2 сарын 4-ны 11 цагт Чингисийн талбай дээр жагсаал хийхээ мэдэгдэж тариаланчидын “Газар тариалан” холбоо болон МУГЖ С. Жавхлан нар хэвлэлийн хурал хийсэн юм.
Жавхлан хэлэхдээ: Энэ хүмүүсийг яагаад Жавхлан дэмжээд энд сууж байгаа юм. Монгол хүн хүнс хоёр хог болох ёсгүй. Би энэ бүхний төлөө өнөөдрийг хүртэл дээлээ өмсөж тэмцэж байгаа хүн. Эхлээд өв соёлыг нь хог болгочихоод, дараа нь хүнийг нь хог болгочихоод, одоо хүнсийг нь хүртэл хог болгоно гэж байгаа бол тийм юм байдаггүй юм. Битгий андуураад бай та нар. Би тариа тарьж мөнгө олж аваагүйдээ боож үхэх гээд байгаа юм бишээ, мөнгөө авч чадахгүй байгаа хүмүүсийн мөнгийг нь авч өгдөг айхтар баатар болох гээд байгаа юм биш. Гэхдээ энд монгол хүний үнэ цэнэ, монгол хүнсний үнэ цэнэ алдагдаж байгаа болохоор Жавхлан дуугарч байгаа юм. Монгол гэсэн тодотголтой бүх зүйл дээр Жавхлан дуу хоолойгоо өргөх ёстой, тэр тангарагаа өргөсөн хүн шүү дээ. Жавхлан Монголоо гэсэн бүх зүйлийг зөв гэж дуугарч байгаа. Зөвийн төлөө Жавхлан бүх зүйл дээр очноо гэдгээ хэлсэн. Тийм учраас би хэлсэн ёсоороо энд ирсэн. Харин надад ар араас нь маш олон санал ирж байна. Магнай, Уянга нар хүртэл хамтрая гэж байгаа. Би тэр залуучуудтай уулзаж байгаад үнэхээр бидний хооронд зөв үр дүн гарч чадах юм бол би тэднийг бас дэмжинэ.
Малчид малаа малладаг шиг энэ тариаланчид бас яг л тийм зам жимийг туулдаг юм байна. Энэ хүмүүсийг халуун тогоонд нь орж ирээл сонсохоор эвий дээ энэ улсууд чинь бас хөдөлмөрлөж байна шдээ. Бид нарыг хоолтой байлгахын төлөө нэг хэсэг малчид тэнд зовж байна, нэг хэсэг тариаланчид энд зовж байна. Малчид тариаланчидаа муухай гээд байдаг, тэгээд бид нар юу идэх ёстой юм. Бүх юм муухай байгаа юм бол яаж сайхан болох ёстой юм. Ийм юм байдаггүй юмаа. Энэ их өндөр шимтэй газар шорооноос ургасан хүнсээ бид нар хэрэглэж чадахаа больтлоо доройтчихсон юм бол Жавхлан үүнтэй тэмцэнээ. Ганцаараа идсэн гахай таргалдаггүй, олуулаа идсэн оготно турдаггүй юм гэнэлээ. Бид монгол хүнсээ хэрэглэнэ. Би үүнийг уриалж байна. Эрх ашгаа хөндүүлж байгаа бүх монгол хүний төлөө хамт явнаа.
Монгол хүн хүнс хоёр хог биш шүү дээ. Алтан газар шороо маань гомдоно шүү дээ. Монгол хүн чинь газар шороогоо гомдоохгүй гэж дандаа сүүгээ цацлаа өргөж явдаг.
“Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг, Авдран дотор дүүрэн тариа будаа байж байна, гэтэл энэ зүйлийг ашиглахгүй мөртөө бусдаас авахын тухайд бодож ингэж өөрийн гэсэн үнэ цэнээ алдагдуулж байгаа энэ төртэй хариуцлага тооцно. 3 сая хүнийг талх хоолны гурилтай байлгах гэж тариаланчид маань борви бохисхийлгүй улирал жил дамнаад ажиллаж байна. Бид ерөөсөө тэднийхээ зовлонг ойлгодоггүй юм байна. Өнөөдрийн төр засгийн буруугаас Тариаланчидын хийсэн хөдөлмөр хог болж байна. Төрд шургалсан тэдгээр увайгүй хүмүүсийн уршигаас болж тариаланчид тариагаа энэ хавар тарьж чадахгүй бол дараа жилүүдэд Монголчууд бид идэх гурилгүй болох аюул нүүрлэж байна. Тариаланчид 2 сарын 4-нд Чингисийн талбай дээр тарисан буудайгаа асгах гэж байна. Баялаг бүтээгчид иргэд хоёрыг холбож зохион байгуулах чадваргүй болсон төр засгаас болж Монгол хүний хөлс хүч, Монголын хөрс шорооноос соёолсон энэ сайхан газрын шим ингэж хөсөр хаягдаж байгаад би хувьдаа харамсаж зүрх шимширч байна.Тэгэхээр төр нь тоохгүй хог болгож байгаа бол түмэн олон бид тэднийгээ өмөөрч хамгаалах хэрэгтэй. Би Монголоо гэж зүрх сэтгэл нь буцалж явдаг залуучууд, настан буурлууд, ижий аав нарыгаа 2 сарын 4 ирж тариаланчидыгаа өмгөөлж тэдэнд урам хайрлаж тэр асгах будаанаас нь гэрээсээ даллагын уутаа авч ирээд хийж аваарай гэж уриалж байна…
Холбоотой мэдээ
-
btaaa (February 01, 2015 7:23:01 pm )
esgii hiih gazar nohoi hereguiee, gej baigaan..
-
чи өөрөө нохой юм биш үү? (February 02, 2015 7:45:04 pm )
Ер нь чам шиг олон нохдыг шийтгэх цаг ойрхон байж магадгүй шүү.
-
saruul (February 03, 2015 9:51:03 pm )
chi uuruu nohoi ajilj ajilchihaad tsalingaa avch chadahgui bol hun yaj ar geree avch yvah ym be
-
-
bayasda (February 01, 2015 7:27:27 pm )
Mongol hun chanartai hyamd gurul ideh ni ene tarialangiin bayan zahirluud Javhlan 2.t tiim hetsuu b.gaa yum baih daa
-
тата (February 02, 2015 5:17:06 pm )
учираа мэдэхгүй авилагачын хүүхэд минь амаа мэдэж бур бид монгол гурилаа иднэ
-
-
zuv shuu (February 01, 2015 7:59:16 pm )
uhaantai sain zaluu shuu , iim xumuus olon bgaasai
-
buudaigas garsan guril iddeg negen (February 01, 2015 8:25:30 pm )
Mongolinho gazar shoron deer urgasan buudai chanargvi gej idvlehgvi gadnas awch bgana turin tvshedin uursdiiguu tsadgahgej bga yawurgvi bodlog. Mongol hvmvs iim zvilig oilgohgvi uurul bolj bwal bolno gesen bodloo awch hayah heregtei. Yagad mongol ulsinha irgedin tarsan mongol buudaiga idej boldoggvi yum. Gol neriin hvnsnii bvtegdhvvnvvd gadnaas hariat bolloo. Bidni olson heden tugrug gadagshaa urslaa vvniig mash ih esergvtsej bn. Tiimees tarialanchid bolon jawhlang demjij bn
-
Hyamd guril (February 01, 2015 8:26:22 pm )
niiluulelt ih l baival guriliin une osohgui biz dee.chanartai hymd guril idehee bodoj bna aa jagsaal demii biz dee.yum l bol jagsana gedeg bolj dee
-
тата (February 02, 2015 5:23:55 pm )
Зүрхээ зүсүүлсэн новш дээрэлхүүлж байхдаа таарсан гөлөг чи лав хужаагын эрлийз байх
-
-
oogii (February 01, 2015 9:39:30 pm )
mongoliin gazar shoroon deer urgasan taria nogoo chanargvi gj yu bhaw dee ene bol deed hediin ywuulj bga balag shdee ed nar gadnaas eldwiin taria nogoo tataj bga neriidleer dundaasn mongo ideh gj bga ym shdee mongolchuud temtsene jawhlaan uragshaa demjij bna
-
ДЭМЖИНЭ. ЭХ ОРОНДОО ГАНЦХАН ӨДРИЙГ ЗОРИУЛЦГААЯ (February 02, 2015 7:47:26 pm )
ДЭМЖИНЭ. ЭХ ОРОНДОО ГАНЦХАН ӨДРИЙГ ЗОРИУЛЦГААЯ
-
-
Jagaa (February 01, 2015 11:32:29 pm )
Tesne Tesne gehed tevcheeriin telee tasrana gej baidag shu de.Ard tumniig busee changal geed baigaa biluu?? bid tesseer tesseer busleh bus chine tasarchad baina.Harin noyoduud targalaad bus n taarhaa bolij baina.
