Би хэдийгээр улс төрийн асуудлаас хол байхыг зоридог ч энэ удаад сэтгэл эмзэглүүлсэн нэгэн зүйлийг та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа.Уучлаарай.
Сүүлийн 10шахуу хоног Япон орныг цочирдлын байдалд оруулж,гэхдээ бас итгэл найдвараар аврал эрэн хүлээлгэн,Японы ард түмэн нэгэн хүүгээ эсэн мэнд эргэж ирээсэй гэж залбируулсан үйл явдал болсон юм.
Харин өнөө өглөө тэр хүү нь харьж ирэхээргүй үүрд одсоныг мэдсэндээ миний бие ч туйлын их харамсаж байна.
Исламын (өөрсдийгөө улс гэж нэрлэж буй ISIS)зэвсэглэлт бүлэглэлд өнгөрсөн 8сард барицаалагдан,улмаар холбоо тасарсан,найз бөгөөд Японы иргэн,зэвсэг наймаалагч Юкава Харүнагийн сургийг гаргахаар 10сарын22өдөр Сири улсыг зорисон сэтгүүлч,Япон улсын иргэн Гото Кэнжи(47настай) нь хамтрагч хөтөч нь “Аюултай тул хамт явж чадахгүй” гэж татгалзсанаар өөр хөтчийг даган Ислам(шинээр байгуулагдсан)улсын төвлөрч буй хойд Сирийн Алеппо аймаг руу 10сарын24өдөр өмнөд Туркийн Килисээр дамжин нэвтэрсэн байна.
Гэвч 10сарын29нд нутаг буцах өдөр болсон ч эргэж ирсэнгүй.Харин Гото нь 2014оны11сарын1өдөр Турк найзруугаа утасдан,зам заах хөтөчдөө хууртагдан Исламын зэвсэгт бүлэглэлийн гарт орсон тухайгаа мэдэгджээ.
Исламын зэвсэгт бүлэглэлийн зүгээс 2015оны1сарын 20нд Юкава Харүнагийн хамтаар дээрхи бүлэглэлд барицаалагдан,барицааны мөнгө нэхэмжилсэн бичлэгийг Youtube-ээр дамжуулан Японы засгийн газарт хандан илгээсэн ба улмаар мөнгөн нэхэмжлэл бус,Иордан улсад барицаалагдсан өөрийн хамсаатан,террорист эмэгтэйг суллахыг шаардан,хүнээ хүнээр солих шаардлага тавьсан билээ.
Иордан улс ч хариуд нь өөрийн талын нисгэгчийг суллахыг шаардан,харилцан асуудлыг хэлэлцсэн боловч үр дүнд хүрэлгүй,сэтгүүлч Гото Кэнжи нь 2015оны2сарын1өдрийн өглөө(Японы цагаар05цаг)хороогдсон болох нь тодорхой боллоо.
Африк,Ойрхи дорнод,Сири болон Ирак зэрэг дайны ул мөр арилаагүй бүс нутгуудад болж буй Исламын зэвсэгт,террорист бүлэглэлийн бодит байдлыг сурвалжилж гадаад ертөнцөд үнэн мөнийг нь дамжуулж байснаас гадна дүрвэгсдийн тосгодын хүнд нөхцөлд өсөн торниж буй хүүхдүүдийг сурвалжлан,”Дох-ын хотод хүн болж төрөөд…”,”Сургуульд явж чаддагсан бол”зэрэг нийгмийн бодит асуудлыг хөндсөн ном бүтээлээрээ Японы “Санкэй Шинбүн”сонины нэрэмжит шагналыг хүртэж,Афганистаны хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл,цүнх зэргийг илгээх сайн дурын байгууллагын гишүүн байжээ.
Мэргэжилийн сэтгүүлчээр тогтохгүй хувь хүнийхээ хувьд ч хүн чанар,хариуцлага үүрэх өндөр ухамсартай байсан гэж үзэг нэгт сэтгүүлч нөхөд нь дүгнэж байсан тэрээр,Туркээс хөдлөхийн өмнө хийсэн бичлэгтээ,”Надад ямар нэг муу зүйл тохиолдвол зөвхөн миний л хариуцлагаас шалтгаалсан гэдгийг ойлгож Сирийн ард түмнийг бүү буруутгаарай гэж элэг нэгт та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье!”гэжээ.
