antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2015 4 comments

Хятад жолоочийн буруугаас болж осол гарсан гэх урьдчилсан дүгнэлт гарчээ

нийтлэсэн Admin

shine_ue-0130“Шинэ үе” продакшныхан Хөх хотод аялан тоглолтоор явж байгаад зам тээврийн осолд орж, залуу жүжигчин Т.Билгүүн харамсалтайгаар амиа алдсан. Талийгаачтай өчигдөр салах ёс гүйцэтгэж, эцсийн замд нь үдсэн юм. Харин ослын шалтгааныг тодруулахаар БНХАУ-ын цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа гэнэ. Урьдчилсан дүгнэлтээр жүжигчдийн сууж явсан машиныг мөргөсөн ачааны машины 100 хувь буруу гэж гарчаа. Учир нь хүнд даацын том оврын машин 30 км-ийн хурдтай замд хурд хэтрүүлэн явж байгаад цувааны хамгийн сүүлийн машин буюу талийгаач Т.Билгүүний сууж явсан машиныг мөргөжээ. Талийгаач Т.Билгүүний сууж байсан талаас машин мөргөсөн учраас газар дээрээ амиа алдсан байна. Харин жүжигчин А.Энхжингийн хавирга хугарч гэмтэл авсан бол жүжигчин Р.Алтансүх буюу Аси гэмтэл аваагүй ч хүчтэй доргилтод өртөж, бие нь тааруу байгаа аж. Харин жолоо барьж явсан өвөрмонгол жолооч хавчуулагдсан байсныг аврах ангийнхан салган авч амийг нь аварчээ. Одоогоор биеийн байдал нь дээрдээд байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Осол гаргасан том оврын машины жолооч хятад иргэн байжээ. Тиймээс том оврын машины жолоочийг цагдан хориод байгаа юм байна. Талийгаачийн ажил явдал учраас хоёр улсын хууль хяналтын байгууллага холбогдож, хэргийн үнэн мөнийг тогтоох аж. Хятад жолоочийн буруутай үйлдлээс болж хүний амь эрсэдсэн нь тогтоогдвол тухайн жолооч холбогдох бүх зардал мөнгийг хариуцах аж.

Uls.mn Б.Золбоо


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • hen negen (January 29, 2015 2:10:56 pm )

    yunii omno emgenel ilerhiiley ter tng hytad jolooch uhej dald oroosoi bilee

  • ochiroo (January 29, 2015 6:34:17 pm )

    yg unen

  • Ard (January 30, 2015 12:47:05 pm )

    Ner turtei jyjigching barag l nuutsaar orshuulla Yagaad be

  • Bi (January 30, 2015 12:48:22 pm )

    Ner turtei jyjigching barag l nuutsaar orshuulla Yagaad be booyo

antalya rent a car