Hedii boltol bid nomhon honi met ingej darluulah ve??Bid negdej duu holoigoo hurgeye -
Ganaa (February 02, 2015 1:06:28 am )
Bi Amerikaas bichij bna.javhlangiin zov.Hedhen Shunaltai,huuliig oordiinhoo toloo zohiodog uvaigui,eh ornoo boddoggui humuusees bolj Mongolin uildverlel,biznesiig horloj bgaa ni tsaaguuraa Mongolchuudig horloh bodlogo hiij bgaa humuusiig ner ustai ni bichih heregtei.Gadnihan oordiinhoo biznesiig demjij ooriinhoo orond hiisen buteegdehuuniig l hudaldaj avdag sh dee.Yagaad Mongolin mingiig gadagsh ni gargaj gadni uildverlegchdiig demjij,ooriin orni tarialanchdig hohirooh bodlogo yvuuldag bnaa.Eh ornoo gesen setgel chanar bna uu? Tegeheer Javhlangiin tumen zov.Javhlang demjij bna.
-
GUTS (February 03, 2015 10:26:58 pm )
CHI TER AMERICTAA L GUTS. EKH ORONDOO IREED DEMJSEN SHIG DEMJUUL DEMJ, KHAR AMIA BODOJ TEND KHEVTEJ BAIJEJ. END MONGOLD KHUMUUS AJILLAAD AMIDRAAD, KHUUKHDUUD N TSETSERLEG SURGUULID SURAAD BOLJ L BNDAG.
-
-
Ganaa (February 02, 2015 1:16:38 am )
Hujaa nar hymdhan une,hymdhan holsoor delhiin biznesiig ezelj,aajim gartaa hiisen,tedend ashigtai busdad hortoi biznes ediin zasgiin bodlogo ymar bgaag bugd medne.Bayn Amerik yduurch,Yduu Hytad ediin zasag ni osloo.Hymdhan hymdhan geseer Amerikuud olon biznesee Hytadad aldaad odoo mas ih ajilguideltei bgaa.Iim medeejiin jishee bhad gadni buudaigaar yah geed bgaam?Ooriin orni tarialanchdaa demjijtsgee.Javhlan dandaa ZOV-iig,ehornihoo toloo sergel gargaj bdag.Javhlangiin tumen ZOV.Demjij bna.
-
GANAA ZOW HELJEE. JAWHLAN BA ARD TUMEN URAGSHAA (February 02, 2015 8:10:29 pm )
BAYARLALAA GANAA.
-
-
Hi (February 02, 2015 1:37:41 am )
Ингэтлээ доромжлуулаад тэмцэх чадваргуй
хар амиа бодсон монголчууд болждээ.
Яг оор дээр нь асуудал тулаад хоол ундгуй болоод ирэхээрээ
босохуу? Тийи бишээ оройтсон байх боловуу даа.
Атрын 3 р аян гээд хичнээн ур дунтэй байлаа
Харамсалтай байна.. -
Anonymous (February 02, 2015 3:51:28 am )
Heleh ug alga
-
Nyamjav (February 02, 2015 8:29:13 am )
Би дэмжиж байна.Зөв алхам хийж байна.ҮНЭНИЙ төлөө урагшаа.
-
hhhЗочин (February 02, 2015 8:40:38 am )
Тариаланчдыг дэмжиж байнаа арай л юмаа энэ төр засаг, Жавхлан зөв юм ярьсан байна дэмжиж байна
-
Дэмжиж байна (February 02, 2015 8:50:00 am )
Төр нь ард түмэнтэйгээ хамт байх ёстой байтал хөсөр хаясан байгаа шүү дээ
-
Oonoo (February 02, 2015 9:07:43 am )
zow zow 3 saya hunee udirdaj awch yawah chadwargui iim tor zasag bgaad yah yum be. Ard tumen songuulias songuulin hoorond itgej, huurtagdaj, teswerlej, odoo bugd modoo barij arga tasraad bna. Odoo ard tumen busee changalah heregtei geh shig MSJ ilgeej bas doromjilj bgaa ni shudraga yosmon uu. Yunaas bolj, henii buruugaas MU iim bdaltai bolsonoos shuuj tendees ehleh heregtei. Ard tumen= toriin tusheed 2-n amidralig denselj zmeer bna daa. Ene bol oorchloltiin ehlel.