Найзынхаа төлөө,үнэний төлөө өөрийгөө умартан аюулт бүс рүү нэвтэрсэн зоригт хүү,чадварлаг сэтгүүлчээ ийнхүү Япон улс алдлаа.
Түүнийг суллахыг шаардан дэлхийн олон орноос Фэйсбүүкт
I AM KENJI гэсэн лоозон бичгээр нэгдэн,суллахыг шаардан,хамтран залбирч,гарын үсэг цуглуулж байсан билээ.
Би хэдийгээр сэтгүүлч биш жирийн нэгэн иргэн боловч Японд амьдарч буй Монгол хүний хувьд,түүний ярилцлагыг радиогоор сонсож байсны хувьд,суллагдаасай,суллагдах байх,суллагдчих юм шиг байна гэж итгэн хүлээсэн хүмүүсийн нэгний хувьд харамсалтайгаар амь эрсэдсэн үнэн мөний дуу хоолой,сэтгүүлч Гото Кэнжи болон түүний гэр бүлд чин сэтгэлийн гүн эмгэнэл илэрхийлье.
Хүн төрөлхтөн дайн дажингүй амар амгалан орших өдөр хурдан ирээсэй.
2015.2.1.Japan
©Dairiijav Ayurzana 2006-2015 Эх сурвалж: https://www.facebook.com/dairiijav.ayurzana
Холбоотой мэдээ
-
baatar (February 02, 2015 3:27:04 am )
Dfr
-
Тагнуулч (February 02, 2015 8:28:16 am )
АНУ болон ЯПОН мэтийн улс орнууд бусдын шашин, өөрсдийн дотоод эрх ашгийг нь хүндэлж байх хэрэгтэй. өөрсдийнхөө явцуу эрх ашгийг бусдад тулган хүлээлгэх нь ИЙМ Л ҮР ДАГАВРТ ХҮРГЭЖ БАЙГАА ЮМ ДАА
-
сайнаа (February 02, 2015 8:41:43 am )
хүн алхад шашин ямар хамаа байна энэ бол шашинаар түрүү барьж хүн алж байгаа арчаагүй үйлдэл зөв зүйлийг дандаа буруу тийш нь мушгин гуйвуулж өөрснийхөөн эрх ашгийг нэг дүгээрт тавьдаг хүмүүсийн ашиг сонжооны хэргэсэл байх ёсгүй юм Шашин гэдэг бол
-
тата (February 02, 2015 5:12:10 pm )
чиний хамгын их итгэдэг зүйлийг чинь би улан дороо дэвлээд бөгсөө арчаад шидье тэгвэл чамд зүгээрүү
-
-
зочин (February 02, 2015 12:45:41 pm )
тагнуулч чи өмхий ханхлуулсан исламчин юм шиг бна үмхий ханхлуулсан лаларуудруугаа зайл
-
-
Бат (February 02, 2015 8:31:42 am )
Японы сэтгүүлчид гүн эмгэнэл илэрхийлъе. Ум ма ни бад м хум
-
Anonymous (February 02, 2015 8:41:19 am )
эмгэнэл том гүрнүүдийн балайрал ард түмэнд нь тусахаас улс төрийн балайнуудад тусахгүй ш дээ
-
Nyamjav (February 02, 2015 9:20:03 am )
Хойд төрөлдөө сайн хүн болж төрөх болтугай.УМ МАНИЙ БАД МИЙ ХУМ.
-
Anonymous (February 02, 2015 9:33:11 am )
орчин үед хэн нэгэнд хүч хэрэглэх амь насыг хороох газар нутагын булаах нь эрүүл хүны зорилго биш
-
Anonymous (February 02, 2015 10:25:34 am )
МОНГОЛЫН ТӨР ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ НАРЫН ТӨР БАЙСААР БАЙХ ЮМ БОЛ МОНГОЛ ХҮН БҮХИЙЛ АРГААР ТЭМЦЭХЭЭС ӨӨР АРГА ҮЛДЭХГҮЙ БОЛОХ БОЛНО ЧЦХАМ ЮУНААС БОЛООД ЭНЭ ХҮМҮҮС ЭНГЭЖ ТЭМЦЭХ БОЛВОО
-
Anonymous (February 02, 2015 11:07:12 am )
Япончууд иргэнээ авархыг хүсээгүй. Тэд зүгээр л хий хоосон сандарсан дүр эсгэсэн. Япончууд ямар новшын муухай хүн чанаргүй гэдгээ дэлхий дахинд харууллаа. Япончуудын хүн чанар ийм л байдаг
-
Anonymous (February 02, 2015 12:37:55 pm )
yaponchuud uhaantai uchiraas ingesen.ene 2 huniig bitgii yav,ayultai gej anhaaruulsan bdag. huvi hunii hariutslaggui baidlaas bolj yaponchuud tedend mongo toloh yosgui.harin mongolchuud teneg uchiraas ,buruu ch bsan,amiiig n orshoolgohiig husne..odoo mongold chn hun alchihaad bhad l hedhen jil suugaad garch bnshd.hun alsan huniig ch orshoogood bdag iim malnii ard tumen shu de.
