Залуу дуучин П.Баярцэнгэл “Онч мэргэн” продакшны анхны уран бүтээл болох киноны гол дүрд тогложээ. Тэрбээр дуучныхаа карьераас гадна жүжигчний карьер хөөхөөр болсон нь энэ гэнэ. Түүний үндсэн мэргэжил жүжигчин учраас “Онч мэргэн” продакшныхан авьяаслаг залууг ийнхүү сонгон авчээ. Одоогоор киноны нэр, уран бүтээл хэзээ олны хүртээл болох нь тодорхойгүй байгаа юм байна. П.Баярцэнгэл энэхүү кинонд Драмын театрын жүжигчин С.Болд-Эрдэнэтэй хамтран тоглож байгаа аж. Тэд киноны гол дүрийг бүтээгээд өнгөрсөн зуныг ихэд завгүй өнгөрөөжээ. Юутай ч охид бүсгүйчүүдийн хайрыг татсан дуучин П.Баярцэнгэл жүжигчин С.Болд-Эрдэнийн шавиар орж, удахгүй дэлгэцийн шинэ уран бүтээлээрээ та бүхэнтэй уулзах нь.
Холбоотой мэдээ
-
tse (January 30, 2015 12:09:19 pm )
зөв хө залуу хүн чадах бүхнээ хийх л хэрэгтэй
1 Comment