-
Anonymous (February 02, 2015 9:28:42 am )
demjij bna/ temtseld hamttaa Mongolchuudaa sertsgee!
-
bbj (February 02, 2015 9:41:41 am )
ene tsagaa olson uil ajillagaa uchir demjij bna.
-
bbj (February 02, 2015 9:43:40 am )
ene tsagaa olson uil ajillagaa uchir demjij bna. ter ESiadiin helj uuriiguu hamgaalah arga saam haij bgaag hardaa …
-
bat (February 02, 2015 9:45:26 am )
tarialanchdiin mungiig uguh heregtei heregtei bol gadnaas budaa avna l biz hunii mungiig ugchih heregtei
-
монгол хүн (February 02, 2015 10:01:09 am )
ЭНЭ ЗӨВӨӨ ЗӨВ ТҮМЭН ЗӨВ. МОНГОЛ ХҮН Л МОНГОЛДОО ЭЗЭН БОЛЖ АМЬДРАХ ЦАГ ИРСЭЭН. ЗАСАГ ТӨР ГЭЭД БАЙГАА ЭРЛИЙЗ, ХУРЛИЙЗУУДЫН ТӨР ТҮМНИЙ БУЯН, ГАЗРЫН БАЯЛАГ, СОЦИАЛИЗМЫН БАЯЛГААР ОЛСОН МӨНГИЙГ ХУРААЖ ЯДАРСАН АРД ОЛОН МОНГОЛЧУУДДАА ХУВААЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
-
Anonymous (February 02, 2015 10:33:05 am )
ЖАГСЛАА ГЭЭД ЭРХ МЭДЭЛД ХҮРСЭН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАР ТООХ УУ ТЭД ЦАГДААГ ӨӨРИЙН БУУНЫ НОХДООР ДҮҮРЭГСЭН ШҮҮ ДЭЭ ТУУ ГЭД БОЛОО
ШУДРАГ АРД ТҮМЭН ӨӨРӨСДИЙН НАМАА БАЙГУУЛАЖ ТҮҮНЭЭН ТОЙРОН ХҮРЭЭЛЭЖ СОНГУУЛД ЯЛАЛТ БАЙГУУЛАН ТӨРИЙН ЭРХ МЭДЛЭЭ ЛУЙВАРЧАН НАРААС ИРГҮҮЛЭН АВАХ ЗАМ ХАМГИЙН ЗӨВЬ ЗАМ ӨӨР ЗАМ ХАРАГДАХГҮЙ БАЙНА ӨНӨӨГИЙН УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦОО ИЙМ ШҮҮ ДЭЭ ЭНГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ СОНГУУЛД БҮҮ ОРОЛЦ -
хм (February 02, 2015 10:34:24 am )
зөвхөн тариалан ч биш олон шалтгаанаар аль эрт л ингэх хэрэгтэй байсан. цаг нь болоод бараг л хэтрэх гэж байна. энэ жил газар тариалангийн компаниуд үнэхээр хэцүү байгаа. С.Баяр атрын аян хийснээр цөөхөн жил Монгол гурилаар хийсэн талхаа идсэн. Одоо газар тариаланг мөхөөх юм бол бүгд дампуураад ирэх жилээс дахиад л хятад, оросоос их хэмжээгээр гурил авахаас өөр аргагүй болно доо
-
хм (February 02, 2015 10:35:01 am )
Монголчууд өөрсдөө бүтээн байгуулж хийж байгаа юмыг л төр засагт байгаа нөхдүүд устгах гээд л үзээд байх юм даа
-
ИРГЭН (February 02, 2015 10:35:31 am )
АРД ТҮМНИЙ ТӨР ГЭЖ ӨНӨӨДӨР БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДЫН ТӨР МОНГОЛ ОРОНД ОЛОН ЖИЛ ОРШОН ТОГТОЖ БАЙНА
-
зочин (February 02, 2015 10:49:00 am )
Дэмжиж байна,социализмын үед жилдээ 800мянган тонн тариа хурааж дотоодын хэрэгцээгээ хангаад дээр нь экспортоор гаргаж байсан нь үнэн юм шүү. Бидний аав,ээж ингэж хөдөлмөрлөж байсан.тариаланчдаа дэмжицгээрэй!