-
-
bataa (February 02, 2015 11:19:59 am )
том гүрэн байж 2 хон хүнээ аварчихгүйдээ хайран сайхан хүмүүс
-
Byamba (February 02, 2015 11:20:22 am )
Gun emgenel ilerhiilj baina. UM MANII BADNI HUM
-
Бурханы хүү (February 02, 2015 12:02:33 pm )
Ямар харамсалтай юм бэ.Хүний чанар доройтосон эдүгээ цагт хүн чанар гаргасан нь хорогдоод байх нь дэндүү харамсалтай.Дэлхийн бүх хүн ээжээс төрж хань ижил үр хүүхдийнхээ хайр хүндэтгэлд байдгийг Исламын хүмүүс үл ойшоосон нь харамсалтай.Бурхан минь тэднийг гэгээрүүлж хайрла.
-
huurhii (February 02, 2015 12:38:22 pm )
mash iheer haramsaj bna.manai yls urin daramtad oroogui bsan bol ter mungi ni ugchih l blaa.ene huni eleg negtenuud~yponchuud dudend huuhduuded uchuun butsaltgui tuslamj uzuulsen bilii dee.hairan olon ulsin enerengui uzelten .um mani badmi hum.
-
Датарболд (February 02, 2015 5:20:42 pm )
Дэлхийн хүмүүс минь ээ Бие биенээ хайрлах юмсан
-
зочин (February 02, 2015 6:20:07 pm )
монгол хүн ийм байдалд орвол манай төр засаг өмөөрөн тэмцэх үү
-
zochin (February 02, 2015 6:47:53 pm )
Um mani badmi hum. …Mongo ogvol lalihsn tsomiin zevsegch ymuu ymar negen honool uchiruulah ym hiij l taaraa
-
zoloo (February 03, 2015 2:48:36 am )
Ene hvnd bvh ym baisan baina hvn chanar hvniig hairlah setgel bvh islamchuud bvgd tamd shataasai
-
zoloo (February 03, 2015 2:52:59 am )
Er ni hvn boloh gej ochnoon zam tuulj ene delhiid eej deeree irdeg tegtel yagaad bie bieniige alaad baidag ym bol muu sain aluurchid bi ch gesen aawiiga aluurchnii gart aldasan hvn ene hvnii toloo nulmis unaglaa
-
Anonymous (February 03, 2015 3:12:12 pm )
Арчаагvй, дорой, ухаан мулгуу , гvйх ухаангvй, хvний сэтгэл байхгvй робот маягийн удирдагч нартай байх юм бол монготэй, технологитой байгаад ч хэрэггvй юм байна даа!! Над мэтэд замын зардал , газрын зураг огоод явуулчихсан бол Абегаас илvv ажил амжуулчих байсан шиг санагдаад байна!!!
-
Anonymous (February 03, 2015 3:49:52 pm )
Японы ер. сайдад юу дутсан гэхэв ээ? Манайх шиг бишдээ! Хvн танихгvй гэх биш, мэдээлэлгvй байсан гэх биш!нислэг дамжиж явсаар гэх биш сэтгэл ухаан л дутлаа! Эхнээсээ л тэнд тэнэж яваад дайсагналцаж байгаа хоерын нэгэн дээр нь очоод монго оглоо гэж зарлаад байх ямар хэрэг байсим! Жаахан боддог байгаа даа! Сvvлчийн хором хvртэл боломж байлаа! Огт ашиглая гэж бодохгvй мэт байcан! Дууссан хойно нь нэг их сvржигнэн шоудаж гэнэ лээ!бараг л алуурчдад алахгvй байх гэж итгэж найдсан юм гээд байгаа юм бишvv?!
23 Comments