н.Батзогсох, П.Шижир, Ч.Жаргалбаатар нарын мөрдөн байцаагчдыг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлжээ.

Б.Хурц Сөрөг тагнуулын газрын даргаар ажиллаж байхдаа гаалийн ажилтнуудад холбогдох ноцтой хэргийг шалгаж байсан гэдэг. Хэргийг шалгах явцдаа сэжигтнүүдээс 50 сая төгрөгийн хээл, хахууль авсан гэх яриа бий. Хэргийн тухай өөрөө тайлбарлахдаа “50 сая төрөг чухам хэн өгснийг л мэдэхийн тулд тэр мөнгийг түр авсан. Тагнуулын ерөнхий газрын даргын зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэх ажил явуулахаар тэр мөнгийг баримт болгон өөртөө байлгасан. Энэ мөнгийг ТЕГ -ын аж ахуйд бүрэн зарцуулсан” хэмээн тайлбарласан байдаг.

Улмаар түүнийг авлига авсан нэрээр ажлаас нь чөлөөлжээ. Ийм шаптгаанаар түүнийг АТГ шалгаж байсан юм байна. Б.Хурцыг АТГ-т шалгаж хөрөнгө орлогоо худал мэдүүлснийг нь тогтоожээ.

Харин одоо Б.Хурц урьдын өшөөгөө авч эхэлсэн бололтой. Түүнийг шалгаж байсан мөрдөн байцаагчид саяны шалгалтад унасан гэсэн үг. Б.Хурц ажлаа хүлээж авангуутаа өөрийг нь шалгаж байсан мөрдөн байцаагч нарт “Өөрсдөө санаачлагаараа зайлаарай” гэж ширүүхэн хэлсэн юм байна. Мөрдөн байцаагч нар үгэнд нь орж, өөрийн дураар зайлаагүй юм байх.

Ийнхүү шалгалт нэрээр зарим мөрдөн байцаагчдыг хүчээр шахан ажлаас нь чөлөөлжээ. Б.Хурц АТГ-ын дэд даргаар сонгогдож очоод “Миний хувьд бусад ажилтнууд айдаст автан дээр дооргүй бужигнаж эхэлжээ. Өнөөдөр хэнийг халж, маргааш хэнийг дэвшүүлэх бол гэхчилэн айдас түгшүүр дунд тэд ажиллаж байгаа ажээ. Шинэ дарга нарын томилгоо цаашид ч үргэлжлэх гэнэ.

Өөрөөр хэлбэл, ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр АТГ-т шургалж бусдаас илүү их эрх ямба эдлэх хүсэлтэй хуульчдын цуваанд эл байгууллага дарагдсан байна. Даваа гаригт болсон халаа сэлгээний дараа Н.Ганболд дарга ажилтнуудаа цуглуулж нэгэн үүрэг даалгавар өгчээ. Эл даалгавар нь ээлжит халаа сэлгээний талаар үг унагахгүй байх.

Тэрбээр үүрэг болгохдоо “Албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн талаар улстөржүүлж, гадагш мэдээлэхийг хориглоно” гэсэн байна. Албан тушаалтнуудыг ажлаас халсан шалтгаанаа тэд бүтцийн өөрчлөлт хийж байна хэмээн тайлбарласан байна. Хуульд зааснаар бол АТГ-т бүтцийн өөрчлөлтийг УИХ хийдэг байлтай.

Гэтэл шинэхэн дарга нар ажилтнуудаа бүтцийн өөрчлөлт нэрээр халчихаад бүтэц нь хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар тодорхой тайлбар хийхгүй байгаа юм.
Энэхүү бүтцийн өерчггвлтийн талаар мэдээлэл авахаар тус газрын зарим дарга нар уруу утас цохилоо. Ер хариу хэлэх хүн алга.Шинээр томилогдсон дарга нар байгууллагаа олон нийтэд хаалттай болгож хувиргаснаас тэр юм болов уу.

Н.Ганболд даргаас авахуулаад Тамгын газрын дарга М.Өнөрбаяр гэхчилэн олонхи хэлтсийн дарга нь утсаа авсангүй. Харин Судалгаа шинжилгээний апбаны дарга Б.Батзориг утсаа авахаар нь:

-“Монголын Үнэн” сониноос ярьж байна. Танайд юу болоод байгаа юм бэ. Нэлээд хэдэн албан хаагчийг өөрчилсөн сурагтай. АТГ хэвлэлийн төлөөлөгчгүй болсон учраас энэ тухай танаас лавлаж байна.

-Энэ тухай мэдэх зүйл апга. Чи судапгаа шинжилгээний холбогдолтой зүйл асуувал би хариулна.

-АТГ яагаад хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болж байгаа юм бэ. Авлигын тухай мэдээллийг бид хаанаас авах болж байна аа?

-Манайх хэвлэлд хаалттай болоогүй. Авлигатай холбоотой мэдээллийг бүрэн дүүрэн өгч болно. Жишээ нь, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн хийсэн ажлын талаархи мэдээллийг Дуламсүрэн даргаас, судалгаа, шинжилгээний тухай мэдээллийг надаас авч болно.

Тэр үүнээс илүү зүйл хэлсэнгүй. Дотооддоо болж буй халаа сэлгээний талаар ам ангайсангүй.

Өнгөрөгч сарын 17-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргад нэр дэвшсэн Н.Ганболдыг 94.8 хувий саналаар, дэд даргад нэр дэвшсэн Б.Хурцыг гишүүдийн 93.1 хувийн саналаар дэмжиж, тэднийг албан тушаалд нь тохоон томилсон. Тэд ийнхүү томилогдохдоо шударга ажиллахаа амлаж байсан.
Гэхдээ бодит байдап дээр ам, ажил зөрж буйг дээрх үйл явдлууд харуулж байна. Өөрөөр хэлбэл, АТГ-ын шинэ удирдлагууд сонгон шалгаруулалтанд тэнцсэн мөрдөн байцаагч, мэргэжилтнүүдийг ажлаас нь халчихаад арав гаруй хүнийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр ажилд авч, дураараа дургиж эхэллээ.

Д.Мягмаржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car