-
нэгдэл (February 02, 2015 11:11:52 am )
хамгийн гол нь бүх хүн нэгдэж жагсамаар байна. зөв гэж байгаа бүх хүн энэ жагсаалд нэгдэхийг уриалж байна. Би нийгмийн хамгийн идэвхигүй хүн боловч одоо шударга бүхнийг хүссэн хүмүүстэй нэгдэж жагсмаар байна. 2015.02.04-нд нэгдэцгээе
-
Баатар (February 02, 2015 11:23:59 am )
ЖАВХЛАНГ ДЭМЖИЖ БАЙНАА.
-
ундраа (February 02, 2015 11:38:53 am )
дэмжиж байна, тариаланчдын зөв шүү дээ,
-
mongol hun (February 02, 2015 12:09:39 pm )
hudluh tsag blson bna MGL-uudaa. ene huvisgaliin ontslog n tarialanchdiin hudulguun blj bna. jinhene ard tumnii zasaglaliig baiguulahiin
tuluu bugdeeree negdegtuun.tsuglaragtuun.temtsegtuun. -
зочин (February 02, 2015 12:41:06 pm )
зөв жавхлан бол ард түмнийхээ төлөө дуугардаг ардын хүү мөн дэмжиж байна монголын ард түмэн тэмцэх цаг нь ирсэн дэмжиж байна
-
жирийн иргэн (February 02, 2015 12:44:19 pm )
Жавхлан маш зөв үг хэлсэн байна. Тариаланчдыг дэмжиж байна.
-
зочин (February 02, 2015 12:45:24 pm )
Жавхланг дэмжиж байна тэмцэх хэрэгтэй ард түмэн минь тэмцэх нь зөв
-
Zochin (February 02, 2015 1:02:19 pm )
DEMJIJ BAINA ALIIN BOLGON HELGUI CHIHGUI MET BAIHAVDEE
-
ногоочон (February 02, 2015 3:03:59 pm )
Дотоодын үүлдвэрээ хөгжүүлий гэвэл хийж чадаж байгаа зүүлээн гаднаас оруулахаан болмоор байна оёдлийн үүлдвэр байгуулаад ямарч хэрэг алга хятадаас хямдахан хог оруулаж ирээд будаа болгох юм ногоо тариад нэмэр алга мөн хужаа ногоо ороод ирэх юм луйварчид дотоодын үүлдвэрээ дэмжэнэ гэж худлаа хуцаг юм яана даа яана энэ төрийг чинь
-
ЗОЧИН (February 02, 2015 3:45:40 pm )
ДЭМЖИЖ БАЙНА
-
тийм шүү. яг үнэн. Одоо Цаг НЬ БОЛСОН... ЭХ ОРОН ДУУДАЖ БАЙНА. (February 02, 2015 7:34:58 pm )
Би ч гэсэн. Одоо цөмөөрөө үзүүлээд өгье. Гэхдээ УХААЛАГААР, ТУУШТАЙГААР, ЭРЧИМТЭЙГЭЭР…
-
-
зочин (February 02, 2015 3:55:03 pm )
монголчуудын нам гэсэн хүчирхэг нам байгуулаад ГАНБААТАРААР удирдуулцгаая
-
тата (February 02, 2015 5:19:02 pm )
ОК хамтрая
-
-
иргэн (February 02, 2015 6:17:39 pm )
Жавхланг дэмжиж байна Ган баатартай хамтраарай бас Ган баатрыг хамгаалаарай маш зөв юм хийж байна тэмцэх нь зөв шүү битгий шантраарай ард чинь ард түмэн бий шүү
-
дэмжинэ 2.. дэмжихгүй хүмсүүд нь оролцохгүй байж болно.о (February 02, 2015 7:50:38 pm )
дэмжилгүй л яахав
-
-
zochin (February 02, 2015 6:28:52 pm )
arai dendej bn ene tor zasag aji; hiiged ch hereg alg tatbariin mongoor garaa ygaaj duusla yndesni yildveree demjihgyi eh ornihoo gazar shoroog zarj bas duusla
-
yes (February 02, 2015 6:40:49 pm )
ugan yrij bgan zuw gehde manaihan yum hetruul neg jigsaal hiih bagaduul interneter taraaj bichih hobbitoi boltsmu yruusu yumiig uhaanar shiiden gej algoo
-
Anonymous (February 02, 2015 7:39:01 pm )
Манж, ЯПОН Гамингуудад дарлуулаагүй тэмцсэн юм. Одоо гадны гамингууд биш. Дотрын Гамингуудаас салах цаг хэдийн ирчихээд биднийг эх орон хүлээж байна. Чингэсийн Сүнс Бидний Дундаас ЭХ ОРОНЧ БААТАР ХҮҮГ ХАЙЖ БАЙГАА.
-
Anonymous (February 02, 2015 7:41:49 pm )
Хараач. энэ нийгэмд чинь хэсэг баячууд хөрөнгөтнүүд хүссэн зүйлээ хийж тоглож байна. Үүнийг эцэслэцгээе. Амьдралдаа ганцхан өдрийг ЭХ ОРОНДОО ЗОРИУЛАЯ…
-
ДЭМЖИНЭ. ЭХ ОРОНДОО ГАНЦХАН ӨДРИЙГ ЗОРИУЛЦГААЯ (February 02, 2015 7:48:12 pm )
Одоо цөмөөрөө үзүүлээд өгье. Гэхдээ УХААЛАГААР, ТУУШТАЙГААР, ЭРЧИМТЭЙГЭЭР…
-
Anonymous (February 02, 2015 8:00:50 pm )
Манж, ЯПОН Гамингуудад дарлуулаагүй тэмцсэн юм. Одоо гадны гамингууд биш. Дотрын Гамингуудаас салах цаг хэдийн ирчихээд биднийг эх орон хүлээж байна.
-
Tuya (February 02, 2015 8:16:20 pm )
Chechees bichij baina. Unetei baisan ch mongol tarisan tariagaa heregleh heregtei. Hunsee uursduu hiih heregtei. Ali ch uls orond iim baina. Chanar muu baij bolno, alsdaa saijirna. Bid uursduu undesnii uildverlelee awrahgui bol hen irj awrah yum bee uher mongolchuud mini
-
би ч гэсэн чех улсад Plzen болон Праг-т амьдарч байсан. (February 02, 2015 8:22:20 pm )
Чехүүд агуу эх оронч хүмүүс. Түүнээс илүү Монголчууд үнэхээр эх оронч хүмүүс гэж боддог.
-
иргэд (February 02, 2015 9:28:17 pm )
Энэ төр засаг нэг л бишээ,та нарыг дэмжинээ
-
zochinzochinzuv zuv (February 03, 2015 3:36:01 am )
zuvuu demjij baina.Ujanga iish tiishee xolbiroxoo bolimoor jumaa.MAGNAI BOL TUUSHTAI TEMTSEGCH XUN.
-
zochinzochinzuv zuv (February 03, 2015 3:36:39 am )
zuvuu demjij baina.Ujanga iish tiishee xolbiroxoo bolimoor jumaa
-
irgen (February 03, 2015 11:41:21 am )
javka uchriig ni sain olj baij l temtseerei, suuld ni sharaa bolov dooo
-
зочин (February 03, 2015 3:35:45 pm )
эх орны гэсэн бүхнийг доош нь хийгээд байхаар энэ монгол босох уу, Тариа ногоог эх орны хилээр оруулж ирэхээ больёо. Тарианы дараа хүнсний ногоочид дээр нь өндөг үйлпвэрлэгчид гээд эх орондоо үйлдвэрлэж байгаа бүхнээ хамгаалья.
-
зочин (February 03, 2015 3:52:00 pm )
Монголоо гэсэн сэтгэлгүй хүсүүсийг даруулахаа болиё Оросоос ирж буй будаа ихэвчлэн Казакстан Алтайский край гээд цацрагийн эрсдэлтэй газрууд шүү.оросууд ч үүнийг бичдэг ярьдаг.гэтэл манайхан тэр асуудалтай Украйн гээд Алтай,казакстаын тариа будаа гурил гоймон оруулаад байх юм оросууд идэхгүй болохоор хямдаар авч бмзнес хийдэг улс байна шүү гэдгийг анхаарах хэрэгтэй мэрэгжлийн хяналт сайн шалгах хэрэгтэй дээУкрайны сладкогийн чихэр гээд
61 Comments